2018 оны 08 сарын 17-ны өдөр Дугаар А/739 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8, 32.1.12, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 2018 оны 08 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах аргачлал” сэдэвт сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдыг оролцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт даалгасугай. 2.Сургалтыг зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн хавсралтад заасан 1,785,000 /нэг сая долоон зуун наян таван мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны төсөвт батлагдсан “Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ С.БАТБОЛД