Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Газрын асуудалтай холбоотой үйлчилгээг иргэдэд цахимаар нээлттэй хүргэнэ
Папарацци

Газрын асуудалтай холбоотой үйлчилгээг иргэдэд цахимаар нээлттэй хүргэнэ

coolBy cool08/17/2018Updated:12/06/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ  өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГА-ны дарга Э.Болорчулуун болон бусад албаныхан оролцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр иргэн аж, ахуй нэгж байгууллагуудад газартай холбоотой үзүүлж буй үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй ил тод хүргэх боломж бүрдээд зогсохгүй цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдол арилах бүрэн боломжтой болж байна.

БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:

Өнөөдөр бид Нийслэл Улаанбаатар хотын газрын кадастрын зураглал, бүртгэлийг шинэчлэн завсарлах, цахимжуулах, иргэд олон нийтэд ил тод газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг байгуулах төслийг эхлүүлэхээр хуран цуглаад байна. 2015 онд Турк улсад зохион байгуулагдсан дэлхийн кадастрын дээд хэмжээний чуулга уулзалтаас гаргасан Истанбул хотод “Кадастр бол газрын удирдлагын систем, гол бүрэлдэхүүн хэсэг, бүх төрлийн газар, өмч, хөрөнгийн хил зааг, алдаа, үнэлгээг албан ёсоор буулгах системтэй бүтэцжүүлэх ажил бөгөөд даяарчлалын өнөө үед хувь хүний ирээдүй болон улс орны тогтвортой хөгжилд маш чухал үүрэгтэй” гэж заасан.  Кадастрын нэгдсэн цахим бүртгэл, мэдээллийн системтэй болох нь хөгжиж буй улс орнуудын хувьд томоохон зорилт, даалгавар болно гэдгийг мөн онцлон тэмдэглэсэн байдаг юм. Монгол улсын засгийн газар улсын хэмжээний газрын кадастрын нэгдсэн мэдээллийн системийг байгуулах асуудалд онцгой ач холбогдолтой өгч байгаа. Өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр БХБЯ 21 аймгийн 330 сумыг хамруулсан техник тоног төхөөрөмж бүхий дэд бүтэц, нэгдсэн кадастрын мэдээллийн санг байгуулж, иргэд гар утаснаасаа энэ төрлийн мэдээллийг авах боломж бүрдээд байна. Нийслэлийн газрын кадастрын бүртгэлийг 2018-2019 онд шинэчлэн засварлаж, цахимжуулснаар улсын газрын кадастрын нэгдсэн системд холбох боломж бүрдэж, монгол улсад олон зорилтот кадастрын системийг байгуулах мэдээллийн үндсэн суурь тавигдана.” хэмээлээ.

НЗД-ын орлогч П.Баярхүү:

“Энэхүү системийг нэвтрүүлснээр улсын хэмжээний мэдээллийн санг бусад төрлийн байгууллагуудын үүсгэсэн олон төрлийн мэдээллийн сангуудтай холбож, мэдээлэл солилцох боломжийг бий болгох, иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөр, татварын төлөлтийг цахим болон гар утас ашиглан төлөх хянах боломжийг бүрдүүлэх, нотариат, банк санхүүгийн байгууллага болон бусад эрх бүхий байгууллагуудтай агшны мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.

Төслийг 2019 оны 12 дугаар сард хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөөд байгаа бөгөөд гэрээт ажлын хүрээнд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхзүйн харилцааны зөрчлийн судалгаа хийх, зөрчилтэй нэгж талбарт хэмжилт кадастрын зураглал хийх, нэгж талбар тус бүрээр цаасан хуулийн хэрэг үүсгэх, нэгж талбарын хувийн хэргийн тоон архив үүсгэх, газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжийг хөгжүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн программ хангамжийг хөгжүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн зурган болон улсын бүртгэлийн мэдээллийг засварлах, үүсгэх, тоног төхөөрөмж нийлүүлэх, улсын хэмжээний нэгдсэн газрын кадастрын мэдээллийн системтэй холбох, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх юм.” хэмээлээ.

Энэ төслийн хүрээнд гүйцэтгэгч компани болох “Геомастер” ХХК нь:

Нийслэлийн хэмжээнд газрын кадастрын мэдээллийн сангийн зөрчилтэй нэгж талбарын судалгаа гаргах, хэмжилтийн алдаатай болон топологи алдаатай нэгж талбарын мэдээллийг засварлах

Өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн нэгж талбарын Газрын улсын бүртгэлийн мэдээг засварлах болон тоон архив үүсгэх

Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн вэб хувилбарын хөгжүүлэлтийг хийх, нэвтрүүлэх, ёургалт зохион байгуулах,

Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг геодезийн өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, улсын нэгдсэн кадастрын мэдээллийн системд холбоход бэлэн болгох сервер, сүлжээ , тоног төхөөрөмж суурилуулах ажлыг зохион байгуулах

Бусад салбарын кадастрын мэдээллийн нэгдсэн санг байгуулах, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх

Улсын хэмжээнд Кадастрын нэгдсэн мэдээллийн санг байгуулах гэх мэт ажлыг хийх юм байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.