Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“ЗАЛУУЧУУДЫН ОРОН СУУЦ ЦОГЦОЛБОР”-ЫН ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Фото

“ЗАЛУУЧУУДЫН ОРОН СУУЦ ЦОГЦОЛБОР”-ЫН ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

coolBy cool08/17/2018Updated:12/06/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 95 жилийн ой, нийслэлийн хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хүүхэд, Залуучуудын Эвлэл хамтран “Залуучуудын орон сууцны цогцолбор”-ын туршлага судлах уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 16-ны өдөр нийслэлийн Засаг захиргааны V байрны хурлын танхимд зохион байгуулав.

Тус уулзалт хэлэлцүүлэгт нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Доржхорол, нийслэлийн Хүүхэд, Залуучуудын Эвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Энхмандах, Ж.Рэнцэн-Амгалан, нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын Газар зохион байгуулагч А.Энхханд болон барилгын компанийн төлөөллүүд, дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төвийн ажилтан, албан хаагчид оролцож, “Залуучуудын орон сууц цогцолбор”-ыг хэрхэн бүтээн байгуулж байсан талаар туршлага судалж, одоо хэрэгжүүлэх боломж, нөхцөлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Доржхорол “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар нь нийслэлийн хүн амын гуравны нэг хувийг эзэлж буй залуучуудын асуудлыг дангаараа эрхэлдэг төрийн захиргааны байгууллагын хувьд залуучуудын амьдралд тулгамдаж буй орон сууцны асуудлаар энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Залуучуудын орон сууцны цогцолборыг бүтээсэн ахмад үеийнхний туршлагыг өнөө үед нэвтрүүлэх талаар үе үеийн төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийг оролцуулан, зах зээлийн үнээс хямд өртгөөр худалдаалах боломжтой орон сууцыг бүтээн байгуулахаар судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, бололцоог судлан ажиллаж байна” гэж хэллээ.

Нийслэлийн Хүүхэд, Залуучуудын Эвлэлийн нэгдүгээр Нарийн бичгийн дарга асан Б.Энхмандах “Залуучуудын дундаас янз бүрийн ажил мэргэжлийн шилдэг 36 залууг барилгын бригад болгон зохион байгуулж, Улаанбаатар хотын 11 дүгээр хорооллын 9 давхар барилгын 1 орцыг гэрээгээр тэдэнд өгч, байрны барилга угсралт, сантехник, цахилгааны ажлын өртөгтэй нь дүйцүүлэн 2-3 жижиг барилгын өрлөгийн ажлыг гүйцэтгүүлээд, дээр нь өөрсдийнх нь орох байрных нь засал чимэглэлийн ажлыг өөрсдөөр нь гүйцэтгүүлж, залуучуудыг орон сууцжуулах туршлагыг 1987 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус барилгыг 1988 онд ашиглалтад хүлээлгэн өгч, анхны 36 залуу өрх өөрсдийн гар бие оролцсон орон сууцтай болж байлаа. Өнөөгийн залуучууд, залуу гэр бүлүүдэд хамгийн их тулгамдсан асуудлын нэг бол орон сууцны асуудал юм. Тиймээс залуучууд та бүхэн ахмад үеийн сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн барилгын дэд бүтэцтэй холбоотой, нарийн мэргэжил шаардсан ажлыг мэргэжлийн компаниар гүйцэтгүүлэн, гадна, дотор засал болон тохижилтын ажлыг залуучууд өөрсдөө хийж, илүү хямд үнээр орон сууцанд орох боломж байна” гэж хэлэв.

Мөн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нь үе үеийн залуучуудын байгууллагын сайн туршлагыг нэвтрүүлэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор “Гурван үеийн чуулган”-ыг 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.