Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо 2021.12.16-21-ны өдрүүдэд 25 метрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Уг тэмцээнд эх орноо төлөөлөн ОУХМ Б.Энхтамир, ОУХМ Б.Энххүслэн, спортын мастер Х.Энхзул, спортын мастер Б.Жүрмэд нар оролцож байгаа юм.
Тэмцээнд оролцож буй манай баг тамирчид улсынхаа амжилтыг шинэчлэн тогтоосоор байна. Тодруулбал, ОУХМ Б.Энххүслэн 100м өврөөр даллах сэлэлтээр 57.25 амжилтаар уралдаж Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолсон юм. Түүнтэй хамт 100м өврөөр даллах сэлэлтийн төрөлд 85 тамирчин оролцож бөгөөд ОУХМ Б.Энххүслэн 48-р байр эзэлсэн.
Мөн ОУХМ Б.Энхтамир, ОУХМ Б.Энххүслэн, спортын мастер Х.Энхзул, спортын мастер Б.Жүрмэд нар тэмцээний 4×50м холимог буухиа сэлэлтээр 1:52.78 амжилтаар Монгол улсын рекордын шинэчилсэн амжилт үзүүллээ.