Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Нийтийн бие засах газрын загвар зургийн уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна
Мэдээ

Нийтийн бие засах газрын загвар зургийн уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна

Эрхэм админBy Эрхэм админ12/20/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэл Улаанбаатар хотод нийтийн бие засах газар иргэд, зорчигчид олноор төвлөрсөн 22 байршилд үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Сүхбаатарын талбай, МУБИС-ийн баруун талын цэцэрлэгт хүрээлэн гэхчлэн газруудад нийтийн бие засах газрыг байршуулсан.

Эдгээр газрын цэвэрлэгээ, үйлчилгээг Хот тохижилтын газар хариуцан ажилладаг. Хот хөгжихийн хэрээр нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн “Драгон” авто зогсоолын дэргэд болон Хан-Уул дүүрэгт Ажилчны алдар талбайн автобусны буудалд нийтийн бие засах газрыг шинээр байгуулсан.

Ирэх оноос эхлэн нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зураг төслийн байгууллага, архитектор болоод оюутан, залуус, олон нийтийн дунд нийтийн бие засах газрын зураг төслийн уралдаан зарлаад байна. Зураг төслийг арванхоёрдугаар сарын 24-ний өдөр хүртэл хүлээн авах бөгөөд шалгарсан зураг төслийн хүрээнд ирэх онд шинэлэг нийтийн бие засах газрыг байгуулах юм. Зураг төсөл нь хэд хэдэн загвартай байж болно. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулах, автобусны эцсийн буудлуудад байршуулах, тээврийн товчоод дээр байршуулах, Туул, Сэлбэ гол дагуу нийтийн амралтын бүс болон гэр хороолол, зуслангийн бүсэд байршуулах нийтийн бие засах газрын загвар зураг гэсэн таван үндсэн төрлөөр шалгаруулалт явуулах юм. Уралдааны материалыг Хангарди ордны 609 тоотод хүлээн авч буй бөгөөд уралдаанд идэвхтэй оролцож, хотын хөгжилд хувь нэмэр оруулахыг иргэд олон нийт, мэргэжилтнүүдийг уриалж байна.

Хотын хэмжээнд нийтийн бие засах газар 22 байршилд байгаа нь хүрэлцээгүйн дээр 08:00-18:00 цагт ажиллаж буй нь оновчтой шийдэл биш гэж үзэж буй учраас 2022 оноос эхлэн нийтийн бие засах газрыг 22:00 цаг хүртэл ажиллуулах, зарим байршилд 00:00 цаг хүртэл нийтэд үйлчилдэг байхаар төлөвлөн ажиллаж буй юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.