Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Хууль зүйн сайдын хуурай дүү Б.Сэргэлэнбаатарын  ХУУЛЬ ЗӨРЧИЖ буй БАРИМТ
Гэмт хэрэг

Хууль зүйн сайдын хуурай дүү Б.Сэргэлэнбаатарын  ХУУЛЬ ЗӨРЧИЖ буй БАРИМТ

coolBy cool12/23/2021Updated:12/23/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хууль зүйн сайд Х.Нямбаабатарын хуурай дүү, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн Б.Сэргэлэнбаатар гэгч хууль зөрчин Монголын залуучуудын холбоонд эзэн суухаар санаархаж байгаа бололтой.

Тэрбээр МЗХ-ны тэргүүн болохын тулд дүрмийн бус, журам зөрчин зохион байгуулагдсан  хуралд хэсэг бүлэг залуусынхаа хамт орж өөрөө тэргүүн нь болж МЗХ-ны  Удирдах хороо гэх тамга хийлгэсэн байгаа юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сангаас тухайн байгууллагын нэрээр хайхад Монгол улсад ийм нэртэй байгууллага алга. Тэрбээр Монгол улсад бүртгэлгүй, байгуулагдаагүй байгууллагын тамга хийлгэн, Монголын залуучуудын холбооны нэрийг барьж бусдыг шагнаж байна.

Зургийн тайлбар: МЗХ-ны нэрийг барьж бусдыг “хуурамч” тамгаар шагнасан баримт

 

 

 

 

Зургийн тайлбар: МЗХ-ны тамга тэмдэг бүхий шаганлын үнэмлэх

 

 

 

 

 

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн Б.Сэргэлэнбаатарын ашиглаж буй тамганы дардас нь Монголын залуучуудын холбооны дэргэдэх хороог Б.Сэргэлэнбаатар тэргүүлж, тамга атгасан мэт сэтгэгдэл төрүүлж байгаа ч үнэндээ МЗХ ганц л тамгатай ажээ.

Тэгэхээр Б.Сэргэлэнбаатар тамга хуурамчаар үйлдэн, тамга тэмдэг ашиглаж байгаа болж таарлаа. Түүний энэ үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг байж болзошгүй байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

23.2 дугаар зүйл.Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах

1.Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Хэрвээ МЗХ-ны одоогийн жинхэнэ удирдлага Хууль зүйн сайдын хуурай дүүг цагдаа шүүхэд өгөх юм бол Б.Сэргэлэнбаатар хуулийн хариуцлага хүлээхээр нөхцөл байдал үүсээд байгаа нь энэ юм.

Б.Сэргэлэнбаатар гэж хэн бэ?

1989 онд төрсөн. 2010-2011 онд “Доктор авто сүлжээ” ХХК-д ерөнхий менежер, 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанд мэргэжилтэн, 2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга, 2016 онд УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх, 2018 онд Нийслэлийн МАН-ын хорооны хэлтсийн дарга, 2019 онд нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ХМОНХТ-ийн дарга, 2020 оноос НИТХ-ын төлөөлөгч, НАМЗХ-ны тэргүүнээр ажиллаж байгаа залуу.

Түүнийг Х.Нямбаатарын гар хөлийн үзүүрт зарагдаж, сонгуульд нь зүтгэсэн гэдгийг хүн бүр мэддэг.

Хуурай ахыгаа УИХ-ын гишүүн болгохын төлөө 2020 онд баг бүрдүүлэн ажилласан. Сонгуулийн дараа тэрбээр сонгуульд ажилласан багаа дайчлан өөрийгөө НИТХ-ын төлөөлөгч болж дөнгөсөн нэгэн.

Хуурай ах нь Хууль зүйн сайд байгаад ч хууль зөрчиж болохгүй гэдгийг уг нь Б.Сэргэлэнбаатар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл ийнхүү дур зоргоороо аашилж байгаа МАН-ын залуус хэт оодорч байна гэх сэтгэгдлийг бусдад төрүүлж байгаа юм.

Хууль зүйн сайдаа дүү чинь хууль зөрчиж л байг уу? МАН-ынхаан НАМЗХ-ны удирдлага нь ингээд хууль зөрчөөд л байг уу?

 

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.