Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Авто замын засвар, шинэчлэл, нөхөн сэргээлтийн ажлыг ирэх сарын 1-ний дотор дуусгах үүрэг өглөө
Фото

Авто замын засвар, шинэчлэл, нөхөн сэргээлтийн ажлыг ирэх сарын 1-ний дотор дуусгах үүрэг өглөө

coolНийтэлсэн: cool08/20/2018Шинэчилсэн:12/06/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай НЗДТГ–ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга мэдээлэл хийснээр эхэлсэн юм.

Үүний дараа Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, цагдаагийн хурандаа Д. Дашдорж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа  Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлуудын талаар танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Авто замын засвар, шинэчлэл, нөхөн сэргээлтийн ажлыг шуурхай зохион байгуулж есдүгээр сарын 1-ний дотор дуусгах, авто тээврийн шалган бүртгэх товчоодын ачааллыг жигдрүүлэх, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчилэх арга хэмжээг авах,

МУ-ын Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглох бүсээс мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулж дуусгах,

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажлын сахилга, хариуцлагаа чангатгах, хяналтаа сайжруулах, ээлжийн амралттай байгаа удирдлага болон нэгжийн дарга нарыг ажилд оруулах,

“Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг эрчимжүүлэн ажиллах,

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар төлөвлөсөн ажлуудаа хугацаандаа чанартай гүйцэтгэж дуусгах, инженерийн шугам, сүлжээний засварын ажлыг ирэх сарын 15-ны дотор бүрэн дуусгах, айл, өрх, албан байгууллага өвөлжилтийн дулаалгын аян, урилга өрнүүлэх,

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудыг сайтар зохицуулах, автобусны буудлуудын зогсоолуудыг хууль бусаар эзэлж, такси үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүл” хэмээн холбогдох байгууллагын удаирдлагуудад үүрэг даалгаварыг өглөө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.