Монголын хамгийн баян гэр бүл гэгддэг МАК-ын Б.Нямтайширын гэр бүл Дархан цаазат Богд уулын Бага тэнгэрийн амыг тэр чигт нь эзэмшдэг ажээ. 
Тус амандаа амьдрах орчин, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан тансаг зэрэглэлийн хаус хорооллыг сүндэрлүүлж, өдгөө дотоод засалдаа ороод байгаа гэнэ шүү. Эдгээр барилгуудаа монгол ажилчдаар бариулаагүй бөгөөд Турк, Албаниас инженер, техникийн ажилчдыг урьж бариулсан сурагтай.
Тэр бүү хэл, ихэнх барилгачаа гадаадаас оруулж ирж бариулсан байна.
МАК-ын гэр бүлийн бариулсан тус хотхон нь эртний сүм хийдийн орчинг бүрдүүлсэн, өвөрмөц төрхтэй бөгөөд эртний эдлэлд дуртай эрх ямбануудад зориулсан ажээ.


