Рок попын дуучдаас чин зүрхний нууцаа бие биедээ дэлгэдэг найзууд бол дуучин С.Наран, Ж.Алтанцэцэг. Насаараа үе тэнгийн, нуруугаараа ойролцоо тэдний хобби ч ижилхэн.
Тэгвэл өнөөдөр дуучин С.Наран гавьяат цол хүртснээр зүрхний андууд ижил цол хэргэмтэй болоод байгаа нь энэ юм.
Хэн хэнийхээ хүсэл сонирхолыг хүндэтгэдэг тэд сүүлийн үед хамтдаа бүжгээр хичээллэж буй.

Дуучин С.Наран, Ж.Алтанцэцэг нөхөрлөлийн баталгаа болгож 2015 онд “Найзууд” дуу гаргаж, хамтарсан тоглолт хийж байсан.






