Одоогоос 10 гаруй жилийн өмнө k-pop стильтэй Becky буюу Г.Мөнхбаяр гэх дуучин залуу уянгалаг хоолойгоороо олны анхаарлыг татдаг байв. Тэрээр загвар өмсөгч, топ модель Х.Бадамгэрэлтэй гэр бүл болж, бяцхан хүүгийн эцэг эх болсон.
Түүнээс хойш урлагийн карьераа орхисон ч 2019 онд “Азийн шилдэг дуучин”-аар шалгарч байв.

Урлаг гэхээсээ илүү улс төр нийгмийн ажилд ханцуй шамлах болсон Г.Мөнхбаяр түүний гэргий модель Х.Бадамгэрэл нар зиндаархалаас хэзээ ч буцдаггүй. Хаана л “томчууд”-ын хүлээн авалт, үдшийн цэнгүүн болно тэнд хөтлөлцөөд алхаж байдаг. Энэ удаад ч тэд манай сайтын папарицийн дуранд өртсөн юм.







