Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»СЭЛЭНГЭ АЙМАГ ТӨМС ХҮНСНИЙ НОГООГООР НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ БҮРЭН ХАНГАНА
Папарацци

СЭЛЭНГЭ АЙМАГ ТӨМС ХҮНСНИЙ НОГООГООР НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ БҮРЭН ХАНГАНА

coolBy cool08/22/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогод нийслэлийн төвлөрлийг сааруулахад чухал нөлөө үзүүлэхүйц төвийн бүсийн аймгууд нэгдсэн билээ. Эдгээр аймгуудын нэг болох Сэлэнгэ аймгийн Шаамар суманд нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг ажиллалаа.

Сэлэнгэ аймаг газар тариалан хөгжсөн гол бүс нутаг юм. Газар тариалангийн талбайн гол үржил шимт хөрст хэсэг тус аймагт Орхон, Сэлэнгийн сав газарт төвлөрдөг. Тус аймаг улсын үр тарианы 60 гаруй хувийг, төмс хүнсний ногооны 40 хувийг дангаараа хангадаг. “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд Сэлэнгэ аймаг нийслэл хоттой хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэдэг дээр тодорхой бодлого баримталж, санал санаачлага гарган ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймаг улсын үр тариа болон, төмс хүнсний ногооны хэрэгцээг дангаараа хангадаг. Бидний тариалсан төмс хүнсний ногооны худалдан авагчид нийслэл хотынхон юм. “Хөгжлийн алтан гурвалжин” бодлого энэ боломжид тулгуурлан эхний алхмууд ажил хэрэг болж байгаад баяртай байна. Бид 10 дугаар сард “Сэлэнгийн ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг нийслэл хотод зохион байгуулна.

Энэ үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой аймгийн худалдаачдад зай талбай, зогсоолын асуудал үргэлж тулгардаг. Үүнийг нийслэл хотын удирдлагуудын зүгээс шийдвэрлэж, Сэлэнгэ аймгийн ногоочдод худалдаа эрхлэх нөхцөл боломжоор хангах болсонд баяртай байна. Энэ нь ченжийн гар дамжилгүй эрүүл хөрсөнд ургасан Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногоог нийслэлийн иргэд хямд үнээр худалдан авах таатай боломж юм. Өөрийн эхлүүлсэн ажлын араас санаа тавьж, орон нутагт ажиллаж байгаа нийслэлийн Засаг даргад талархаж байна. Анх удаа нийслэл аймаг орон нутагтай хамтарч байгаа үр дүнтэй, далайцтай ажил болж байна” гэж ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.