Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

    05/23/2025

    НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

    05/22/2025

    Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

    05/22/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»С.БАТБОЛД: ТӨВИЙН БҮСИЙН ТАВАН АЙМАГ, НИЙСЛЭЛ ХОТ МОНГОЛ УЛСЫН ДНБ-ИЙ 77.7 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА
Фото

С.БАТБОЛД: ТӨВИЙН БҮСИЙН ТАВАН АЙМАГ, НИЙСЛЭЛ ХОТ МОНГОЛ УЛСЫН ДНБ-ИЙ 77.7 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА

coolBy cool08/22/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Хөгжлийн алтан гурвалжин” санаачлагын хүрээнд 5 аймаг, нийслэл хотын удирдлагууд өнгөрсөн хавар зөвлөлдөх уулзалт хийж санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд аймгууд хамтран ажиллах үйл ажиллагаагаа төлөвлөн баталсан. Газар зүйн байрлалын хувьд гурван мөрний сав газарт орших эдийн засгийн хувьд үйлдвэрлэл төвлөрсөн, дэд бүтэц хөгжсөн 5 аймаг Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад ямар үүрэг гүйцэтгэх вэ, хөгжлийн түүчээ болж хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг нь санамж бичигт тодорхой тусгагдсан юм. Жишээлбэл 5 аймаг, нийслэл хот нийлээд  монгол улсын ДНБ-ний 77.7 хувийг үйлдвэрлэж байна. Энэ бүс нутагт Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах үүднээс хүн ам зүй үйлдвэрлэл, боловсрол нийгмийн байгууламжийн хувьд хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг бид дахин ярилцлаа.

Төв аймгийн хувьд эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэлээр нийслэлтэй хамтран ажиллах, жижиг махны үйлдвэрүүдийг байгуулж нийслэлчүүдийг эрүүл махаар хангах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Бусад аймгууд ч мөн адил Улаанбаатар хотын хэрэглэгчдэд эцсийн бүтээгдэхүүнийг хямд үнээр хүргэхээр нэгдсэн худалдааны төв, зах байгуулах асуудлыг ярилцсан. Захыг төр, хувийн хэвшил аймгууд хамтраад байгуулна. Жишээлбэл нийслэл зураг төслийг хийж, газрын асуудлыг шийдэх замаар аймгууд хөрөнгөөр нийлж захаа байгуулах замаар шийдэж болно. Тухайн захад аймаг орон нутагт бүртгэлтэй аж ахуй нэгж иргэд өөрсдийн бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх боломжтой. Энэ ажлыг 2019 оны төсөвт суулгаад хэрэгжүүлэхээр ярилаа.

Сэлэнгэ аймгийн хувьд брэнд бүтээгдэхүүнийг нийслэл хотод худалдах зах худалдааны төвүүдийг байгуулахаар хамтран ажиллах санал тавьж байна. Мөн сайн чанарын мод, модон бүтээгдэхүүнээр хангах талаар Сэлэнгэ аймгийнхан ажиллах ёстой. Бид Шаамар сумын иргэдтэй уулзлаа. Тэд хэлэхдээ хүнсний ногоо худалдан борлуулахаар очиход олон төрлийн бичиг баримт шаарддаг байдлыг зохицуулж өгөөч, тариалсан ногоогоо хямд үнээр хүргэх бололцоог гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ирэх онд том худалдааны төв байгуулах ажлаа эхэлнэ. Ингэснээр хэрэглэгчдэд өндөр үнээр хүрдэг мах, сүү, хүнсний ногоо хямд үнээр хүрэх юм.

Бидний хэтийн том зорилт бол Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудыг хурдны төмөр замаар холбож түүнийг дагасан Сэлэнгэ, Булган аймгууд холбогдвол төвийн бүсийн зургаан аймаг бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлж Монгол Улсын хөгжлийн түүчээ болж Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах бололцоотой. Энэ бүс нутаг хүн амьдрах, байгаль цаг уурын болон дэд бүтцийн хамгийн таатай орчин.  Жишээлбэл Дархан хот дулааны илүүдэлтэй. Дулааны станц, цэвэрлэх байгууламжаа шинэчэлсэн. Энэ хотод арьс ширний боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн авчрах бүрэн бололцоотой. Энэ асуудлыг яриад орхих биш үр дүнтэй ажил хэрэг болгохоор ярьж байна. Ирэх арваннэгдүгээр сард аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, иргэд цуглан 2019 онд ямар ажил хийж хэрэгжүүлэхээ дахин ярилцана” гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

05/23/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

05/22/2025

Desant бүл нэмнэ

05/22/2025

Ж.Хатанбаатарыг эрх бүхий албан тушаалтан, жолооч нарынх нь хамт хойшлуулшгүйгээр баривчиллаа

05/22/2025

Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

05/22/2025

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.