Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»С.Батболд: Зарим их, дээд сургуулийг Дархан руу нүүлгэнэ
Фото

С.Батболд: Зарим их, дээд сургуулийг Дархан руу нүүлгэнэ

coolBy cool08/23/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн төвлөрлийг сааруулах “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд Нийслэлийн удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллаж, ХААИС-ийн салбар Агроэкологийн бизнесийн сургуулийн багш, ажилчидтай уулзлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Дархан хот нь хүн амын суурьшил ихтэй том хот. Энэ хотод Анагаах болон ШУТИС-ийн салбар сургууль байна. Тиймээс бид зөвхөн ХААИС-ийг нүүлгэх тухай ярих ёсгүй юм. Аль нэг их сургуулийг нэг дор нүүлгэн шилжүүлэх боломж одоогоор алга. Тиймээс их сургуулиудыг боломжийн хүрээнд нүүлгэх ёстой. Ингэхийн тулд Улаанбаатар хотод орших ХААИС нь хөдөө аж ахуйн инженер, агрономич зэрэг мэргэжлээр зөвхөн Дархан хотод бэлтгэдэг байж болно. Мөн Дарханд ажиллах багш ажилчдын байр, орон сууцны асуудлыг аймаг орон нутгаас шийдвэрлэх хэрэгтэй. Дархан хотод нөөц бололцоо байна. Хүн хаана сурах нь гол нь бус сайн мэргэжил эзэмших нь чухал юм. Дархан хот дулаан эрчим хүчний хангалттай нөөц бололцоотой учраас нийслэл хотыг төвлөрлийг сааруулахад чухал үүрэгтэй. Энэ бүс нутаг бол их, дээд сургуулиуд нүүж ирэхэд таатай бүс. Дархан хотыг оюуны хот болгон хөгжүүлэхэд таатай санагдаж байна. Үүнд зориг гарган ажлыг эхлүүлэх хэрэгтэй.

Харин Дархан хот дахь ХААИС-ын салбар Агроэкологи бизнесийн сургуулийн захирал З.Нэргүй хэлэхдээ “Манай сургуульд дахин нэг сургууль нүүж ирэх болон сургуулийн байранд нэмж өргөтгөл хийх боломжтой. Их сургуулийн цогцолбор хотхон маягаар шийдэх бүрэн боломж бий. ХААИС нийт зургаан бүрэлдэхүүн, хүрээлэнтэй. Гэвч жил ирэх тусам ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо цөөрч байна. Тэгэхээр сургуульд элсэгдчийн тоо ч жил ирэх бүр буурч байгаа юм. Ирэх 2019 онд 17 мянган хүүхэд 12 дугаар анги төгсөнө гэсэн статистик байна. Орон нутагт байгаа сургуулиудыг дэмжихэд төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Тухайлбал, агрономич, мал аж ахуй, хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр бусад хувийн их дээд сургуулиудад элсэлт авахыг хязгаарлах нь зүйтэй. Бусад хувийн сургууль элсэлт авбал нэгдүгээрт оюутныг нийслэлд суралцах, хоёрдугаарт агрономич мэргэжлийн үнэ хүнд, чанар унах магадлалтай. Энэ асуудлууд дээр төр, засгийн зүгээс зохицуулалт хэрэгтэй байна” гэж ярилаа.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.