Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»УЛААНБААТАР ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ISO9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛНЭ
Фото

УЛААНБААТАР ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ISO9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛНЭ

coolBy cool08/28/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Тохижилт, ногоон байгууламжийн үйл ажиллагаанд ISO9001:2015 стандартыг нэвтрүүлнэ гэж тусгагдсан.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламжийн үйл ажиллагаанд ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх хүрээнд зөвлөх үйлчилгээний “Дата консалтинг” ХХК-тай 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

Захирагчийн ажлын албаны “Чанарын менежментийн зөвлөл”-өөс олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллагуудаас туршлага судлах хүрээнд “Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Бидний эхлэж зочилсон газар бол ШУТИС-ийн харъяа Технологийн их сургууль байлаа. Тус сургууль 2017 оноос Олон улсын ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж, энэ жил олон улсын баталгаажуулалт авахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Тус сургуулийн захирал Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат ажилтан, доктор, профессор н.Давааням сургалт танилцуулгыг хийж, сургуулийн хүрээнд хийгдэж байгаа баримт бичгийн бүрдэлтэй танилцлаа.

Төр нийгмийн нэр зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол улсын “XX зууны манлай бүтээн байгуулалт”, Дэлхийн шилдэг 10 үйлдвэрийн нэг “Эрдэнэт” үйлдвэр” ХХК-ны бүтээлч хамт олон, уурхайчид 40 жилийн ойтойгоо золгож байна. 2005 оноос бүтээмж дээшлүүлэх “Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ба 2008 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэж, 2016 оноос “Бүтээмжийн тогтвортой өсөлтийг хангасан бүтээмж чанарын дугуйлангууд төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, Эрдэнэт үйлдвэрт инновацийн тогтолцоо бүрдүүлж дэвшилд тэмүүлэгч хамт олны санал санаачлагыг нэвтрүүлсэн бүтээлч хамт олон байлаа.

Баяжуулах үйлдвэр нь технологийн горим хангасан зэс-молибдены хүдрийг бутлах, нунтаглах, хөвүүлэн баяжуулах, шүүн хатаах, ачих технологийн дамжлагын дагуу боловсруулж Олон улсын ISO9001 стандартад нийцсэн зэсийн (Cu) болон молибдены (Mo) баяжмал үйлдвэрлэдэг юм байна.

Дараагийн танилцсан газар болон 1980 оны овоолгод хийгдсэн биологийн нөхөн сэргээлттэй танилцаж байгалийн олон наст өвслөг ургамал, мод бут тарьж ургуулсан байдалтай танилцлаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Олон улсын ISO9001 илүү нарийн судалж үйл ажиллагаандаа хэвшил болгон, ногоон байгууламжийн үйл ажиллагаанд Олон улсын стандартын шаардлагыг тавьж, шаардлагатай ногоон байгууламжийн стандартын тоог жил бүр нэмэгдүүлж ажиллах болно гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.