Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулна
Мэдээ

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулна

coolBy cool01/10/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах үйл ажиллагаа нь “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Шилдэг зураач”, Шилдэг жүжигчин”, “Шилдэг бүжигчин”, “Шилдэг хөгжимчин”, “Шилдэг дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинацид нэр дэвшигчдийг бүртгэж шилдэгүүдийг тодруулдаг байсан бөгөөд Засгийн газрын 2020 оны 4 дүгээр тогтоолоор “Тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч”, “Хөгжмийн зохиолч”, “Продюсер”, “Удирдаач”, “Бүжиг дэглээч” төрлүүдийг нэмж тодруулахаар шийдвэрлэсэн юм.

Соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний хамрах хүрээ өдрөөс өдөрт тэлж соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний бүтээмж, нэмүү өртгийн гинжин хэлхээг дэмжих соёлын шинэ бодлогын хэрэгцээ шаардлага үүсч буй болон цар тахлын нөхцөл байдлын улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд орж бүтээн туурвигчид, соёлын ажилтнуудад шинэ сорилтууд тулгараад буй энэхүү цаг үед тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, алдаршуулах зорилгоор Соёлын яамнаас уг арга хэмжээний хамрах хүрээг өргөтгөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд шилдэг уран бүтээлийг тодруулах номинацыг шинээр бий болгоод байна.

13 дахь жилдээ зохион байгуулагдах “Мөнгөн мод” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээ 2022 оны 01 дүгээр сарын 22 нд зохион байгуулагдах бөгөөд 12 шилдэг уран бүтээл, 12 шилдэг уран бүтээлчийг шилдэгээр тодруулж тус бүрт “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн урамшуулал олгох юм.

Энэ удаагийн Шилдэг уран бүтээл, Шилдэг уран бүтээлчид нэр дэвшигчдийн материалыг 2022 оны 01 дүгээр сарын 03 ний өдрөөс 01 дүгээр сарын 14 ний өдрийг хүртэлх хугацаанд Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтэст цахим хэлбэрээр бүртгэх тул эрхэм уран бүтээлч, бүтээн туурвигч, эрх эзэмшигч та бүхэн дор дурьдсан линкээс дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч бүртгэлд хамрагдана уу.

Оны шилдэг уран бүтээл

  • Оны шилдэг бүтээл шалгаруулах удирдамжтай энд дарж танилцаарай
  • Шилдэг уран бүтээлд нэр дэвшигчийн мэдээллийг энд дарж бүртгүүлнэ үү.

Оны шилдэг уран бүтээлч

  • Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журамтай энд дарж танилцаарай
  • Шилдэг уран бүтээлчид нэр дэвшигчийн мэдээллийг энд дарж бүртгүүлнэ үү.
урлаг соёл
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.