Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Гэр бүлийн хувилбарт үйлчилгээний бүтээн байгуулалтын шинэлэг загварын нээлт боллоо
Фото

Гэр бүлийн хувилбарт үйлчилгээний бүтээн байгуулалтын шинэлэг загварын нээлт боллоо

coolBy cool09/05/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг хүлээн авч сурч боловсрох нөхцөл боломжоор ханган халамжлан хүмүүжүүлж нийгэмшүүлэх 24 цагийн үйл ажиллагаатай төрийн үйлчилгээний байгууллага юм.

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус Цогцолбор 2018-2019 оны хичээлийн шинэ жил, Гэр бүлийн хувилбарт үйлчилгээний бүтээн байгуулалтын шинэлэг загварын нээлтийн үйл ажиллагаагаа амжилттай хийлээ. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн дотоод аудитын газрын хэлтсийн дарга Ж.Жамбалдорж болон дүүргүүдийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг халамж асрамжийн төвүүдийн дарга удирдлагууд, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирж  хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж гэр бүлийн шинэлэг орчинд илүү ихийг сурч мэдэж өв тэгш хүмүүжилтэй иргэн болж төлөвшихийг хүсэн ерөөлөө.

Өнөөдрийн байдлаар тус цогцолборын Хүүхдийн төвд 4-16 насны 100 орчим хүүхэд, Залуучуудын төвд 16-18 насны 40 орчим залуус амьдарч сурч хүмүүжиж байна. Тус Цогцолборын хүүхдүүд Амгалан цогцолбор, 92, 55-р сургуулиудад хамран суралцаж байна. Хүүхдүүд маань сурлага хүмүүжил, урлаг спортын олон амжилтуудаар хичээлийн шинэ жилээ угтаж байгаа ба тэдний сурч амьдрах орчин илүү тав тухтай болох боломж бүрдсэнд хүүхэд бүр баяртай байна.

Хүүхдийн асрамж халамжийн үйлчилгээг гэр бүлийн хувилбарт үйлчилгээнд шилжүүлэх гэр бүлд дүйцэхүйц орчин нөхцөлд сурч амьдруулж гэр бүлийн хүмүүжлийг олгох зорилгоор 2017 оны 12-р сард Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний стандарт шинэчлэгдэн батлагдан гарч 2018 оны 01 сараас мөрдөгдөж эхэлсэн. Энэ стандартыг хэрэгжүүлэх зорилгоор тус Цогцолбор энэ онд Гэр бүлийн хувилбарт үйлчилгээг өөрийн байгууллагадаа хэрэгжүүлэх зорилго тавьсан. Энэхүү зорилгынхоо хүрээнд хүүхдүүдийнхээ амьдарч буй орчин нөхцөлийг гэр бүлийн орчинтой дүйцэхүйц загварт оруулах ажлын саналыг хамтран ажилладаг “Цэцэглэх ирээдүй холбоо” ТББ-т тавьснаар энэхүү ажил биеллээ олсон юм.

Өмнөх жилүүдэд Цогцолборын хүүхдүүд төвлөрсөн нийтийн байдлаар амьдарч  байсан бол өнөөдрөөс эхлэн 8 гэр бүлд хуваагдан гэр бүлийн системд шилжиж хүүхдүүдэд гэр бүлийн хүмүүжлийг олгох боломж нөхцөл бүрдээд байна. Ингэснээр хүүхдүүд гэр бүл дотроо ах нь дүүгээ асран халамжилдаг, дүү нь ахаасаа үлгэр дуурайл авдаг, гэр бүлийнхээ асуудлыг хамтдаа шийдвэрлэдэг, хөдөлмөрийн анхан шатны дадал чадварыг эзэмших, хамтран сурч хөгжих зэрэг хүмүүжлийг олж авах таатай нөхцөл бүрдсэн юм. Цаашид энэ загварыг улам боловсронгуй болгох хүүхдэд гэр бүлийн хүмүүжил олгох мэргэжлийн нийгмийн ажил үйлчилгээг хүүхэд бүрт хүртээмжтэй байдлаар улам сайжруулан ажиллахаар төлөвлөж байна гэж нийслэлийн Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбороос мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.