Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын бэлтгэл сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна
Фото

Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын бэлтгэл сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна

coolBy cool09/14/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг Онцгой байлын Үндэсний аврах бригад, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг Зэвсэгт хүчний 011-р анги, Налайх, Багахангай, Багануур дүүрэг Онцгой байдлын аврах 064-р ангийн материаллаг баазыг түшиглэн гурван хэсэг болгон бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна.

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгын бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, Хурандаа Т.Мөнхбаяр, Төлөвлөлт, сургалтын офицер Ц.Энхтайван нар өнөөдөр Онцгой байдлын 014 дүгээр анги дээр очиж, цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтын явцтай танилцав.

НЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер Ц.Энхтайван “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албан хаагчдын тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг  гурван хэсэгт хуваарилан бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалтын нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдэд тусгай үүргийн бэлтгэл олгох, болзошгүй гамшиг ослоос урдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах, нийслэлийн бүтээн байгуулалтад гар бие оролцуулах зорилготой. Нийт 96 цагийн тусгай үүргийн бэлтгэл гүйцэтгэж, сургалтад хамрагддаг” хэмээн ярилаа.

 

Дүйцүүлэх алба хаагчид нь

  • Батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох
  • Байгалийн болон бусад гамшиг ослын үед ажиллах
  • Хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулахад дэмжлэг үзүүлэх
  • Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх
  • Улс орны хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн босголтын ажилд зохион байгуулалттай оролцох зэрэг үүргийг гүйцэтгэдэг.
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.