Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Фото

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

coolBy cool09/14/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь 101, 102, 103, 105 тусгай дугааруудын утсаар иргэд, ААН, байгууллагаас мэдээ, мэдээлэл, дуудлагыг хүлээн авч холбогдох байгууллагуудыг шаардлагатай мэдээ мэдээллээ хангах үүрэг бүхий байгууллага юм. Түүнчлэн цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн албадын хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоог хангаж, гэмт хэрэг зөрчил, гал түймэр, гамшиг осол болсон газрын байршил, цагдаагийн хөдөлгөөнт болон явган эргүүл, онцгой байдал, эмнэлгийн шуурхай албадын автомашинуудын байрлал хөдөлгөөнийг газар зүйн мэдээллийн систем, байршил тогтоох систем, теле хяналтын камеруудын тусламжтайгаар шууд хянаж, удирдлага, зохицуулалтын ажиллагааг тоон радио холбооны сүлжээгээр явуулдаг байна. Тус төвийн үйл ажиллагаатай нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд өчигдөр танилцсан юм.

Төвийнхөө хийж хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, зайлшгүй шаардлагатай ажлуудаа МШУТ-ийн Техник ашиглалтын хэлтсийн тасгийн дарга, хошууч М.Болор-Эрдэнэ зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Тэрбээр “Яаралтай тусламжийн мэдээллийг бүрэн хүлээн авч, дамжуулах боломжтой олон улсын жишигт нийцсэн төв үйл ажиллагаа явуулж байна. Дэлгэцийн хяналтын систем дээр өнөөдрийн байдлаар 1200 ширхэг камерыг татан харах боломжтой. Өдөртөө гурван тусгай дугаарын нийлээд 10 мянга орчим дуудлага авдаг. Энэ төв ажиллаж эхэлснээрээ онцгой байдал, цагдаа, эмнэлэг гэсэн гурван байгууллагын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсан. Энэ оны эхний есөн сарын байдлаар 5600 дуудлага дээр хамтран ажилласан” хэмээн танилцуулгадаа дурьдав.

Улаанбаатар хотод 2010 оноос хойш 10 төсөл хөтөлбөрийн хүрээнд 8.7 тэрбум төгрөгийн зардал бүхий хяналтын замер суурилуулсан байна. Эдгээрээс дөрвөн төсөл нь өнөөдөр хэвийн ажиллагаагүй, чанарын шаардлага хангахгүй эвдэрсэн зэрэг асуудалтай байгаа. Нийслэлийн хэмжээнд нэг чигийн, хөдөлгөөнт, нэгдүгээр эгнээний зөрчил илрүүлэх, дугаар таних гэсэн 4 төрлийн 1716 камер суурилуулсан байна.

Тэдний зүгээс цаашид хяналтын камерын системийг үр ашигтай ашиглахын тулд олон улсын жишгээр теле камерын системийн ашиглалт үйлчилгээг нийслэлийн захиргаа хариуцан ажиллаж, бусад төрийн байгууллагуудад хэрэглэгч байдлаар ашиглуулах, удирдлага хяналт, суурь систем, ухаалаг програм хангамжийг нэвтрүүлэх, ажиллагаагүй байгаа хяналтын камеруудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилд оруулах, шаардлага хангахгүй камеруудыг үе шаттайгаар солих, амжилтгүй хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд хяналт, шалгалт оруулах зэрэг хэд хэдэн саналыг дэвшүүллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Миний зүгээс ажлын хэсэг байгуулаад, мэргэжлийн хүмүүсээ оруулаад зохион байгуулалттайгаар та бүхний тавьж буй саналуудыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжүүлэх гэж байна. Үүнийг бид үр дүнгүй өнгөрөөж болохгүй. Бүх хийх юмаа тодорхой болгох хэрэгтэй. Дүүрэг, нийслэлээс хөрөнгө гаргасан өөр эх үүсвэрээс гаргасан ч бай эхний ээлжинд хаана байрлуулах вэ гэдгээ тодорхой болгосон байх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл 8.7 тэрбум төгрөг камержуулалтад зарцуулсан байна. Маш олон камер нь шаардлага хангахгүй, ажиллахгүй байна. Үүнийг бид янзлах ёстой. Ажлын хэсгээ яаралтай байгуулаад 2019 оны төсөв хэлэлцэхээс өмнө дүгнэлтээ гаргаад дараа жил байршуулах камеруудынхаа байршил, шаардлагыг тогтоох хэрэгтэй. Тэгвэл Засаг даргын зүгээс ирэх жил камержуулалт мөнгө зарахаас татгалзахгүй. Нийслэлийн иргэдийг аюулгүй амгалан тайван амьдруулах нь миний эрхэм зорилго. Тийм учраас бид хамтарч ажиллах хэрэгтэй” гэлээ хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.