Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Японы соёлын наадам Д.Сүхбаатарын талбайд болж байна
Фото

Японы соёлын наадам Д.Сүхбаатарын талбайд болж байна

coolBy cool09/15/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

БОАЖЯ, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Лэтс трэвел” ХХК нар хамтран энэ сарын 15, 16 өдрүүдэд “Япон Соёлын Наадам 2018” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээнд Япон улсаас “Софтбанк” групп, “SB Players”, “Табиризм” компаниуд хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм.

 

Японы соёлын наадам Улаанбаатар хотноо 9 дэх жилдээ энэ сарын 15, 16-ны бямба, ням гарагт Д.Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдаж байна.

Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдаж буй тус наадам Монгол, Япон хоёр орны ард иргэд, бизнесийн байгууллагуудын хооронд гүүр болох зорилготой.

Японы соёлын наадмын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцон баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улс хоорондын харилцааны чухал суурь нь иргэд хоорондын харилцаа юм. Иймд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байгаа энэ үед иргэдийнхээ хүсэл эрмэлзэлд тулгуурлан Япон Улсын хотуудтай харилцааг эрчимжүүлж шат ахиулах чиглэлээр ажиллах болно.

Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа энэхүү соёлын арга хэмжээ нь Японы үндэсний соёл урлаг, уламжлалт зан заншлыг нийлслэлийн иргэдэд сурталчлан таниулахаас гадна иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зорилготой. Тиймээс иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, өдрийг байхан өнгөрүүлэхийг хүсье” хэмээв.

Наадмын үеэр Японы соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн, уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд сурталчлан танилцуулж, жинхэнэ “Япон амт, Япон чанар”-ыг иргэд, оролцогчидод мэдрүүлэх аж. Арга хэмжээнд Япон Улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцох юм байна. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагууд хамтран оролцож байна. Тус арга хэмжээг үзэн сонирхохоор ирсэн хүмүүс Японы үндэсний тайко бөмбөрийн алдарт Индра хамтлагын тоглолтыг үзэж, Япон кимоно өмсөж зургаа авхуулан, Японы үндэстний хоолыг амтлах, Японы мэргэжлийн үсчдээр үнэгүй үсээ засуулах, Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах зэрэг олон төрлийн хөтөлбөрт хамрагдаж, хонжвортой сугалаа, урамшуулалд оролцож цагийг үр дүнтэй, хөгжөөнтэй, завгүй өнгөрүүлэх боломжтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.