Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»“Солонгосын долоо хоног 2018” арга хэмжээ нээлтээ хийлээ
Фото

“Солонгосын долоо хоног 2018” арга хэмжээ нээлтээ хийлээ

coolНийтэлсэн: cool09/17/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “Солонгосын долоо хоног 2018” үйл ажиллагааны нээлт өнөөдөр Сеүлийн гудамжинд боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, үг хэлсэн юм.

Хотын дарга хэлсэн үгэндээ “Монгол Улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоож, эртнээс найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцах дэмжиж ирсэн уламжлалтай билээ. Улаанбаатар, Сөүл хотууд анх 1995 онд ах дүүгийн найрсаг харилцаа тогтоосон. Үүнээс хотй өдгөө 23 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хотууд харилцаа хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн бүх л салбарт өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн Солонгос Улсын үндэсний соёл урлаг, уламжлал, зан заншлын  талаар бага боловч мэдлэгтэй болж, хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

“Солонгосын долоо хоног 2018” арга хэмжээнд Солонгосын үндэсний урлагийн концерт, Солонгос хоолны фестиваль, Солонгос киноны өдөрлөг, Таэквондогийн тэмцээн, Гоо даамны олон улсын тэмцээн, Солонгос дууны тэмцээн зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтжээ.

Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын өв соёлыг өөртөө шингээн үлдээсэн Солонгосын үндэсний хамтлаг, удаан хугацааны турш Солонгосын үндэсний соёлыг судалсаар ирсэн хамтлаг, дуучид оролцохоос гадна Улаанбаатар чуулгын морин хуурын баг бүрэлдэхүүн, Монголын цагдаагийн Сүлд чуулгынхан Солонгосын үндэсний хөгжмийн хамтлагтай хамтран тоглов.

Солонгосын долоон хоног 2018 арга хэмжээ маргааш мөн Сөүлийн гудамжинд үргэлжлэх юм.

Харин Солонгосын кино өдөрлөг энэ сарын 18, 19-нд УИД-ийн 5 давхарт байрлах “ICinema” кино театрт болох аж.

Мөн “Элчин сайдын нэрэмжит 6 дахь удаагийн таэквондогийн тэмцээн” энэ сарын 24, 25-нд Спортын төв ордонд болох юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.