Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»“Балдорж” шагналын эзэд тодорлоо
Фото

“Балдорж” шагналын эзэд тодорлоо

coolНийтэлсэн: cool09/20/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах 10 дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж, УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, сэтгүүл зүйн үе үеийн төлөөлөгчид оролцлоо.

Энэ жилийн “Балдорж” шагналд 88 сэтгүүлчийн 170 гаруй бүтээл иржээ. Шалгаран үлдсэн шилдэг 25 бүтээлээс өчигдөр шилдэг 10 бүтээлийн эзнийг тодруулсан юм.

“Балдорж” шагналын Гранприг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, П.Энхбат “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжлага, “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжлагаараа хүртлээ.

“Балдорж” шагналын Дэд байрт МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлгийн баг Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн нар хүний эрхийн сэдвээр эрэн сурвалжилсан цуврал нэвтрүүлэгээрээ хүртсэн юм.

“Балдорж” шагналын шилдэг аравт

  1. Х.Уянга “Өнөөдөр” сонин “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжлага, “Амьдрал сайн уу” цуврал нийтлэл
  2. Б.Ганзориг ТВ9 телевиз “Хасах градус: Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл” цуврал нэвтрүүлэг, “Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн” телевизийн нэвтрүүлэг
  3. Б.Энхмарт “Үндэсний шуудан” сонин “Бид болон монголын тал нутаг чамд хайртай” нийтлэл, “Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам” сурвалжлага
  4. Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр, Г.Нацагдорж 25 дугаар суваг телевиз “Нэг удаа үндэсний контент: Монгол Солонгост нэг удаа” телевизийн цуврал нэвтрүүлэг
  5. С.Батзаяа “Монголын медиа корпораци”  “Өв соёлгүй Монгол” цуврал нийтлэл, нэвтрүүлэг
  6. Б.Солонго “Зууны мэдээ” сонин “Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрхийг олгоё”, “Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалья” цуврал нийтлэл
  7. З.Цэлмэг “Засгийн газрын мэдээ” сонин “Харилцуурын цаадах нулимс”, “Гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол” нийтлэл
  8. Э.Хүрэлбаатар “Өдрийн сонин” сонин “Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчуудын нэг өдөр” сурвалжлага
  9. Б.Алтанхуяг “Монцамэ” агентлаг “Аниргүйн гүн дэх цаг хугацаа”, “Тагтаа паблишинг хэвлэлийн газрын ерөнхий редактор У.Бямбанямтай хийсэн цуврал ярилцлага, “Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос, сэтгүүл зүй карьер хөөдөг салбар биш” нийтлэл
  10. Н.Хонгорзул “Блүүмбэрг” телевиз “Монголд үйлдвэрлэв” нэвтрүүлэг

“Балдорж” шагналын гранпри шагналтнаар

2009 онд – Б.Ганчимэг “Үндэсний шуудан” сонин

2010 онд – Д.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр” сонин

2011 онд – Ж.Гангаа Өдрийн сонин

2012 онд – Г.Отгонбаяр “Үндэсний шуудан” сонин

2013 онд – Ж.Тэгшжаргал “Өнөөдөр” сонин

2014 онд – У.Ганбаяр, М.Буянбадрах “Хүрээлэн амьд ертөнц” төсөл

2015 онд – Э.Хүрэлбаатар Өдрийн сонин

2016 онд – Ц.Цэвээнхэрлэн “Засгийн газрын мэдээ” сонин

2017 онд – Б.Энхмарт “Үндэсний шуудан” сонин нар тодорч байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.