Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах тортогжилтыг бууруулах төслийн явцтай танилцлаа
Фото

Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах тортогжилтыг бууруулах төслийн явцтай танилцлаа

coolBy cool09/25/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортгийн шүүр (DPF)-ийг нэмэлтээр тоноглож дизель автобуснаас ялгарах (PM) хөө тортогжилтыг бууруулах төсөл”-ийн явцтай танилцах үйл ажиллагааг Нийслэлийн тээврийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т амжилттай зохион байгууллаа.

Дээрх үйл ажиллагаанд тус газрын холбогдох албаны хүмүүс, төслийн багийн удирдагч Комори Масанори, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, инженер техникийн ажилчид оролцож DPF (Diesel Particulate Filter – Дизель хөдөлгүүрийн тортог шүүгч)-ийн талаар мэдээлэл авч төслийн туршилт, судалгааны ажил болон шүүлтүүр цэвэрлэх цехийн үйл ажиллагаатай танилцав.

Манай улсад ашиглагдаж байгаа хүхэр ихтэй дизель түлшинд ашиглах боломжтойDPF шүүлтүүрийг 2018 оны 7-8 дугаар сард нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл”ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, Сутайн Буянт ХХК-ийн 24 автобусанд суурилуулсан ба бодит туршилтаар хар утааг (PM) 97% хүртэл бууруулж байна.

Шүүлтүүрийн бохирдлыг автобусан дотор суурилуулсан хяналтын дэлгэцээр тогтмол хянадаг бөгөөд бохирдсон шүүрийг тусгай зориулалтын цахилгаан зууханд хийж өндөр хэмд шатааж цэвэрлэн гарсан хар утаа (PM)-ын шүүлтийн хэмжээг жигнэж  байна. Туршилтаар өдөрт  1 автобусны шүүлтүүрээс дунджаар 175гр хар утаа (PM)-ын ялгарч байгаа бөгөөд сарын хэмжилтийн дүнгээр тооцоход дээрх 25 автобуснаас ялгарах 66.4 кг  хөө тортгийг агаарт хаягдахаас сэргийлж байна.

Дээрх тооцооллоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн бүх автобусанд энэхүү шүүлтүүр (DPF)-ийг суурилуулсан тохиолдолд Хар утаа (PM)-ын жилийн ялгарлыг 43.8 тонноор бууруулах боломжтой гэсэн тооцоо гарч байгаа юм байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.