Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Шинэлэг технологийн тусламжтайгаар агаарын бохирдлыг бууруулах шийдэлтэй танилцав
Фото

Шинэлэг технологийн тусламжтайгаар агаарын бохирдлыг бууруулах шийдэлтэй танилцав

coolBy cool04/16/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “LG electronics” компанийн төв азийн ерөнхийлөгч ноён Чун Юн Джег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр,  Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, LG Electronics төв оффисын Агааржуулалт халаалтын борлуулалтын газрын худалдааны менежер Сун Жин Гил, “LG Electronics”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ж.Энхжаргал нар оролцов.

Тус уулзалтын эхэнд “LG Electronics”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ж.Энхжаргал “LG Electronics” компанийн ESS бүтээгдэхүүн, термо халаалт болон нарны зай хураагуурын тусламжтай хэрхэн нэг өрхийн дулаан, халаалт, цахилгааныг цогцоор шийдвэрлэх шийдлийн талаар танилцуулав.

“LG electronics” компанийн төв азийн ерөнхийлөгч ноён Чун Юн Дже “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дэлхийд тэргүүлэгч “LG Electronics” компанийн шинэлэг технологийн тусламжтайгаар бууруулах, түүний хор хөнөөлийг багасгах тал дээр хамтран ажиллах шийдлээ танилцуулах, цаашид хамтран ажиллах талаар санал солилцох боломж олдсонд таатай байна. 35-40м2 талбай бүхий нэг өрх цогцоор нь буюу ESS бүтээгдэхүүн, термо халаалт болон нарны зай хураагуур авч хэрэглэхэд 9000-10000 ам доллар, зай хураагуурыг нь хасвал тал үнээр нь авах боломжтой. Олон өрхөд тавьбал бидний үнийн асуудлыг дахин ярилцаж болох юм. Та санхүүжилтийн асуудлыг Засгийн газартай хамтран иргэдэд урт хугацааны зээлийн хэлбэрээр өгөх боломжтой. Солонгос Улсын Засгийн газар мөн ийм замаар утааны асуудлыг шийдвэрлэж байсан” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хот агаарын бохирдлыг хэрхэн багасгах талаар идэвхтэй ажиллаж байна. Гаднын улс орнуудаас ч энэ чиглэлээр хамтарч ажиллах хүсэлт ихээр тавьж байгаа. Гэхдээ бидэнд тулгараад байгаа хамгийн чухал асуудал бол өрхийн амьжиргааны түвшинд тохируулах явдал юм. Миний хувьд та бүхний саналыг их сонирхож байна. Энэ чиглэлээр манай агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран ажиллаж, туршилт судалгаа хийж үзэх хэрэгтэй болов уу. Та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Утааны асуудлыг шийдэхийн тулд зөвхөн цахилгаан, дулаан, халаалт шийдээд зогсохгүй айл өрхийн дулаан алдагдал зэрэг олон асуудлыг цогцоор шийдэх шаардлагатай” хэмээн онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.