Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025

    9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

    06/17/2025

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Монгол Улс МАН-аас салахгүй л бол дарангуйлалд дахин живэх нь
Фото

Монгол Улс МАН-аас салахгүй л бол дарангуйлалд дахин живэх нь

coolBy cool06/22/2018Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Захиргааны шүүхийг татан буулгана шүү” гэж хэлсэн нь сошиалд шуугиан тарьж байна. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаас үүдэж мань хүн бухимдлаа илэрхийлсэн гэж ойлгож болохоор. Сошиалд Хууль зүйн сайдын хэлсэн үгэнд эмзэглэсэн, шүүмжилсэн олон нийтийн сэтгэгдэл их байна. Ц.Нямдорж сайд бол хамар дор хагархай гэгчээр 20 гаруй жил юу дуртайгаа ярьж, хэн дуртай руугаа дайрч яваа “бурхи”. Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь үнэлэгддэг цаг хэдийнэ ард хоцорсон нэгэн. Гэвч үгэн дотор үг, Үхэр дотор гиваа бий гэдэг шиг сайдын хэлсэн үгнээс Засгийн газар, МАН бодлого харагдаж байгааг нийгэм анхаарах цаг болжээ.
МАН ходоодны мухартаа 28 жил нууж явсан бүхнийг хянах, эрхэндээ байлгах, дарангуйлах хүслээ Засгийн газраар гүйцэтгүүлэхээр Ц.Нямдорж сайдаар дамжуулж УИХ-ын чуулганы танхимаас зарлалаа. Энэ нам 70 жилийн турш бүх эрх мэдлийг өөртөө авч, бүгдийг хянаж, дарангуйлалдаа байлгасан гашуун түүх бий. Монголчуудад гашуун сургамж болж үлдсэн 70 жилийн түүх МАН-ын мөн чанар, чин хүсэл гэдэг нь хүний эрх, хууль ёс, шүүх засаглалыг эрхэндээ оруулах мэдэгдлээс нь харагдлаа.
МАН-ын дарангуйлал социализмыг үзээгүй залуус эрх чөлөөгүй, хавчигдаж, хэлмэгдэхийн хэцүүг төдийлөн мэдэхгүй. Хэлсэн үгнийхээ төлөө хянуулж, цагдуулж, үзэл бодлоо өөртөө нууж, хөдөлмөрөө шулуулахын зовлонг үзээгүй залуус МАН-ын дарангуйллын төсөөлөхгүй байж магад. Иргэний өмчийг төрд хурааж, хэлэх үг хийх үйлдлийг нь зааж, таалагдахгүй бол өөрийнхөө “шүүх”-ээр шийтгэхийг МАН-ын 70 жилийн дарангуйлал гэж ойлгож болно.
Ийм дарангуйллаас монголчууд 28 жилийн өмнө салж чадсан. Иргэний эрх чөлөөг дээдэлж, хамгаалдаг тогтолцоотой болсон. Засгийн газар эрх баригчид буруу шийдвэр гаргаж иргэнийг хохироовол шүүхийн өмнө зогсоодог болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ бол дэлхийтэй хөл нийлүүлж байгаа Монгол Улсын нүүр царай. Дэлхийд Засгийн газар бүү хэл эзэн хаан шүүхийн өмнө зогсдог, дэнслүүлдэг. Эрх баригчид нь үнэмлэхүй эрх мэдэлтэй, шүүх засаглал нь хараат улсад дэлхий хаалгаа нээдэггүй. Шүүх нь бусад эрх мэдлээс хараат бус улсыг дэлхий тоодог эрин үед бид амьдарч байна.
Гэтэл МАН төрийн эрхэнд үнэмлэхүй олонх байгаа багахан хугацаандаа амжиж дарангуйллаа тогтоохоор шуурхайлж байна. Дарангуйлал тогтоох түүхэн үйл хэргийнхээ гүйцэтгэгчээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тодруулж, өнөөх нь уяаны нохойгоороо Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарыг дуугаргаж эхэллээ. У.Хүрэлсүх хүнд жингийн “Коммунист”, МАН-ын улаан хамгаалагч. Намынхаа төлөө УИХ-ын танхимд нударга зөрүүлж байсан “топор” монголчуудын өөдөөс гар далайж чадах дарангуйлагч гэдгийг МАН-ынхан андахгүй.
Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд үнэмлэхгүй олонх байгаа МАН дарангуйллаа тогтооход шүүх засаглал саад болно. Тиймээс л шүүх засаглал руу дайрч, иргэдийн эрхийг хамгаалах тогтолцоогүй болгохоор улайрч байна. Ц.Нямдорж сайдын мэдэгдсэнээр Захиргааны хэргийн шүүхийг татан буулгавал Засгийн газар хяналтгүй болно. У.Хүрэлсүхийн засгийн газар Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол Шуудан, МИАТ зэрэг том аж ахуйн нэгжүүдийг 2020 оноос өмнө хувьчлахаар УИХ-д оруулсан. Эдгээр том хувьчлал иргэдийн хяналтгүй, Засгийн газар хууль зөрчсөн ч шүүхээр шийдвэрлэх боломжгүй болно. Засгийн газар, харьяа агентлагууд нь хэн дуртайгаа халж, сэлгэх боломж бүрдэнэ. Засгийн газар, түүний харьяа байгууллагуудын хууль зөрчиж гаргасан шийдвэр хувь хүн, хуулийн этгээдийн эрхийг зөрчиж, хохирол учруулсан тохиолдолд эрхийг нь сэргээхийн тулд Захиргааны хэргийн шүүх ажилладаг. Хуулийн засаглалтай бүх улсад гүйцэтгэгч байгууллагад хяналт тавьдаг төрөлжсөн шүүх бий.
Тийм учраас 500 шахам хуульч “Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргах агуулгатай Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Үндсэн хууль дахь хууль дээдлэх зарчим, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах механизмыг алдагдуулах уршигтай тул уг төслийг бүхэлд дэмжихгүй байх” гэсэн зөвлөмжийг УИХ болон Засгийн газарт хүргүүлэхээр болсон.
Гэхдээ 500 хуульчийн үгээр МАН дарангуйллаа сэргээх санаархлаа зогсоохгүй нь мэдээж. Тиймээс Монгол Улс МАН-аас даруй салж, ардчиллаа аварч, эрх чөлөөтэйгөө үлдмээр байна. Иргэн бүр эрх чөлөөгөө хамгаалж, дарангуйлагч улс төрийн хүчнээс салах, үгүй хийх цаг иржээ.
Э.Энхлэн

улс төр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.