Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 19-21-ны өдрүүдэд болно
Фото

2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 19-21-ны өдрүүдэд болно

coolBy cool10/17/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанд дүүргийн ЗДТГ-ын дарга нар болон цэргийн штабын дарга нар оролцлоо. Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага энэ сарын 19-21ны өдрүүдэд явагдах гэж байна. Энэ удаагийн цэрэг татлагаар орох залуучуудад цэргийн зарлан дуудах мэдэгдэл бичиж тарааснаас 95.9 нь хүргэгджээ.

Цэргийн албанд татагдаж байгаа залуус эрүүл мэндийн ямар шалтгааны улмаас тэнцэхгүй байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хийлээ. 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаас 4801 иргэн буюу 9.5 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн байна. үүнээс 3781 иргэнийг эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авчээ. Мэс засал, гэмтлийн шалтгаанаар 29.9 хувь, чих, хамар хоолой 13.2 хувь, дотор 13 хувийг эзэлсэн шалтгаанаар залуус цэргийн албанд тэнцээгүй байна. Мөн нүд, мэдрэл, харшил болон жингийн асуудлаар тэнцээгүй залуус цөөнгүй байна. Залуус биедээ олон шивээстэй, цоолж ээмэг зүүсэн нь сэтгэцийн эмгэг гэсэн шалтгаанаар хасагдах нэг шалтгаан болж байгаа юм. Цэргийн албанд тэнцээгүй залуусыг эрүүлжүүлэх ажил 86 хувьтай байна гэж мэдээллээ.

Хугацаат цэргийн албанд татагдагчид

–       Иргэний үнэмлэх

–       Цэргийн үүрэгтний үнэмлэх

–       Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

–       Нийгмийн даатгалын дэвтэр

Их дээд сургуульд суралцагч оюутнууд

–       Сургуулийн тодорхойлолт

–       Сургалтын төлбөр төлсөн баримт

–       Оюутны үнэмлэх

–       Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх

–       Сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг цэрэг татлагын байранд авч ирэх үүрэгтэй.

Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг 2018 оны 10 дугаар сарын 18-21 ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн тэгш эрхтэйгээр эрх орноо хамгаалах, цэргийн алба хаана гэсэн үндсэн үүрэгтэй. Энэ дагуу Монгол Улсын Их хурлаас шийдвэр гаргаж 5 албыг бий болгосон. Энэ таван албыг зохион байгуулах үндсэн үүргийн орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд гүйцэтгэдэг. Өмнө нь зөвхөн цэргийн албанд явдаг байсан бол одоо таван албанд явдаг болсон. Үүнд: Монгол Улсын Зэвсэгт хүчин Хил хамгаалах байгууллагад 1 жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байна. Оюутан цэргийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Их дээд сургуулийн 1-дүгээр курсийн оюутнууд хамрагддаг. Цэргийн дүйцүүлэх албыг 18-25 насны залуучууд хаадаг. Гэрээт цэргийн алба хааж байна. Монгол Улсын Батлан хамгаалах салбараас иргэддээ ажлын байр бий болгож байгаа юм. Зэвсэгт хүчинд 2 жилийн хугацаатай алба хаах ёстой. Мөн цэргийн дүйцүүлэх албыг цэрэгт яваагүй 26 нас хүрээгүй иргэн мөнгөн хэлбэрээр орлуулан хаах боломжтой юм. Цэрэг татлага энэ ажлыг бүгдийг зохион байгуулна. Бид цэргийн албанд явсан иргэдийг ажил, орлоготой болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ сарын 15-наас цэргийн албанаас халагдаж ирсэн дайчдаа хүлээн авч ажил олгогч нарт санал тавьсан. Бидэнд 32 байгууллагаас 2100 ажлын байрны санал ирсэн байна” гэж ярилаа.

Цэрэг татлагыг зохион байгуулах, бэлтгэл ажил хангах ажил дүүргүүдэд бүрэн хангагдсан байна. Батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх, цэргийн жинхэнэ албанд татах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах бэлтгэл ажил хангагджээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Дүүргүүдийн цэрэг татлагын байр

БГД – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/

БЗД – Ерөнхий боловсролын 14-р сургууль

СБД – Ерөнхий боловсролын 31-р сургууль

СХД – “Ирээдүй” цогцолбор сургууль /83-р сургууль/

ХУД – Ерөнхий боловсролын 34-р сургууль

ЧД – Ерөнхий боловсролын 5-р сургууль

НД – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

БХД – “Хангай” цогцолбор сургууль

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Сураг алдарсан Б.Батмаа манай дуранд

04/30/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.