Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хотын дарга эмгэнэл илэрхийллээ
Фото

Хотын дарга эмгэнэл илэрхийллээ

coolBy cool10/17/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь энэ сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Нийслэл хотынхоо иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож,  эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг илрүүлэхээр албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсан Д.Батсайханы гэрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар очиж ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийллээ.

Энэ үеэр хотын дарга ар гэрийнхэнд нь хандаж “ Улаанбаатар хотынхоо иргэдийн амар амгалан, аюулгүй байдлын төлөө олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан цагдаагийн албан хаагчаа гэмт этгээдүүдийн гарт алдсанд нийслэлчүүд эмгэнэн гашуудаж байна. Нийгэм, цаг төр хүндхэн болсон энэ цаг үед эх орноо, ард түмнээ гэсэн эх оронч залуус  байдаг гэдгийг талийгаач харуулж, бид бүгдэд их том сургамж үлдээлээ. Нийслэл хот амар тайван байгаа нь манай цагдаагийн байгууллагынхан хүч хөдөлмөр.  Албан үүргээ гүйцэтгэж явсан  цагдаагийн албан хаагчийн амийг хөнөөсөн этгээдүүд хуулийн хариуцлага хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн ямар туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байгаа талаар нийслэлийн Засаг даргад хандаарай” хэмээгээд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс буцалтгүй тусламж болгон 10 сая төгрөгийг гардуулан өгөв.

Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ. Ар гэрийнхэний зүгээс орон байрны асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүссэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл хотынхоо амар амгалан, аюулгүй байдлын төлөө манай цагдаагийн байгууллагын албан хаагчид  цаг наргүй зүтгэдэг.  Тиймээс ч  хотын захиргааны зүгээс ажиллах орчин, ахуй нөхцөлд нь аль болох анхаарал хандуулдаг. Та бүхний санал хүсэлтийг хүлээн авлаа. Орон сууц, байрны асуудлыг эерэгээр шийдэхийн төлөө ажиллана” гэв.

Энэ сарын 15-ны өдөр залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болох 45 настай Б.Энхбаяр болон 25 настай Т.Лундаа нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчимд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар машинаар мөргөн зугтжээ. Талийгаач ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь хүнд байсан учир ухаан оролгүй байсаар өчигдөр нас барсан юм.

Оргон зайлсан этгээдүүдийг өчигдөр орой Майхан толгой орчмоос баривчилсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.