Их Британийн “Vogue” сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарт буюу ирэх 3-р сарын нүүр царайгаар алдарт загвар өмсөгч “хар ирвэс” Наоми Кэмпбелл тодорчээ.
Загварын алдарт сэтгүүлийн шинэхэн дугаарын нүүр хуудсыг Наоми Кэмпбэлл 9 сартай нялх охиныхоо хамт чимсэн байна. Мөн тэрээр дугаарын тусгай зочноор оролцож ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагаас загварын ертөнцийн олон өнгө, хар салхи мэт түүний кареер, ээж байх зэрэг түүний амьдралын нэгээхэн хэсгээс шүтэн бишрэгчид болон уншигчид нь таалан унших нь ээ. Өдгөө 51 настай түүний хувьд өөрийн 9 сартай охиноо ийнхүү зарласан нь олны анхаарлыг татаад байгаа. Хүүхдийн эцэг болон тэрээр хэрхэн төрсөн талаар нууцалж байгаа ч Наоми өөрийн охиноо өргөж аваагүй, энэ бол миний хүүхэд гэж мэдэгдээд байгаа юм. “Нэг л өдөр би өөрийгөө ээж болно гэж мэдэж байсан” хэмээн нэрлэсэн Наомигийн ярилцлагыг Vogue сэтгүүл инстаграмм хуудаснаа нийтлэхдээ “биологийн” гэж нэмж бичжээ. Өөрөөр хэлбэл “Наоми: Би охиноо өргөж аваагүй, энэ бол миний биологийн хүүхэд” гэж бичсэн байна. Загварын ертөнцийн хар ирвэс ээж болсон тухайгаа 2020 оны 5 сард өөрийн инстаграмм хуудаснаа зарлаж байсан билээ.