
Сая сая Америкчуудыг, Рэгбигийн шүтэн бишрэгчидийг догдлуулдаг, нойргүй хүлээлт үүсгэдэг сэтгэл хөдөлгөм шоу тоглолт бол Америкийн үндэсний хөлбөмбөгийн улирал эхэлснийг зарлах нээлтийн шоу “HALF-TIME SUPER BOWL” тоглолт байдаг. Энэ сарын 14-нд болсон тоглолт ТОМ ТЭСРЭЛТ байсныг алдарт сагсан бөмбөгчин Леврон Жэймс өөрийн твиттертээ жиргэж “ өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй тоглолт” гэж тэмдэглэжээ. Үзүүлбэрийг зохион байгуулагчид нь хүртэл “энэ бол ХАРУУДЫН хөгжмийн ертөнцийн түүх” гэж хөөрсөн энэхүү тайзан дээр ганц “цагаан” од гялалзсан нь реппер Эменим байсан.
Нээлтийн үзүүлбэр 15 минутын турш үзэгчдийг алмайруулж, ховсдож, даган дуурайхад хүргэсэн билээ. Жастин Бебэр реппер Эменимийг тасралтгүй даган дуулсан нь камерт өртсөн бол Жей Ло болон Вэн Афлек нар үзүүлбэрийн турш босоо бүжиглэсэн, дуучин Каенни Вест Снүүп Дог-ийг дуулахад нүүрээ хаасан хаалтаа авч хаяад дуулж, бүжиглэж эхэлжээ.
Жэй Ло, Бэн Аффлек нарын хайрын гал дахин дүрэлзсэн үү ? Жэй Ло хуучин нөхөр болох Бенээс 6 дахь сүйн бөгжийг авах уу ? гэсэн хүлээлт шүтэн бишрэгч фэнүүдийнх нь дунд шуугиан болж байна.
Каенни Вестийг уг шоуг нүүр хаасан битүү масктай үзэхийн тулд 50 мянган доллар төлсөн гэхэд итгэж чадахгүй нь хэмээн фэнүүд нь цахим сүлжээнд бичжээ. Каенни Вест өмнөх найз бүсгүй Ким Кардашианд ачааны машины тэвш дүүрэн сарнай илгээсэн ч энэ өдөр Ким Кардашиан шинэхэн амрагтайгаа зугаалж буй нь папарацичдын дуранд өртжээ.
Маш олон алдартнууд, оддыг нэг дор цуглуулсан тус шоуны бас нэгэн анхаарал татсан үзэгч бол Их Британий ханхүү асан Харри байсан. Анхаарал татсан гол шалтгаан нь тэрээр тус шоуг үзэхээр эхнэр Меган Мэркеллтай ирээгүй, харин харин өөрийн үеэл, гүнж Эгюннитэй ирсэн явдал байлаа.
Тус тоглолтын үеэр үзэгчдийг алмайруулсан олон үзэгдэл, элементүүд болсон. Рэп, хип хопын цагаан арьст “эцэг” дуучин Эменим дуулж дуусаад, зүүн хөлөө дээрээ сөхрөн суусан үзэгдэл олны анхааралд өртсөн. Гэвч энэ нь Америкын үндэсний хөл бөмбөгчдийн үндсэн суулт. Тэдний хүндэтгэж ийм элемент үйлдсэн гэж зарим эх сурвалжууд тайлбарлаж байна.
Өөр нэгэн супер элемент бол рэппер 50 цент тайзан “хүн аалз” болсон явдал байлаа. Түүний өмссөн алаг судалтай мөртэй энэ майк 39 доллар 99 центийн үнэтэйгээр интернэт захиалгад орж эхэлжээ.
Дуучин Бёнси, Жэй-Зи, сагсан бөмбөгчин Леброн Жэймс, жүжигчин Жим Керри, Двуэйн Жонс зэрэг маш олон алдартнууд энд цугларсан. Тоглолтыг алмайрсан, биширсэн, таашаасан үзэгчдийн баяр хөөр одоо ч сарниагүй байгаа. Харин үзүүлбэрийг зохион байгуулсан продюссер Жесси Коллинс : “Бүх дууг бүх дууны үгийг тэнд цугласан бүх үзэгчид, задгайн талбайн үзэгчид нэг ч үгийг гээлгүй даган дуулсан. Энэ бол сэтгэл хөдлөл, баяр хөөрийн тулсан мэдрэмж. Гэртээ үзсэн хүмүүсийг бас тэгсэн гэж бодож байна” гэсэн бол хөгжмийн найруулагч Адам Влэкстоун: “Энэ бол хөгжмийн ертөнцийн түүх, хип хоп урсгалын товчоон, харуудын домог, хөгжмийн ертөнцийг хөгжүүлсэн түүх байсан” гэж онцолжээ.
