Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хамгаалах нэгдсэн арга хэмжээ явагдаж байна
Фото

Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хамгаалах нэгдсэн арга хэмжээ явагдаж байна

coolBy cool11/21/2018Updated:12/08/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хараа хяналтгүй хүүхдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1016 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр орноосоо хөндийрч, урт хугацааны турш хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд улсын асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг нийслэл, дүүргийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгууллаа.

Хүйтний улиралд хүүхдийг эрсдэлд өртөхөөс сэргийлж  гудамжны нөхцөлд амьдарч байгаа болон эцэг эхийн хараа хяналт сул хүүхдийг илрүүлэх, илэрсэн хүүхдэд хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, цаашид  хяналтанд авч ажиллах, хараа хяналтгүй хүүхдийг дүүргийн хэмжээнд тогтоон бүртгэлжүүлж, тогтмол харьяалалтай болгох ажлыг зохион байгуулж НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн 9 Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын  дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор зэрэг Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажиллалаа.

Хүүхэд хамгаалал, хариу үйлчилгээний түр байрыг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт гарган нэгдсэн арга хэмжээг 10 хоног зохион байгуулж ажиллаж байна. Илрүүлэлт арга хэмжээнд 11 сарын 21-ны 12 цагийн байдлаар нийт 49   хүүхэд хүлээн авч хариу арга хэмжээ авч, үйлчилгээ үзүүлсэн байна. Хүүхдүүдийг хүлээн авч бүртгэх, үнэлгээ хийх, усанд оруулах, хооллож, дулаан хувцаслаж эрүүл мэндийн үзлэг шинжилгээ болон сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлж гэр бүлд нь эргүүлэн нэгтгэх зэрэг ажлыг авч хэрэгжүүлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.