Манай сайтаас шороон “Гахай” жилийн сар шинийн баярын энэ өдрүүдэд улиран одож буй “Нохой” жилийн Монгол Улсын салбар бүрийн онцлох үйл явдлуудын мэдээллийг эрхэм уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бид хувцас загварын салбарын “Нохой” жилийн онцлох үйл явдлын мэдээллийг хүргэж байна. Монголын хувцас загварын салбарт 2018 онд нэгэн шинэ түүхийн хуудас бичигдэж эхэлсэн нь дэлхийн хамгийн том чансаа өндөр гэгдэх “Miss Universe” буюу Ертөнцийн мисс тэмцээнд Монгол Улс анх удаа оролцох эрхийг Ж.Анхбаяр авсан бөгөөд анхны үндэсний ялагчаар шилдэг загвар өмсөгч, мисс Д.Долгион шалгарч өнгөрсөн 12 сард Тайланд улсад 67 дахь “Miss Universe” тэмцээнд нэг сарын хугацаанд 94…
Зохиогч: admin123
Академич, доктор, профессор, зурхайч Л.Тэрбиш 12 жилтний төөрөг болон заслыг хураангуйлан гаргасныг хүргэж байна. Ирж буй XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахайн жилд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлджээ. ХУЛГАНА ЖИЛТЭН 1936, 1972, 2008 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1936 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1972…
Гурван хүүхэд минь өсвөр үеийн олон улсын цанын тэмцээнд өвөл амралтгүй хичээллэсний эцэст нас насны ангилалд 1,2,3 р байруудыг эзэллээ. Хамгийн гоё нь Монгол гэж зарлах нь байсан гэнэ. Дараа жил бүр ахицгаана гэнэ. Гэрээ санаад ирэх нь гоё байна гэнэ. Ууланд хөлдүү мөс болох шахсан, чичирсэн, хүүхдүүд бүгд амарч байна, үүрээр харанхуйд босмооргүй байна, ууланд хальтарч унасан, хөлөө гэмтээсэн, өлссөн гээд л байсан одоо харцгаа амжилт үзүүлж гээд ээж нь ам асуув. Аав нь чи яагаад биеэ хойш нь болгож цаг алдсан, хурдаа авах боломж олдоход аваагүй, яагаад холуур тойрсон, юү бодоод байдгийн гээд алдсан техникуудийг алдсан газартай нь…
2019 оны сар шинийн гоёлууд
XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбарыг хүргэж байна. Энэ жилийн шинийн нэгэн нь тахиа өдөр, мягмар гарагт тохиож байна. Нар өглөө 08:13 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой.Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гараарай. Мөр гаргах…
Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны…
“Уул ус” хамтлагийнхантай “Найр”-лаарай Монголын үндэсний хөгжмийг уламжлалт болон орчин үеийн дуугаралттай хослуулан үндэснийхээ өв соёлыг уран бүтээлээрээ дамжуулан дэлхийн улс оронд таниулсан “Алтан ураг” хамтлагийг үүсгэн байгуулагч, ахлагч Б.Эрдэнэбат “Зун” нэртэй шинэ продакшин байгуулжээ. Саяхан Маск продакшинтай хамтран “Соёлын довтолгоо” уран сайхны киноны хөгжмийг бичсэн хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат сар шинийн босгон дээр шинэхэн уран бүтээлээ Монгол түмэндээ зориулан гаргаад байна. “Зун” продакшины уран бүтээлчид энэ удаа “Уул ус” хамтлагыг шинээр байгуулан, Найр уран бүтээлээ олноор танилцуулж байна. Монголын урлагт шинэ уур амьсгал оруулж ирж байгаа “Уул ус” хамтлагийнхан энэхүү уран бүтээлээ ардын уламжлалт хөгжим, ерөөл магтаал, дуу бүжиг хослуулан,…
Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн сар шинийн өдрүүдийг эх орондоо угтахаар цөөхөн хоногийн чөлөөтэй иржээ. Тэрээр энэ удаа “Наро Банчэн хутагт” сан болон “Нароба институт”-тэй хамтран хүүхэд багачуудын эрүүл мэндэд тустай хүмүүнлэгийн ажлыг өөрийн биеэр оройлон зохион байгууллаа. H1N1 томууны вирус хүчтэй тархаад байгаа энэ үед бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн агаарын бохирдол ихтэй бүсийн 7 цэцэрлэг, Эх Хүүхдийн Үндэсний Эрүүл Мэндийн төв болон Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэсэн Magic ball агаар цэвэршүүлэгч 100 ширхэгийг хандивлалаа. Наро Банчэн Гэгээнтэн “Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд ханиад томуугаар өвчлөх нь өндөр хэмжээнд байгааг…
Сар шинийн баярын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллага бэлэн байдалд ажиллана. Шаардлагатай тохиолдолд нийслэлд 7012-8012 дугаарт, аймгуудад тухайн орон нутгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт шуурхай хандаарай.
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат “Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо 2018 оны 09 дүгээр сарын 21,22,23-нд “Corporate Convention Centre”-ийн концертын танхимд хийсэн билээ. Тоглолтонд түүний зохиосон шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунууд тоглогдсон бөгөөд Монголын сонгодог болон ардын урлагийн дуучид, бүжигчид, үндэсний язгуур урлагийн хөгжимчид, рок поп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, хөгжимчид оролцож нэгэн тансаг үдшийг үзэгчдэд бэлэглэсэн. Тэгвэл Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Хязгааргүйн цаана” амьд тоглолтоо сар шинийн баярын өдрүүдэд Боловсрол телевизээр дамжуулан фенүүддээ бэлэг болгон хүргэх гэж байгаагаа зарлалаа. Тэрээр “Сайн байцгаана уу та бүхэндээ ирж…