Монголын ард түмнийг дуу хуургүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл дуунд дуртай дуучин Монгол түмэндээ зориулж ирж буй 03-р сард ямар уран бүтээлч тоглолтоо хийх гэж буй товыг рок поп, нийтийн гэж ялгалгүй бүгдийг нэг дороос Тас.мн мэдээлж байна. 03-р сарын 1-нд 19:00 цагаас UB Palace-ын концертын их танхимд Бөх, дуучин Г.Батцэрэн “Амар төвшин” уран бүтээлийн тоглолт 03-р сарын 02-нд 19:00 цагаас Crocus Event Hall-д Дуучин П.Баярцэнгэл “For you” тоглолт 03-р сарын 03-нд АСА циркэд 19:00 цагаас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Дэлгэртөр “Адараа шиг сайхан дуулмаар байна” тоглолт 03-р сарын 03,04-нд UB Palace-ын концертын их танхимд 19:00 цагаас Монгол Улсын Гавъяат…
Зохиогч: admin123
Өнөөдөр “Эко Алтан Заамар” компанийн уурхайн хөрс цөмөрч 10 орчим машин дарагдан, жолооч нар амь насаа алджээ. Хэргийг нуух гэж жолооч нарыг хөл хорионд оруулан, утаснуудыг хурааж байна гэсэн мэдээлэл манай редакцид ирлээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад: ” 17:50 цагт Төв аймгийн цагдаад дуудлага ирээд цагдаагийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллахаар явж байна” гэв. Осол гарсантай холбоотойгоор МХЕГ-аас жлын хэсэг гарсан. Шалгалтын ажиллагаа хийхээр хэргийн газар руу явсан гэв. Осол болсон уг газарт ОБЕГ-ын алба хаагч, цагдаагийн алба хаагч, эмч, МХЕГ-ын ажлын хэсгүүд очиж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгсөнгүй. Эх сурвалжийн хэлж байгаагаар 4 хүн дарагдсан байж магадгүй…
2010 оны 09-р сарын эхээр “Тусгай салаа” нэртэй 60 ангит кино нээлтээ хийж үзэгч түмний хүртээл болсон билээ. Тухайн киноны гол дүрүүдийн нэг байлдагч Дэндэв буюу жүжигчин Т.Эрдэнэбаяр юм. Тухайн үед кино дэлгэцэнд гарснаас хойш хүмүүсийн хувьд Эрдэнэбаяр биш Дэндэв болсон. Тэрбээр Монголын үндэсний телевизийн кино программын дуу оруулагчаар ажилладаг. “Ааваа зорино” дуугаар жүжиглэхээс гадна дуулах авъяастайгаа харуулсан тэрээр Монгол цэргийн бахархалын өдөрт зориулж тоглолтоо хийхээр болжээ. Анхны бие даасан тоглолтоо “Ааваа зорино” дуугаараа нэрлэжээ. Тоглолт 2019 оны 03-р сарын 15-нд UB Palace-ийн концертийн их танхимд ганцхан удаа болно. Тоглолтонд С.Батсүх /МУГЖ/, Г.Батбаяр /МУГЖ/, Л.Чаминчулуун /МУГЖ/, Ч.Амаржаргал /МУГЖ/, П.Бат-Ундрах /МУСТА/,…
Буяны үрийг тарьж, бузрын хорыг тасалж, нүглийн үйлийн үрийг нимгэлж, хараал жатга, хар цагаан хэл амыг дарж, ханийн тэнгэр дуудаж, үрийн буян тасрах, тэнгэрийн хорлол, удмын хараал, лусын хорлолыг арилгаж, эд баялгийг дуудаж, үйл эрдмээ үйлдэж дэм тусаа хүргэсээр байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай! ??? Холбоо барих дугаар: 88108825
“Нэг л өдөр би Хадам ээж болно” Үнэрлэж хайрлаж өсгөсөн Үр үндэс минь салаалж Нэг л өдөр би Хадам ээж болно Нэг л сайхан охин босгыг минь давж алхаад Нэгэн бүл болж, нэг л бурханд мөргөнө Айлын сайхан охин миний охин болно Амин голомтоо орхиж хүүгийн минь галыг бадраана Хорвоогийн түмэн хүнээс миний үрийг сонгоод Хонгор сэтгэлээ дэвсэж “ээжээ” гэж намайг дуудна. Ижий аавынхаа энхрийхэн нь байж Эрх танхилхан цэцэгхэн байж Өссөн гэртээ гүнж нь байж Өөрийн бүхнээ үлдээн байж Төрхөмөө орхиж галыг минь манах Ёсыг минь дагаж, сэтгэлээ өгөх Биеээ хувааж удмыг минь залгах Бэрдээ ижий нь дуусашгүй өртэй.…
ХҮҮДЭЭ ХЭЛЭХ ҮГ Хоол цай нь хурдан болдог, бас ямар ч хоолыг амттай хийдэг, хийснийхээ дараа гал тогоо нь дэлбэрчихсэн юм шиг байдаггүй тийм л бүсгүйг эхнэрээ болгоорой миний хүү . Сайхан хоол болж байх хооронд гал тогоонд дэлгэгдсэн бүхэн буцаад байр байрандаа орж байх ёстой юм шүү дээ уг нь бол . Аяга хоолоо залхууран, уурлан байж зуурах эмэгтэйгээс ” агуу сайхан зүйл ” хүлээх хэрэггүй . Нэгэнт өөрөө ч бас идэх хоолоо уурлан, залхууран байж хийдэг тийм эмэгтэйгээс хол яваарай. Өөрийн ходоодыг хайрладаггүй эмэгтэй, гэр бүлийнхээ төлөө ихийг хийх ухаан ,сэтгэл байхгүй ээ. Ямар ч эмэгтэй хүн их…
“Дурласан сэтгэл”-ээр охидыг уярааж, “Цас хаялсан үдэш”-ийн болзоонд урин “Чинийх” хэмээн зүрхээ даатгаж явсан хамтлаг бол “Номин талст” юм. Одоогоос 20 гаруй жилийн өмнө Хөгжим бүжгийн коллежоос уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Номин”, “Талст” хамтлагууд ийн нэгдсэнээр рок попын ертөнцөд нэгэн шинэ хуудсыг нэмсэн түүхтэй. Угтаа бол реп, хип хоп бүжгээр хоорондоо өрсөлдөж явсан хөвгүүд нэг л өдөр дуу хоолойгоо нэгтгэсэн хэрэг. Хайрын үгтэй уянгын дуунуудыг нь охид залуус сонсох дуртай болсноор тус хамтлаг урлагийн тайзнаа өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан юм. Цаг хугацаа өнгөрч улирахын цагт хамтлагийн гишүүд тус тусынхаа амьдралыг хөөж, тусдаа уран бүтээл хийх болсон. Номин талст…
…Залуу ч явсан сайхан ч явсан миний ээжий…” гээд дуулаад эхэлбэл үргэлжүүлээд дуулах хүн цөөнгүй байх. Энэ хорвоо дээр эх үрийн хайраас илүү үнэн хайр үгүй билээ. Ээжийгээ магтан дуулсан олон сайхан дуунууд байдаг. Тэднээс бид энэ удаа хүн бүрийн мэддэг Ж.Ишгэнхүүгийн шүлэг, Я.Нямсайханы хөгжим “Эхийн тухай дуу” дууг онцлоллоо. Олон дуучид өөрөө өөрийнхөө амилуулсаар ирсэн уг дуу сүүлдээ “Миний ээжий” нэртэй болсон. Хамгийн анх олны хүртээл болгосон дуучдын дуу хоолойгоор үзэгч түмэн хүлээн авсан байдаг ч дууг шинэчлэн дуулах залуу дуучидын үүрэг гэж ойлгож болно. Ингээд та бүхэн “Эхийн тухай” дууг хэн сайн амилуулсныг дор бүрнээ тунгаах буй за… Монгол Улсын…
Бурхад ярилцаж байгаад “Бүгдээрээ хүмүүсээс АЗ ЖАРГАЛ-ыг нууя, харин хаана нуух вэ?” гэж ярилцжээ. Нэгэн бурхан “Өндөр уулын орой дээр нуучихья” гэтэл “Хүмүүс хүчирхэг тул яаж ийж авирч байгаад олоод авчина” гэжээ. “Тэгвэл далайн ёроолд нуух уу?” гэтэл “Хүмүүс их сониуч, ийш тийшээ хайгаад олчихно” гэжээ. Хамгийн залуу бурхан “Өөр тив, харь гаригт нуугаад үзье” гэжээ. “Хүмүүн чинь ухаантай болохоор ямар нэгэн арга олчихно, хэрэггүй” гэжээ. Хамгийн сүүлд өндөр настай бурхан: “ЕРДӨӨСӨӨ “ХҮН, ХҮНИЙ ДОТОР” НЬ НУУСАН НЬ ДЭЭРЭЭ, ТЭР ХҮН ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛЫГ ӨӨРӨӨСӨӨ ХАЙХ НЬ ДЭЭР БУС УУ?” гэжээ. Тэгээд хүнд өөрт нь “АЗ ЖАРГАЛ” гэгч зүйлийг нуусан…
Эрт сэрэмжлүүлэх хам шинжийн 7 хоногийн мэдээгээр цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хамшинж 309 бүртгэгдэж, нийт хам шинжийн 43 хувийг эзэлж, өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 120 тохиолдлоор өссөн мөн сүүлийн 5 жилийн дунджаас 145 тохиолдлоор өссөн байна. Цочмог халууралт, цэврүүт тууралтат хам шинж бүхий өвчний нэг нь гар, хөл, амны өвчин юм. Энэ өвчлөл 1-5 насныхан дунд өндөр байна.