УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Ойрын хугацаанд БНЭУ, Турк улсаас иргэдээ татан авна. Тодруулбал, маргааш Улаанбаатар-Истанбул чиглэлд МИАТ-ээс нислэг үйлдэж иргэдээ авч ирнэ. Истанбулаас 170 гаруй иргэнээ татаж авч ирнэ. Улмаар тавдугаар сарын 14-нд Улаанбаатарт газардана. Түүнчлэн ОХУ-аас нутаг буцах хүсэлтээ оюутнуудаа авч ирнэ. Эхний ээлжинд тавдугаар сарын 14-ны өдөр Улаан-Үдээс 202 иргэнийг авч ирэх төлөвлөгөөг гаргасан. Тавдугаар сарын 15-ны өдөр Эрхүүгээс 200 орчим оюутан, сурагч, иргэдээ татан авахаар шийдвэрлээд байна. Алтанбулаг боомтоор оруулж ирнэ. Тусгаарлах байрны тайлбар, коронавирусийн халдварын шинжилгээ зэрэг тавигдах…
Зохиогч: admin123
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Өмнөговь аймгаас нэр дэвшихээр болжээ. Тэрээр өөрийн сонгуульт ажил болох МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн суудлаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр болж, өргөдлөө өгсөн байна. Түүний хувьд Өмнөговь аймгийн МАН-ын дэд даргаар ажилладаг, уул уурхайтай тэмцэж, өмнөговьчуудын эрх ашгийг хамгаалах “дайнд” сүүлийн хэдэн жил оролцож буй. Гэхдээ түүнийг ч мөн өөрөө нүүрс тээвэрлэлт хийдэг компанитай, хувийн эрх ашигтай хэмээн Өмнөговьчууд ярих юм билээ. Ямартай ч нэгэн цагт “Сэтгүүлчдийнхээ эрх ашгийн төлөө тэмцэж, нэр дэвшихгүй” хэмээн ам гарч байсан МСНЭ-ийн ерөнхийлөгч маань энэ удаад МАН-аас Өмнөговь аймагт дэвших нь тодорхой боллоо. Түүний өрсөлдөгчид нь УИХ-ын…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн даваа гараг бүр олон нийтэд цаг үеийн нөхцөл байдал, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн ээлжит мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрамдалтай харилцаатай зарим хотуудтай цар тахлын үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй талаар мэдээлэл туршлага солилцож байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсад халдварын тохиолдол илэрээгүй ч эрсдэл гарсан тохиолдолд хариу арга хэмжээг хэрхэн авч ажиллах талаарх дадлага сургуулилтыг улсын хэмжээнд 3000 төрийн албан хаагчдыг оролцуулан зохион байгуулсан. Чингэлтэй дүүргийн…
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдрийн мэдээллийн цагаараа Улаанбаатар хотод анх удаа бонд гаргаж иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа талаар онцоллоо. Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан бондыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч улмаар түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын хэлснээр уг хөтөлбөрийг УИХ, Засгийн газарт танилцуулж, тогтоол шийдвэр нь гараад байгаа аж. Мөн Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох газрууд нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Ипотекийн корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг…
Сүүлийн үед тайзны бүтээлээс илүүтэйгээр дэлгэцийн бүтээлээс илүүтэйгээр харах болсон жүжигчин Г.Ундармаа дайчин, чансаатай чадвартай, цоглог, хөөрхөн гэх тодотголуудыг фенүүдээсээ харамгүй хүртээд буй. Эрүүмаагийн хоргүйжүүлэх детоксоор 20 орчим килограмм жин хассан тэрээр сүүлийн үед хувцасныхаа стиль имиджийг нэлээд өөрчлөх болжээ. Анзаарч харахгүй хүнд бол жүжигчин Г.Ундармаа мөн үү хэмээн уулга алдахад хүргээд буй түүний шинэ стилийг сонирхоё. Г.Ундармаа жүжигчний хувьд дүрд орох, дүрд хувирах, үзэгчдийг өөртөө хэрхэн соронз мэт татаж, дэлгэцээс уях вэ гэдгээ тэр маш сайн мэддэг уран бүтээлч. Үзэгч таныг нэгэн дор инээлгээд уурлуулаад, үзэн ядуулж чадаж байгаа бол тэр хүн дүрээ чадварлаг гаргажээ гэсэн үг. Өгөлт авалт…
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байгаа юм. “Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд ахуйн хэрэглээний анхан шатны дэд бүтэцгүй нөхцөлд амьдарч байгаа бөгөөд гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын яндангийн утаа, сул шорооноос үүдэлтэй байна. Хот төлөвлөлтийн эмх замбараагүй төлөвлөлт нь нийтийн хэрэгцээнд зориулсан дэд бүтэц, барилга байгууламж барих…
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Ковид-19” халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа болж буй Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт ажиллалаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 10 цагийн турш хөл хорио тогтоож, халдварт цар тахлын үеийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах, хөл хорионы дэглэмийг иргэд, олон нийт сахин ажиллах, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагаа, уялдаа холбоог зохион байгуулж ажилласан юм. Чингэлтэй дүүргийн 19 хорооны 191 хэсгийн ахлагч буюу олон нийтийн цагдаа, 724 нийтийн эргүүл дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэмийг сахин ажиллажээ. Мөн тус дүүргийн Цагдаагийн хоёр хэлтэс, Зэвсэгт хүчний анги байгууллагын 400 албан хаагчидтай хамтран 656…
Айл бүрт өөр өөрийн өвөрмөц үнэр шингэсэн байдаг. Анхилам сайхан, чийг даасан тэр гэхийн аргагүй таагүй үнэртэй айл ч бий. Гэхдээ айлд шингэсэн тэр үнэр эздийнхээ дадал зуршилыг илэрхийлж байдаг. Тиймээс эзэгтэй та юун түрүүнд доорх зүйлийг АНХААРААРАЙ. Эзэгтэй та хог хаягдлаа асгалгүй 3 дээш цаг гэртээ байлгадаг бол таагүй үнэрийн үндэс суурийг тавьж байдаг байх нь. Мөн хоол цай хийснийхээ дараа салхивч, агааржуулагч, цонхоо заавал онгойлгож заншаарай. Хайрч хуурсан хоолны үнэр гэрт тань орогнож чадахаа болино. Гэр бүлийн гишүүдийн гутлын шивэр ч бас гэр орны таагүй үнэрт нэмэр болдог.Тиймээс гутлаа тэр дор нь цэвэрлэж байх хэрэгтэй. Угаалгын…
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд Улаанбаатар хотод орон сууцны барилгууд нэг дор ихээр баригдаж буй хотхон, хороолол орчимд газар зохион байгуулалт хийх замаар иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор явган болон авто замыг төлөвлөлтийн дагуу гаргуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг иргэдийнхээ санал санаачилга, оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллаж байна. Газрын эрхийн…
Монгол Улсад, нийслэл Улаанбаатар хотод маань Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, нэрт соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн санаачилгаар тэртээ 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Үлгэр жишээ дунд сургууль дээр “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулж, хоёр бүлгийн 51 хүүхэд пионерт элсэн, даргаар нь М.Лувсанцэнд, Б.Доржсүрэн нарыг сонгож байсан билээ. Ийнхүү одоогийн хүүхдийн байгууллагын үндэс суурь тавигдаж, Пионерын тангараг өргөсөн анхны пионерууд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн зүтгэж, өсвөр үеийг эх орон ард түмнийхээ үйл хэрэгт үнэнч шударгаар идэвхийлэн оролцох, соёлч боловсон,…