Гадаа гарамгүй, ийм хүйтэн өдрүүдэд борцтой банштай хийцтэй цай чанаж гэр бүлээрээ тойрон суунгаа уух шиг аз жаргалыг зөвхөн бид л мэдэх буй за. Тэгвэл та бүхэнд Халх хийцтэй цайг хэрхэн хийх тухай багахан мэдээлэл өгөхөөр бэлдлээ. Юун түрүүнд та бидэнд ус, цайны идээ, сүү, шар эсвэл цагаан будаа, сүүлний өөх, банш, борц эсвэл хатаасан хавирга, давс зэрэг хэрэг болно. Хийх аргачлал: Юун түрүүнд хар цай чанаж дараа нь сүлээд дахин буцалгана. Ингээд цайгаа өөр саванд шүүж юүлээд тогоог сайтар цэвэрлэж халаана. Шар эсвэл цагаан будааг бага зэрэг хийж сүүлний өөхтэй хамт тогоонд хийж хуураад дээрээс нь шүүсэн…
Зохиогч: admin123
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцууллаа. Тэрбээр “Паркт төлөвлөсөн бусад үйлдвэрүүдийг байршуулж үйл ажиллагааг нь эхлүүлснээр 2020 он гэхэд 50 гаруй үйлдвэрийг шинээр байршуулан 1500 ажлын байрыг бий болгох боломж бүрдэх юм. Эхний ээлжинд 120 га талбайд төлөвлөгдсөн бөгөөд бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулахад улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэх боломжтой. Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан…
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгууллаа. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгч байна. Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг албадан буулгах, ачих, үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулж, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах ёстойг хотын Захирагч хэлж байлаа. Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой авах арга хэмжээнд дурьдснаар Стандартын шаардлага хангахгүй, өнгө…
Хэдхэн жилийн өмнө сэтгэлтэй залуугаа сайн найздаа алдан араараа тавиулж, нус нулимс болж явсан дуучин Э.Чулуунчимэг өдгөө шинэхэн дурлалдаа учраад буй. Тэрээр Улсын начин Д.Цэрэнтогтохтой хайрын романс үүсгээд жил гаруйн хугацааг үджээ. Өөрсдийгөө үерхэлийн хэмжээнд яваа гэх хосууд хамтран амьдарч эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Нас чацуу, зүс ойролцоо тэд хаа явсан газраа жаргалтай нь аргагүй хөтлөлцөн гүйх болсон нь яг л 18-т шиг хэмээн тодотгосон юм. Үүнийг батлах гэсэн мэт, дуучин бүсгүй, бөх залуу хоёр өөрсдийн хувийн цахим хуудаснаа жаргалтай дурсамжуудаа мөнхлөн үлдээдэг болжээ. Ямартаа ч, дурлалт хосуудын хуримын зар тун удахгүй сонсогч, үзэгч фенүүдэд нь дуулдахын ерөөл…
Та яагаад мод тарих хэрэгтэй вэ? Мод тарих нь байгаль орчинд болоод хүний сэтгэл санаа, дурсамжид асар их эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд ач холбогдол, ашиг тусыг нь дурдаад байвал дуусахгүй юм. Америкийн экологич Арт Плотникийн “Хотын модны ном” номонд мод тарих найман шалтгааныг дурджээ. Мод нь дуу чимээг бууруулж, хүчилтөрөгч ялгаруулж, нүүрстөрөгчийг хуримтлуулж, агаарыг цэвэршүүлж, сүүдэрлэн сэрүүн орчин үүсгэж, салхи болон хөрсний элэгдэл, бохиродолыг бууруулж, өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг байна. Хэрвээ та мод тарихаар шийдсэн бол хамгийн түрүүнд тарих газараа сонгох хэрэгтэй. Та өөрийн хашаандаа, цэцэрлэгт хүрээлэнд, ой модонд гээд хаана ч мод тарьж болох ба таны тарих мод өндөр…
2000 оны эхээр тод өнгийн хувцаслалт, сорлог өнгийн үсээрээ олны анхаарыг татаж ирсэн хамтлаг бол “Гала”. Тэгвэл тус хамтлагийн ахлагч, дуучин Ч.Уранхолбоо буюу Ч.Ану өөрийн цахим хуудаснаа өнгөрсөн он жилүүдийг санагдуулам тод өнгийн хувцас, стиль имиджийг бүрдүүлсэн охидтой хамт авхуулсан гэрэл зургаа нийтлэжээ. Уг гэрэл зураг Ч.Ануг хамтлаг бүрдүүлж эхэвсэн үү гэх асуултын тэмдэг тавихад хүргэв. Харин тэрээр өнөөдөр дахин нэг пост оруулж, ийнхүү тайлбар бичжээ. “Орифлэйм компанийн Ерөнхий захирал хатагтай Л.Сэлэнгэ эгчийн “Хаврын болзоонд”уригдсан юм. Дөнгөж сая Live-р Ориплэйм Монгол page дээр цацагджээ. Wellness төлөөлөгч,нүүр царайгаар сонгож, миний хийгээд гэр бүлийнхэн, хайртай хань, охидын минь эрүүл мэндэд…
Монголын залуу жүжигчид дундаа мэргэжлийн ур чадвар, бие хаа царай зүсээрээ цойлдог уран бүтээлч бол жүжигчин А.Ганчимэг. Хөл хориотой энэ өдрүүдэд тэрээр үйл урлаад завгүй яваа бололтой. Өөрийн цахим хуудаснаа зүү ороон, урлаж буй хөөрөгний даалингаа ил гаргажээ. Магадгүй тэрээр ирэх Улсын их баяр наадмаар найз залуу, найруулагч Б.Тамирт зориулж, сэтгэлээ шингээн урлаж буй байх гэсэн “хардлага”-ыг фенүүдээсээ хүртээд буй.
Нийтийн дууны салбарт өөрийн өнгөө тодорхойлж яваа дуучин П.Жимсээ гэр бүл зохиогоод жил гаруй нүүр үзэж байна. Хэдийгээр хүний нөхөр булаасан гэх хоч зүүсэн ч тэр бүрт тайлбар хийлгүй, хайртай залуугаа олноос нууцлаж амьдарч буй. Сошиалд тун чиг идэвхитэй тэрээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү тэрлэжээ. “Уйлмаар үе зөндөө байдаг ч битгий уйл Учир нь нулимас үнэтэй Урдуур хойгуур хүмүүс муулдаг ч битгий тоо учир нь чи үнэтэй Ухаангүй зүйл бүү хий Учир нь амьдрал үнэтэй Алдаа оноо тэнцэж байж чи алхана Ааш зан чинь хувирч байж чи өөрийгөө танин Андуу эндүүг чи ялгаж байж бусдыг танина”.
Хүүхдийн эсрэг үйлдэж байгаа нийт гэмт хэргийн гуравдугаарт цахим орчинтой холбоотой гэмт хэрэг жагсаж байна гэсэн судалгаа бий. Дэлгэц ширтээд томоотой суугаа хүүхэд тань маш том ангал руу өнгийж байгаа юм биш биз. Энэ бол үнэхээр сэтгэл зовоох асуудал СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгороос цахимд донтолтын эмгэг, түүний сэтгэцэд нөлөөлөх үр урхаг, хэрхэн түүнээс сэргийлэх тухай тодрууллаа. -Танай төв хүүхдийн сэтгэцийн чиглэлээрх тусламж үйлчилгээ үзүүлдэг, улсдаа ганц эмнэлэг. Сүүлийн жилүүдэд танай төвөөр үйлчлүүлсэн хүүхдийн тоог, өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад ямар байна вэ? -СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиник кабинетын хувьд, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс ирж үйлчлүүлдэг.…
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо 47 мужийн 39-т тогтоосон онцгой байдлын дэглэмийг өчигдөр буюу энэ сарын 14-нд цуцалсан талаар koreanews.com мэдээллээ. Ингэснээр тэдгээр мужуудад бизнесийн үйл ажиллагааг аажмаар сэргээх боломжтой болсон байна. Харин Токио, Осака зэрэг хотын бүс нутагт халдварын шинэ тохиолдлын тоо үргэлжлэн буурч, эмнэлгийн ачаалал багасах хүртэл онцгой байдал зарласан хэвээр байж, хүмүүсийг гэрээс гарахгүй байхыг уриалах ажээ. Абэ Шинзо онцгой байдлыг цуцлах шийдвэрийг танилцуулах үеэрээ, 39 мужид халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх боломжтой болсныг тэмдэглээд, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж, вирусний шинжилгээ хийх хүчин чадал эдгээр мужид бий гэдгийг онцолсон байна. Ерөнхий сайд үлдсэн найман…