Эрүүл байна гэдэг хангалттай гоо үзэсгэлэн. Гэтэл өнөө үед үүнтэй санал нийлэх хүн хэд байна вэ? Тоологдохоор цөөн байж мэдэх юм. Харин эсрэгээрээ царай муутай хүн гэж байдаггүй. Зөвхөн мөнгөгүй хүн л гэж байдаг гэх нь тоймгүй олон болжээ. Тэгвэл гоо сайхны хагалгааны золиос болсон хохирогчид тоймгүй олон байгааг танд сануулья. Эрүүл мэнддээ эрсдэлтэй зүйлийг битгий үйлдээрэй. Таныг гоо сайхнаа хадгалж үлдэхэд хутганы ир туслахгүй. Залуу насыг тогтоон барихад бүүр ч хамаагүй шүү. Нас бол тоо биш. Цаг хугацаатай битгий үзэлц. Харин өөртэйгээ үзэлцэж, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл байхад анхаарай. Эрүүл байж, жам ёсны хэвийн үзэгдлийг тайван хүлээж авахад суралцаарай.…
Зохиогч: cool
Академич, Бямбын Ринченгийн 1948 онд бичсэн “Соёмбо тэмдэг бол Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын алдарт сайхан бэлгэ тэмдэг мөн” хэмээх бичгийн машинаар цохисон 6 хуудас бэсрэг өгүүлэл Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байна. Өгүүллийн нь эхний хуудасны зүүн доод өнцөгт “Намын төв хорооны хурлаар оруулан хэлэлцсэн нь зүйтэй” хэмээн татлан бичжээ. Уг өгүүлэлд Монголчууд “Соёмбо” тэмдгийг эрт дээр цагаас улс үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээн үзэж ирсэн бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан олон эх оронч, цэрэг эрс өөрийн туг далбаандаа мандуулан явсан нь цаанаа маш гүн гүнзгий учир агуулгатай байсан гэдгийг тодорхойлжээ. Тухайлбал,…
Өмнөх өгүүлэлд би МАН доторхи улс төрийн тоймыг маш товч өгүүлсэн. Одоо эдийн засгийн тухай товч өгүүлнэ. Манайх “үй түмэн” эдийн засгийн “онолч”, гавъяат эдийн засагчтай гэх боловч өдий болтол ганц ч дорвитой эдийн засгийн шинжилгээ хийгээгүй нь даанч харамсалтай. Юун төлөө судлаач нэр зүүлээ, цар тахал эхэлмэгц гадаад дотоодоос эдийн засаг, нийгмийн статистик, баримт цуглуулж эхлэв. Бараг 2 жил цуглуулсан болохоор бараг “бие даасан” мэдээллийн баазтай болоод авав. Тийм учраас зориг орж, эл өгүүллийг тэрлэж байгаа ухаантай. Байнд нь биш гэхэд банзанд нь туссан гэж найдана… Нуралтын гамшиг Яг 2020 оны эхнээс коронавирусын цар тахал дэгдэж, дэлхийн эдийн засгийг…
Монгол Улсын харцага О.Хангай тарвасны наймаачин болжээ. Ховд аймгийн Буянт сумын уугуул, Улсын харцага О.Хангай аавынхаа тариалсан “Ховдын тарвас”-ыг зарж байна. Түүний аав н.Оргих нь Улсын тэргүүний тариаланч, одоогоор Буянт сумандаа жил бүр тарвас тариалдаг аж. Тэрбээр Ховд аймгаас авчирсан их хэмжээний тарвасыг баруун аймаг явах замд буюу 22-ын товчооны тэнд өөрийн биеэр худалдаж, үйлчилгээ үзүүлж байна. О.Хангай харцага энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа: “Амтат тарвас ирлээ. Ирж идээрэй найзуудаа. Баруун аймаг явах замд Дархан, Эрдэнэт салдаг тойргоор буцаж хотын төв рүү эргээд 700м яваад замынхаа урд талд байрлалтай улбар шар агуулахад байрлаж байна. 30 килограмм нь 50,000 төгрөг” хэмээн…
Олон нийтийн цахим орчинд идэвхтэй байдаг нэгэн бол Нара буюу М.Нарантуяа. Эмэгтэйчүүдийн дуу хоолой болон явж буй хүчирхэг ганц бие ээж. Тэрээр цахим хуудаснаа 4 өрөө байраа алдсан талаар ийнхүү бичжээ. “Хүннү 22, эсвэл Энканто хотхонд ер нь Орчлон сургуулийн ойр 2-3 өрөө байр гайгүй үнээр түрээслэх хүн байвал Нарадаа түрээсэлчээрэй. Залилан эмсээс болж дөрвөн өрөө байраа алдаад түрээсийн байр хэсч яваа хүн байна аа. Яалын үнэнээрээ сайхан” хэмээжээ. Би одоо ийм асуудалтай сүүлийн дөрвөн жилд 200 гаруй сая ₮-н өрнөөсөө төлсөөр одоо овоо дунд нь орж байна. Ингээд ярьвал их юм бий. Ийм их асуудлыг ил хашгичилгүй шүд зуун…
Хөвсгөл аймагт Covid-19 халдварын дельта вирусийн 11 тохиолдол илэрчээ. Хөвсгөл аймаг Улаанбаатар хотруу 31 сорьц хүргүүлснээс 17 сорьц шаардлага хангаагүй н улмаас 14 сорьц шинжилгээнд орж 11 дельта вирус илэрсэн байна. Энэ талаар Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ. Бичлэг үзэх https://www.facebook.com/huvsguliinungu/videos/1192303181253963/ Дельта вирус нь бусдад халдварлах нь хурдан, вакцинд хамрагдсан эсэх нь нөлөөлөхгүй учир иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайжруулахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.
“Улаанбаатарт байгаа миний аав” киноны гол дүрийн жүжигчин С.Ямаахүү таалал төгсжээ Энэ тухай түүний зээ охин Цацрал, “Миний өвөө юу. Мэдэх нэг нь мэднэ дээ. Энэ насаа Монгол Кино үйлдвэрт зориулж насаараа кино урлагт өөрийн авьяас, мэдлэг, чадвар, зүрх сэтгэлээ зориулсан Сийзийн Ямаахүү гэж хүн байлаа. Олон ч кинонд гар бие оролцож аа бас заримд нь дүр бүтээж амжсанаас хүмүүсийн хамгийн их таньдаг нь Улаанбаатарт байгаа миний аав Киноны бяцхан хүү Гочоо байсан. Кино зураг авалтанд явахдаа бяцхан зээгээ дагуулаад явдаг байсан нь Би. Яг ингээд том хүн болоод ирэхээр зарим нэг дурсамжаа мартсан ч миний мартдаггүй бас бардам хэлдэг…
Үйлчлүүлэгчид нь хордсон асуудалтай холбоотойгоор мэргэжлийн хяналтын болон холбогдох байгууллагууд KFC түргэн хоолны сүлжээ салбаруудад шалгалт явуулж байсан удаатай. Харамсалтай нь цаг хугацаа өнгөрөх тусам твиттер, фэйсбүүк орчинд KFC рүү хаягалсан гомдол үе үе үзэгдэж, сонсогддог боллоо. KFC-д дахин хүмүүс хордож эхэлсэн гэв үү. Учир нь өчигдөр буюу 2021.08.22 өдөр КFC-ээр үйлчлүүлсэн гурван иргэн гүйлгэж, бөөлжиж нэг нь халуурч байгаа талаар цахимд мэдээлсэн байна. Доорх сэтгэгдлүүдэд дунд бас нэгэн иргэн өчигдөр үйлчлүүлж адилхан шинж тэмдэг илэрсэн талаар бичжээ. 2019 онд KFC сүлжээний Зайсан салбарт хоол идсэн 37 хүн хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн тухай цацагдаж байсан . Бид албан эх…
Хөдөлмөрийн хяналтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлж, ашиглах талаарх олон улсын туршлага, сургамж” сэдэвт вебинарыг өнгөрөгч баасан гарагт буюу 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Филлипин, Вьетнам, Шри Ланка, Колумби улсын хөдөлмөрийн хяналтын удирдлагын мэдээллийн системийн хөгжүүлэлт, ашиглалт, хяналтын системтэй танилцаж санал солилцов. Мөн МХЕГ-аас дижитал шилжилтийн хөтөлбөр, төлөвлөгөөний хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагаанд үзүүлэх үр нөлөө үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын бүртгэл, мэдээллийн системийг танилцуулсан юм. Вебинарт МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ЭУСТГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл, нийслэл, аймгийн Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга нар, хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид, зөвлөхүүд, Филлипин улсын Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн департаментын…
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн билээ. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Тиймээс “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг өгсөн юм. Тус ажлын хүрээнд энэ сарын 16-наас “Хан хилсс” хотхоноос Зайсангийн замыг холбосон нэг км урттай авто замын ажил эхэлсэн байна. Тус авто зам нь 13.8 метр өргөнтэй бөгөөд хоёр урсгал бүхий…
