Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 190 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 56.778 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 257 объектын 61.520 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. “Улаанбаатар буян” ХХК-ийн зүүн чандарлах төвүүдэд тус тус батлагдсан тохиолдлын оршуулах үйл ажиллагаанд хяналт тавьж 380 м.кв талбайд хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллалаа. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна. Вакцинжуулалт: Татан авалтаар энэ сарын 18-нд Pfizer-BioNtech үйлдвэрийн 109980 хүн тун (1 фл/6хүн тун) Comirnaty вакциныг ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн төв агуулахад тээвэрлэн авч ирсэн. Тээвэрлэгдэн ирсэн вакцины тээвэрлэлт, хүйтэн хэлхээний горим, хадгалалт, сав баглаа боодол, эрүүл ахуйн…
Зохиогч: cool
Элсэлтийн ерөнхий шалгалт, хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан бүх шатны сургалтын байгууллагуудад хийгдэх урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар зөвлөмж, чиглэл өгөх сургалт зохион байгуулагдлаа. Сургалтаар 2021-2022 оны хичээлийн жилийн бодлого чиглэл, бэлтгэл хангалт, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан Улсын Онцгой комиссын шийдвэр, БШУС-ын төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх тухай А/190 дүгээр тушаал болон холбогдох бусад шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, үр дүнг тооцох арга зүйн талаар шинэ мэдээлэл хийлээ. Сургалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан, Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн, Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир, СӨБ-ын газрын дарга, Ж.Мягмар,…
Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 1725 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 61.135 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 270 объектын 78.904 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. “Улаанбаатар буян” ХХК-ийн баруун, зүүн чандарлах төвүүдэд тус тус батлагдсан тохиолдлын оршуулах үйл ажиллагаанд хяналт тавьж 4 объектын 1810 м.кв талбайд хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллалаа. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна. Вакцинжуулалт: Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн вакцинжуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Шалгалтад хамрагдсан цэгүүдэд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, хүний нөөц дутагдалтай, ажиглалтын өрөөнд хяналт байхгүй, цэвэрлэгээний…
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан 2021.08.16-17-ны өдрүүдэд болсон. Энэ үеэр тавын давааны эхэнд улсын аварга Э.Оюунболд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эрхэт Монгол” группийн бөх, аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодсон бөгөөд уг бичлэг цахим орчинд дуулиан тарьсан билээ. Үүнтэй холбоотойгоор дуучин Д.Ариунбаатар өөрийнхөө байр суурийг цахим орчиндоо илэрхийллээ. Тэрбээр: ” МОНГОЛ БӨХ СӨНӨЖ БАЙНА ХАРИН СУМО ХӨГЖИЖ БАЙНА ЯАГААД…… Өвөг дээдэс бидэнд МОНГОЛ БӨХ гэж ийм хог болсон ёс жудаг өв соёл үлдээгээгүй. Яг…
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас дархлаажуулалт буюу вакцинд анхаарал хандуулж байгаа. Манай улсын хувьд дархлаажуулалтын хүрээнд 2021 онд Монгол улсын хүн амын 60%-д тус бүр 2 тун вакцин хийхээр төлөвлөж, Засгийн газраас 226 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Эхний ээлжинд дараах төрлийн вакциныг Монгол улсад оруулж ирэх шийдвэр гаргасан. Үүнд: Их Британи-Шведийн “AstraZeneca” компани ба Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран гарган авсан Ковид-19-ийн эсрэг AZD1222 вакцин АНУ-ын Pfizer ба Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн “BNT162b2” вакцин БНХАУ-ын “Синофарм” компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хамтран гарган авсан “BBIBP-CorV” вакцин Ковид-19-ийн эсрэг хамгийн анхны вакцин гэгдэх ОХУ-ын “Спутник-V” /ГамКОВИД-Вак/ вакциныг тус тус…
Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 98 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 22.299 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 104 объектын 20.084 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо: Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 309 байцаагч ажиллаж нийт 6702 авто машинаар нэвтэрсэн 15,797 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.15-ны 17:00 цагийн байдлаар/ хот руу орох чиглэлд 604 тээврийн хэрэгслээр 1170 зорчигч, хотоос гарах чиглэлд 775 тээврийн хэрэгслээр 1480 зорчигч нэвтэрсэн байна. Хилийн хяналт шалгалт: Улсын…
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь “Авто замын норм, нормативын сан”-ийн хөрөнгөөр 2021-2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний дагуу дор заасан төслүүдэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хувь хүн, албан байгууллагыг идэвхитэй оролцохыг урьж байна. Тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зохион байгуулагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг www.tender.gov.mn хаягаар хүлээн авч, тендерт оролцох мэдүүлгээ 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагаас өмнө цахим системээр ирүүлнэ үү.
Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 168 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 43.879 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 187 объектын 76.636 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Үүнээс Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын маршрутын 10.734 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллалаа. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна. Вакцинжуулалт: Улсын хэмжээнд нийслэл болон 15 аймгийн нийт 23 вакцинжуулалтын цэгт хяналт шалгалт хийхэд илэрсэн зөрчилгүй, дархлаажуулалтын дараах урвал хүндрэл бүртгэгдээгүй байна. Цэгүүдэд халдвар хамгааллын дэглэм баримтлан хоёр цаг тутам цэвэрлэгээ халдваргүйтгэл хийж ажиллахыг зөвлөв. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо: Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх…
Үндэсний үйлдвэрлэгчид болон хуулийн этгээдүүд гэрээ байгуулан хамтран ажилладаг нь өнөөдрийн нийгэмд тогтсон үзэгдэл. Харин олон жил болсон үндэсний үйлдвэрлэгчид залуу үеийг дээрэлхэх, гэрээрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, энэ талаар мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчээс зугтах, худал мэдээлэл өгөх зэргээр хариуцлагагүй үйлдэл гаргаж буй үзэгдэл давтагдах боллоо. Үүний нэг жишээ нь Монлаа ХХК болж байна. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд Монлаа ХХК төмрийн хүдрийг шалаанзуудаараа ачиж зөөвөрлөн ашиг олох ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Ингэхдээ нутгийн иргэдийг БНХАУ-ын иргэдтэй гэрээ байгуулан өөрсдөө дундаас нь ашиг олж, ажлаа тайван хийж байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгч гэх тус компани Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөг зээлж авсан боловч зээлээ эргэн төлж барагдуулаагүйгээр барахгүй, ажилтнуудынхаа цалинг удаа дараа…
Өнөөдөр буюу 08 дугаар сарын 12-ны өглөө 06:00 цагаас 16-ны өглөөний 06:00 цагийн хооронд Зүүн дөрвөн замын уулзварыг бүтэн хааж байна. Улмаар уг замыг засаж байгаа бөгөөд жолооч та бүхэн өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоорой. Ингээд зүүн дөрвөн замыг хэрхэн хаасныг гэрэл зургаар хүргэж байна.
