Зохиогч: cool

МУГЖ И.Одончимэг 22 насны зөрүүтэй 2 охинтой билээ. Том охин Номундарь энэ жил 31 настай бөгөөд 9 настай охинтой. Түүний дүү Сүний ч мөн адил 9 настай. Ээж охин хоёр зэрэг төрж тухайн үедээ л сенсаци болж байлаа. Тэгвэл З.Номуундарь өчигдөр болж өнгөрсөн “Аавуудын өдөр”-ийг найз залуу Очирдаваатайгаа тэмдэглэж баярлуулжээ. Тэрээр найз залуугаа баярлуулахдаа өөрийн охин Гүнжээ болон дүү Сүнийтэйгээ цуг явж баярлуулсан байна. Түүний найз залуу Очирдаваа З.Номуундариас зургаан насаар дүү. Гэвч тэд харилцаагаа олноо ил болгож, урт удаан настай сайхан хайрын эзэн байхыг хичээж байгаа билээ.

Цааш унших

“Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа” зэрэг дэлгэцийн бүтээлээр анх урлагийн гараагаа эхэлж, үзэгчдийн танил болсон жүжигчин Д.Оюунтуул өдгөө 42 настай. Гэвч тэрээр урлагийнхан дундаасаа овор багатай жүжигчдийн тоонд ордог. Тэрээр нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг 1997 онд төгсөөд Соёл урлагийн их сургуульд элсчээ. 2001 онд их сургуулиа амжилттай төгсөж, тэр жилдээ “Овжин охид” киноны Мишээлийн дүрийг бүтээж жүжигчин болох гараагаа эхлүүлсэн. Тэрээр Гавьяат Жүжигчин Б.Батзаяагийн хамтлагт ажиллаж байгаад “Шинэ үе” продакшнаар овоглох болсон. Хамтлагаасаа түр завсарлан 25 дугаар суваг телевизэд нэг хэсэг ажиллаж байжээ. Д.Оюунтуулыг найз нөхөд ойр дотнынхон нь “Алаг нүдэн”, “Нүдэн”, “Бүжин” хэмээн дууддаг. Урлагийн хүн болохыг аав…

Цааш унших

Монголын кино урлагт цоо шинэ өнгө төрх авчирч байсан жүжигчин, продюсер Г.Ундармаа нөхөртөө туйлын эрх гэдгээ нуудаггүй. Сүүлийн хэдэн жилд эрчимтэй жин хаясан тэрээр өөрийн цахим хуудаснаа туфлийг биеийн тамирын хослолтой хослуулсан зургаа нийтлээд “Туфльтэй гарна гэж зөрүүдлээд нөхөр ядарна гээд…Хайрын хуримын биед эвтэйхэн хослол байна аа” хэмээн бичжээ. Жүжигчин бүсгүйн хувьд наадмын үед АНУ-д Single ladys киноныхоо шинэ ангийг гаргаад эх орондоо ирсэн. Тэрээр өдгөө “Яаралтай тусламжийн тасгийнхан” нэртэй шинэ бүтээл дээр ажиллаж буй ажээ.

Цааш унших

Өөрийгөө “Нийслэл хүү” хэмээн өхөөрддөг реппер Цэцээ тогооч болжээ. Тэрээр Chikira steakhouse ресторанд тогооч хийж өндөгний үзүүлбэр, будаатай аяганы үзүүлбэр зэргийг үзүүлсэн байна. Түүний хувьд тогооч, бизнесмэн, дизайнер, реппер, жүжигчин гэсэн урт гуншин дээрээ бүжигчин хэмээх алдрыг өнгөрсөн хавар “Ододтой бүжиглэе” шоуныхаа дараа нэмсэн. Реппэр Цэцэ буюу Н.Цэцэнбилэг энэ жил 33 настай. Түүний аав нь цахилгааны инженер, ээж нь орос хэлний багш мэргэжилтэй. Айлын бага, дээрээ нэг эгчтэй. 220 мянгатад бусдын адил сагс тоглож, гражин дээр гүйж хүүхэд насаа өнгөрөөсөн. “Эхлэл” хувийн сургуулийг төгсөөд 2006 онд Америк улсыг зорьж, тэнд интерьер дизайны чиглэлээр сурч, ажиллаж амьдарч байгаад 2012 оны зун…

Цааш унших

Single ladies киноны гуравдугаар ангийн шинэ дүр болох Хадаанд жүжигчин Б.Сансармаа өөрийнхөө цахим хуудаснаа халуухан зургаа дэлгэжээ. Нүцгэн бие дээрээ зуруулсан энэхүү зургаа тэрээр “Жүжигчний амьдрал” хэмээн онцолсон байна. Жүжигчин бүсгүйн хувьд сүүлийн жил орчмын хугацаанд эх орондоо амьдарч буй. Түүнээс өмнө АНУ-д ажиллаж амьдарч байлаа. Б.Сансарамаа одоогоос 10 гаруй жилийн өмнө МҮОНТ-д хөтлөгчөөр ажилладаг байсан. Хөтлөгч байхдаа “Хатариш” дуугаар алдаршсан дуучин “жижиг” Амараатай үерхдэг байсан Б.Сансармаа алс холын АНУ-г зорьсноор харилцаагаа тасалсан байдаг. Хэсэг хугацаанд эх орондоо байгаагүй тэрээр Лос Анжелос хотод жүжигчний мэргэжлээр суралцаж төгсөж ирээд “Single lady’s” кинонд тоглосон байдаг.

Цааш унших

Жүжигчин, мисс Шүүдэрцэцэг өдгөө АНУ-д ажиллаж амьдарч байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрээр ганц бие амьдралаар амьдарч, эрх чөлөөтэй байгаагаа сошиал найзуудаасаа нуухгүй байгаа. Түүнийг АНУ-д очоод удаагүй байхад найз залуу Тодгэрэл нь араас нь очсон. Гэвч төд удалгүй эх орондоо ирж, эрчимтэй спортоор хичээллэх болсон. Тэрээр өдгөө урьдын туранхай турьхан Тодоо биш, өргөн ханхар цээжтэй Тодгэрэл болон хувирсан. Ёстой л хүүхнүүдийн харцыг булааж буй нэгэн. Гэтэл жүжигчин Г.Шүүдэрцэцэгийн анхны найз залуу гэгдэх реппер Тempo мөн л бодибилдэнгээр хичээллэж хүнд төмөр өргөж эхэлсэн байна. Тэрээр жүжигчин Тодоогоос дутахааргүй булчингаа зангируулж эхэлжээ.

Цааш унших

“The voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн таван настайдаа Хөгжим бүжгийн коллежид элсэж, урлагийн гараагаа эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр 2018 онд 17настайдаа “The Voice of Mongolia” шоуны ялагч болж, үеийн залуусаа байлдан дагуулж байв. Эрч хүчтэй, дайчин, цоглог Ц.Энгүүн анхны уран бүтээлээ “Халуун зүрх” киноны дуугаар эхлүүлсэн. Үүний дараа “Уучлалт гуйх гэж”, “Чи над шиг дурлаж чадах уу”, “Би өөрийнхөөрөө” зэрэг залуусын сонсох дуртай, орчин цагийн хэв маягийг илэрхийлсэн дуунуудыг “амилуулж” чадсан юм. Тэгвэл тэрээр дараагийн уран бүтээлээ тэс өөр төрхтэй гаргахаар зэхэж байна. Өдгөө 20 настай тэрээр багаасаа дуулж эхэлсэн бөгөөд хамгийн дуулах дуртай дуу нь “Мулан” хүүхэлдэйн киноны дуу…

Цааш унших

Монголын рок попын ертөнцөд 2000 оны эхээр ОХУ-ын Буриад улсаас Б.Амархүү хэмээх монгол залуу цойлон гарч ирж байв. Тэрээр өнгөрсөн хугацаанд олон уран бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээж байсан ч 2019 онд хар тамхины хэрэгт холбогдох болсон. Улмаар 2020 оны дундуур шүүхээс ял сонсож, “аав”-ынд суусан. Энэ хугацаанд түүний загвар өмсөгч гэргий хүүгийнхээ хамт Европт амьдарч олны хэл ам, харцнаас нуугдаж байв. Харин өнгөрсөн хавар дуучин залуу хугацаанаасаа өмнө суллагдаж, ухаарсан тухайгаа хэвлэлд ярьж, дахин хэрэг түвэг тарихгүй хэмээн амаа өгч байв. Тэгвэл тэрээр өнгөрсөн баасан гаригт нэгэн шоу цэнгээний үеэр трансжендер, загвар өмсөгч Billy-д агсам тавьсан тухай цахим хуудаснаа…

Цааш унших

Стар телевизийн хөтлөгчөөр ажлын гараагаа эхлүүлж явсан Д.Уранзаяаг танихгүй хүн ховор биз. Үүнээс өмнө тэрбээр МУГТ Н.Төгсцогтой үерхэж хүүтэй болсноороо олны танил болсон. Одоо харин түүнийг дуучин Укагийн төрсөн дүү гэдгээр андахгүй. Хүүхдийнхээ аавтай тийм ч удаан амьдраагүй бөгөөд залуусын хайр амьдрал босгох хэмжээний биш байсан гэдэг. Түүнээс хойш хэд хэдэн залуустай нэр холбогдоод амжсан. Харин сүүлийн үед түүнийг хөтлөгч, найз Санжаатай цагийг өнгөрүүлэх нь ихэссэн. Энэ тухайгаа Санжаа “Заяатайгаа суучих миний хүү гэж манай ээж хэлдэг. Би гэхдээ хэзээ ч Заяатайгаа суухгүй хэмээн” хэмээн пост оруулж байв. Мөн Санжаагийн ээж Уранзаяад зориулж бууз хийж өгдөг тухайгаа нийтэлдэг. Тэгвэл Д.Уранзаяа…

Цааш унших

Монголын кино урлагт өхөөрдөм хөөрхөн төрхөөрөө гарч ирсэн жүжигчин Б.Мишээл тоосонцрын харшилтай аж. Өдгөө “Нийслэл хүүхэн” киноны хоёрдугаар улирлын зураг авалтад явж буй тэрээр ажлаа цалгардуулахгүйн тулд харшлыг ч үл ажран явж буй аж. Энэ тухайгаа цахим хуудаснаа тэмдэглээд харшлын эсрэг дуслаас салахаа больсноо тэмдэглэжээ. Харшлын улирал удахгүй дууслаа даа. Тэсээрэй хөөрхөн бүсгүй минь.

Цааш унших