Зохиогч: cool

Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын эрх авсан нь 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөл юм.  Дэлхийн шилдэг найман багийн нэгээр шалгаран олимпын эрхээ авсан охид өчигдөр /2021-07-16/ Токиог зорин ниссэн юм. Тамирчин охид өнөөдрөөс эхлэн Японд бэлтгэл хийж байгаа. Эмэгтэй сагсчдын  3×3 шигшээ баг бэлтгэлээ хийж байхад нь Яйзү хотын дарга Накано Хиромичи Монгол дээл хувцас өмсөн очиж хүндэтгэл үзүүлж, манай багт амжилт хүсээд өөрийн нэрийн хуудсаа Монгол бичгээр зориулж хийлгээд өгсөн байна. . Олимпын эрхээ авсан тамирчин охиддоо амжилт хүсэн Токиогийн тэнгэрт эх орныхоо нэр алдрыг дуурсгах болтугай гэж ерөөе.

Цааш унших

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаар “Би Монгол хүн” контент хийгдсэн. Уг контентын Харанга, Хурд хамтлагийн хэсэг тоглогдох үед бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна. Гэрэл зургийг Б.Чадраа Монцамэ 

Цааш унших

Иргэдийн анхааралд зам хаана 2021.07.17-ны 22:00 цагаас 2021.07.18 -ны 19:00 цагийн хооронд БЗД-н нутаг Нарантуул ОУХТөвийн уулзвар зурагт үзүүлсэн шиг дөрвөн талдаа хаагдаж асфальт болон хэвтээ тэмдэглэл хийгдэнэ. Иймд жолооч, иргэд та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу

Цааш унших

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь “Авто замын норм, нормативын сан”-ийн хөрөнгөөр 2021-2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний дагуу дор заасан төслүүдэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хувь хүн, албан байгууллагыг идэвхитэй оролцохыг урьж байна. Тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зохион байгуулагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг www.tender.gov.mn хаягаар хүлээн авч, тендерт оролцох мэдүүлгээ 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 15:00 цагаас өмнө цахим системээр ирүүлнэ үү.

Цааш унших

Хэдхэн хоногийн өмнө эмнэлгийн үүдэнд очоод олон цаг тусламж авч чадалгүй харамсалтайгаар гудамжинд цэл залуухан 35 настай иргэн нас барсан. Түүний сүүлийн  амьсгалаа хурааж байгаа зураг цахим орчинд тарснаар иргэд, эмнэлгийн байгууллага тэр дундаа иргэний амь насыг цаг алдалгүй авран хамгаалах ёстой Яаралтай ТүргэнТусламжийн төвийнхөнд хариуцлага тооцохыг Хотын дарга Д.Сумъяабазараас шаардсан байдаг. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын тамгийн газрын харъяанд үйл ажиллагаа явуулдаг НЭМГ-ын ЯТТ-ийн дарга С.Ариунболдыг үүрэгт ажлаас нь энэ сарын 5-ны өдрөөр тасалбар болгож чөлөөлсөн билээ. Гэтэл ЯТТ-ийн дарга  С.Ариунболд Хотын даргын гаргасан шийдвэрийг үл тоон ажилдаа дахин орохоор хөөцөлдөж байна. Түүнд хүний амь нас эрсдэх асуудал хамаагүй…

Цааш унших

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх….” гэж тусгагдсаны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 онд А/59 дүгээр тушаал гарч олон улс, улсын чанартай авто зам ашигласны хураамж авах төлбөр авах цэг /ТАЦ/-ийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эхлүүлсэн байна. Өнөөдөр Налайх-Тэрэлжийн авто замын төлбөр хураах цэгийн цахим нээлтийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээний нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Захирал Р.Буд, ЗТХЯ-ны мэдээллийн технологи, стандартын хэлтсийн дарга Х.Тулга, “Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв” УҮГ-ын захирал Т.Батбилэг, Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал…

Цааш унших

Жүжигчин Мино гоо төрхөө буцаан олжээ “Жүжигчний ур чадвараасаа илүү Хар сарнай”-н С.Амараагийн дүү С.Амарбаясгалантай хамт “Хатариш” дууг дуулсан нь түүнийг олны танил болгосон. Жүжигчин Мино буюу Номин анхны амьдралаа Дамбийн Хишгээгийн том хүү Х.Энхжинтэй сүр дуулиантай эхлүүлсэн ч, бие давхар байхдаа хоёр тийш болсон. Тэрээр ганцаараа хүүгээ төрүүлж өсгөж өдий 7 жилийг ардаа үджээ. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд төрөлтийн дараах таргалалтад өртөж, улмаар өмнөх төрхөөсөө эрс өөрчлөгдсөн байв. Энэ үедээ жүжигчин М.Наранмөнхтэй үерхэж байсныг уншигч та мэдэх биз. Тэгвэл тэрээр хүүхэд төрүүлэхээсээ өмнөх үеийнхээ жинд буцан орж, гоо төрхөө эргүүлэн авчээ. Түүнчлэн, нүдэндээ гоо сайхны хагалгаа хийлгэж, урьдынхаасаа илүү…

Цааш унших

Сэрэмжлүүлэг: Ноцтой зам тээврийн ослын улмаас долоон настай хүүхэд гэмтлээ Энэ оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цагийн үед СХД-ийн 9 дүгээр хороо Баянхошууны тойргийн шинэ замд Т.Приус маркийн автомашинд явган зорчигч 7 настай хүүхэд мөргүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн. Явган зорчигч нь эцэг эх, асран хамгаалагчгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.а/ дахь хэсэгт “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг. Хэдийгээр хүүхэд замын гарцгүй хэсгээр гарч байгаа боловч жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй…

Цааш унших

Дуучин А.Түмэн-Өлзий байшингаа зарна Сүүлийн үед уран бүтээлээс хувийн амьдралаа сошиалд дэлгэх болсон дуучин А.Түмэн-Өлзийн Хангайтын аманд байрлах зуслангын байшингаа зарахаар болсон гэнэ шүү. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа зар тавьж гоё байрлалтай, цэвэрхэн тухлаг байшинг маань яг сонирхсон хүн холбогдоорой хэмээн онцолжээ. Түүний хувьд энэхүү байшинг охиныхоо аавтай хамт амьдарч байхдаа худалдан авсан гэдэг. Охиноо гурван нас хүрэх үетэй зэрэгцэн “Би чадалтай хүчирхэг эмэгтэй. Энэ хорвоог ганцаараа туулсан ч чадах тэнхээтэй. Сайн л хүнтэй суу. Тэр болтол ганцаараа хэчнээн удаан явсан ч хамаагүй. Муу амьдаръя гэвэл ганцаараа хэн ч чадна. Яршиг л байна” хэмээн нууцаа дэлгэсэн байдаг. Анх…

Цааш унших