Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнуулсан ахмад шүүгч Т.Энхтуяатай ярилцлаа. -Шударга ёсыг тогтоох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсныг тань үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагналаа. Танд баяр хүргэе. -Баярлалаа. Шүүхийн нэр дээр мандат авч МУИС-д элсэн 1979 онд төгссөнөөс хойш тасралтгүй шүүхээр овоглож, дөч шахам жил шүүгч хэмээх эрхэм алдрыг хүртлээ. Сургуулиа төгсөөд Хэнтий аймгийн хэсгийн шүүгчээс ажлын гараагаа эхэлж, тэндээ найман жил ажиллаад Дорнод аймагт томилогдож байлаа. Дорноддоо шүүхийн орлогч дарга, шүүхийн дарга, Ерөнхий шүүгч, шүүгчээр 30 шахам жил ажиллаад…
Зохиогч: cool
Ковид-19 цар тахалын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээны нэг хэсэг нь дархлаажуулалт билээ. Харин дархлаажуулалтын үед иргэд өдөр тутмын амьдрал ахуйдаа нэн тэргүүнд анхаарч хэрэгжүүлэх ёстой зөвлөмжийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хууль бусаар хүрэн баавгай ангаж байсан хэргээ олон жил нуун дарагдуулсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллага 15 жил шалгаагүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрээр 2005 онд буюу МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа хууль бусаар ан хийж түүнийгээ тухайн үедээ нууж цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрсөн болохыг эх сурвалж мэдээлсэн юм. Уг хэргийн нотлох баримт болох зурагт өгүүлснээр түүнтэй хамт байх хэсэг залуус дунд 60 тэрбумын хэргээр ял сонсоод буй А.Ганбаатар нарын 10 залуу тухайн үед хамт ан хийжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэхүү хэргийг Хэнтий…
Ц.Батзаяа: Сүрьеэ өвчний хүндрэлийн үед гарах мэс заслыг ЭМД-аас 100 ХУВЬ ТӨЛДӨГ болсон ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн чанарын менежер Ц.Батзаяатай ярилцлаа. -Эрүүл мэндийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад орсон шинэчлэл хийгдэж эхэлснээс хойш өндөр өртөгтэй мэс заслыг улсаас 100 хувь даадаг болсон. Түүнчлэн сүрьеэ өвчний үеийн мэс заслыг мөн даатгалаас 100 хувь даадаг болсон байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Сүрьеэ өвчний тухайд дэлхийд нас баралтаараа өндөр байдаг. Манай улсад халдварт өвчний шалтгаант нас баралтын нэгдүгээрт сүрьеэ ордог. Түүнчлэн номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн дарамт өндөртөй эхний 7 улсад багтдаг. Тиймээс сүрьеэгийн өвчлөлийг бууруулах, эдгэрэлтийг…
Нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг “Капитал”-аас гаргуулах ажилд ахиц гарчээ -НДЕГ-ын дарга асан Д.Мэндбаяр хэргээ хүлээж, торгох ял шийтгүүлэв- “Капитал” банкны үйл ажиллагаа доголдож, Монголбанкнаас эрх хүлээн авагч томилон улмаар 2019 онд татан буулгах шийдвэр гаргасан билээ. Арилжааны эл банканд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болох 240 тэрбум төгрөгийг хадгалж байсан бөгөөд үйл ажиллагаа нь доголдсонтой холбоотойгоор уг мөнгө алдагдсан гэх мэдээлэл олон нийтийн дунд бий. Харин “Капитал”-ын үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор ЭЦА, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Төвбанкнаас томилсон эрх хүлээн авагчдаас урьтаж, хөрөнгийг нь битүүмжлэн хамгаалах арга хэмжээ авсан юм. Ингэснээр арилжааны банкны…
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус төвийн дараах ажилтнууд Авто замын салбарт өөрийн хийж бүтээсэн ажил үйлсээ үнэлүүлж Монгол улсын төрийн одон, медалиар шагнуулсныг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Захирал Р.Буд гардуулан өглөө. Үүнд: “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор Онгийн гүүрийн төлбар авах цэгийн ахлагч Осорын Базарсад, “АЛТАНГАДАС ОДОН”-гоор Барилга угсралтын хяналтын хэлтсийн дарга Манлайн Ган-Эрдэнэ, “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар Жолооч Дамдингийн Баясгалантөгс, Ахмад замчин, төлбөр хураагч Өлзийгийн Уранчимэг нар шагнагдсаныг тус тус гардуулан өгч, цаашдын ажил үйлсэд нь их амжилтыг хүсэн ерөөлөө. АЛТАН ШАР ЗАМЫН ӨЛЗИЙ БУЯН ӨНӨ МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ
Гэгээлэг мэдээ: Соробанчин ах дүү хоёрын гайхамшигт амжилт Цээж тоолол Соробан сампингийн онлайн олон улсын тэмцээн өнгөрсөн сарын 29-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд таван тивийн 30 гаруй орноос гурван төрөлд давхардсан тоогоор 17000 хүүхэд оролцжээ. Цээж тоолол Соробан сампингийн онлайн олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлж 78 хүүхэд оролцож, дэлхийн аварга 4, Алтан цом 24, мөнгөн цом 18 хүртлээ. Дэлхийн аваргын цомыг Ганзоригийн Сүндэръяа, Ганхуягийн Хангай, Эрдэмтэлэхийн Наранбат нар авах боллоо. Өвөрхангай салбарын суралцагч Эрдэмтэлэхийн Наранбат 8 минутын цээж тооллын тэмцээний гүнзгий түвшинд ЧАМПИОН буюу ДЭЛХИЙН АВАРГА, Марафон тэмцээнд Алтан цом, Флаш анзаны тэмцээнд хүрэл цом авч гайхамшигтай амжилт гаргалаа.…
30 насны босго давж яваа Чойжоо хүүхдийн баяраа тэмдэглэв UBS телевизээс ажлын гараагаа эхлэн олонд танигдсан даруйдаа буурь сэлгэсэн залуу, царайлаг хөтлөгчдийн нэг бол Чойжилсүрэн буюу Чойжоо. Өдгөө 30 насны босго давж яваа тэрээр гоонь эрийн амьдралаар амьдарч яваа. Хүүхэдтэй болох нь бүү хэл, гэрлэж амжаагүй тэрээр өчигдөр хүүхдийн баяраа тэмдэглэжээ. Хүүхэд байсан үеийнхээ зургийг дэлгэж, баяраа тэмдэглэж яваагаа илэрхийлсэн байна. Түүний хувьд хэдэн жилийн өмнө сэтгүүлч Уянга гэх бүсгүйтэй гэрлэж суух хүртлээ дотносож байсан. Гэвч хосууд хамтдаа харийн орныг зорьсноор харилцаагаа төгсгөсөн. Уянга бүсгүй эх орондоо ирсэн даруйдаа үе тэнгийн царайлаг залуутай гэр бүл болж, өдгөө хоёр охины ээж болсон. Харин Чойжоо…
Амараа аавтайгаа адилхан уу, ээжтэйгээ ижилхэн үү Комедиан нэрээр олны танил болсон эдийн засагч, нөлөөлөгч Амартүвшин өөрийнхөө багийн зургийг дэлгэжээ. Түүний төрх аавтайгаа адилхан байна уу, ээжтэйгээ ижилхэн байна уу гэдгийг уншигч та сонжоорой. Өдгөө ганц бие аавын амьдралаар амьдарч яваа тэрээр сүүлийн үед ихээхэн улс төржих болсон. Түүний хувьд ковид-19 ийн халдварын тоо мэдээлж байгаагаасаа бага, хөл хорионоос болж бизнесээ бүрэн алдаж байгаа, МАН-ыг сонгуульд дэмжсэнээр социолизмийн нийгмийг өөгшүүлэн дэмжиж байгаа хэмээн цахим хуудсаараа мэдэгдэх болсон.
Сэрэмжлүүлэг: Амиа хорлож байгаагаа гар утсаараа баримтжуулсан хэрэг гарлаа Сүүлийн үед өдөрт 2-3 хүн амиа хорлох болсон. Амиа хорлох болсон шалтгаан нь гол төлөв өр зээл, гэр бүлийн маргаан, сэтгэл гутралтай холбоотой байгаа юм. Тухайлбал, өчигдөр л гэхэд гэр бүлийн маргааны улмаас амиа хорлосон хэрэг гарсан бөгөөд талийгаач амиа хорлох үйлдлээ гар утсаараа баримтжуулсан байжээ. Тодруулбал, Алтай хотхонд амьдрах П.Ц гэгч 30 орчим насны эрэгтэй өчигдөр буюу 2021.06.01-ны өдөр гэртээ өөрийнхөө амийг хорлосон байна. Энэ үеэр тэрбээр согтуу байсан бөгөөд гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох үйлдлээ гар утсаараа баримтжуулсан байжээ. Сэтгэл гутралтай удаан явах нь олон сөрөг талтай. Тиймээс сэтгэл…
