Монголын хошин урлагт цоо шинэ өнгө татуулан гарч ирсэн “Эмоци” хамтлагийн уран бүтээлч Г.Нарансолонго нөхрийнхөө найзуудаас тусламж хүсчээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр зуслангийн хашааныхаа өвсийг хадаж яваа нөхрөө харж, өрөвдөн хайрлаж, “найзууд нь ирж туслаач ээ, энэ хүнд” хэмээн хүссэн байна. Хэрэв найзууд нь ирээд өвс хадалцаад өгвөл, гарын хоол цайгаараа дайлна гэдгээ хэлэхээ мартсангүй.
Зохиогч: cool
“Өгөөж чихэр боов” ХХК-ны эзэн С.Түмэнгэрэл гурван хүүхэдтэй. Тэднээс гоо үзэсгэлэн, хөөрхөн царайгаараа олноо танигдсан ууган охин Т.Аззаяа саяхан 25 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэрээр өөрийн төрсөн өдрөөрөө багаасаа сонирхож эхэлсэн “Pony морины адал явдал” цувралыг санагдуулам байдлаар чиглэлүүддээ хийж, найзуудынхаа dresscode-ийг ч тийм байхыг хүрчээ. Т.Аззаяа бүсгүйн хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Европт амьдарч байсан. Эх орондоо ирээд хэдхэн сар болж буй юм. Тэрээр өнгөрсөн хавар найз залуугаасаа гэрлэх санал хүлээн авч байгаагаа цахим хуудаснаа тэмдэглэж байв. Түүний сүйт залууг Баасандорж гэдэг Монгол залуу. Т.Аззаяа өмнө нь гадаад залуутай хамтран амьдарч байсан гэдэг.
Өдгөө 40 насыг хол давсан ч 25 нас бүсгүйчүүдтэй гоо сайхан, бие галбираар эн зэрэгцэж яваа бүсгүй бол “усны гүнж” Ука. Хоёр хүүхдийнхээ хамт өрх толгойлон амьдардаг энэ хатагтай өнгөрсөн баасан гаригт болсон нэгэн үдэшлэгийн үеэр 10 мянган ам. долларыг санагдуулам гоёмсог шигтгээтэй цүнх барьсан нь олны анхаарлыг татжээ. Зарим нь бүр хэдэн төгрөгтэй дүйцэх үнэ бүхий эд болохыг бие биеэсээ сурагласан сурагтай. Усны гүнж тодотголтой бүсгүйн хувьд бага залуугаасаа спортоор хичээллэж, бүжиглэдэг байсан гэдэг. Түүний анхны нөхөр, том охины аав нь монголын анхны репперүүдийн нэг “Хар тас” хамтлагийн Марка гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Хүүхдээ тарган, туранхайгаар нь гоочилж, өндөр, намаар нь жишсэн, “Жин нэмэх үр дүнтэй аргаасаа хуваалцаач” хэмээн зөвлөгөө хүсэж, туршлага судалсан иймэрхүү нийтлэл олон нийтийн сүлжээнд олшров. Ялангуяа ээжүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн бойжилт, өсөлт хөгжилтэй холбоотой бүлгэмүүдэд ийм пост өдөрт хэдэн арваараа хөврөх аж. Ингэхдээ “Миний хүүхэд ийм байхад чинийх…” хэмээн жишиж, харьцуулсан, “Төдөн настай хүүхдийн жин, өндөр ийм байх ёстой атал…” гэж стандарт, норм ярьж, дүрэмдэх нь түгээмэл. Хүүхдийн бие бялдрын хөгжлийг үнэлдэг индекс, үзүүлэлт улс болгонд бий. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдийнхээ өсөлт, хөгжлийг бусдынхтай жишдэг, таргалуулах, тураах, өндөр болгох үр дүнтэй арга сурагладаг, судалдаг эцэг, эх хаа сайгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх үзэгдэл дэлхий…
НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцож 30 хоног хорилоо Нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ын ерөнхий прокуророор ажиллаж байгаад өнгөрсөн хавар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ш.Нямдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Энэ хүрээнд АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн мягмар гаргийн үдэш гэрт нь нэгжлэг хийж, улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг албадан саатуулаад байсан юм. Тэгвэл НПГ-аас түүнийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн цагдан хорих санал хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол хүлээн авч өчигдөр (2021.08.05) хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хэрхэн шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын олон нийттэй харилцах ажилтнаас тодруулахыг…
Сүүлийн үед Монгол Улсад шатахуунаа холин хэмжээг нь ихэсгэдэг чанаргүй шатахуун борлуулдаг, албан ёсны “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-гүй хуулийн этгээдүүд ихсэх шинжтэй байна. Тодруулбал “Монголиан авиашин фүэл” ХХК нь 2018 онд “Бүх төрлийн шатахууны импортын үйл ажиллагаа эрхлэх, бүх төрлийн шатахууны бөөний худалдаа, агаарын хөлгийг тослох материалаар хангах, гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаагаа нээж нилээдгүй хэдэн жил хэл ам татлалгүй үйл ажиллагаа явуулсан. Уг компанийн шатахууны импортын үйл ажиллагаа эрхлэх “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ” энэ оны 07 дугаар сард дууссан ч үйл ажиллагаа хэвийн л үргэлжилсээр, ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн вагон вагоноор орж ирсээр л байна. Энэхүү хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа “Монголиан авиашин…
Монгол улсын Гавьяат барилгачин, тус төвийн Захирал Р.Буд, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загдраднаа нар авто замын салбараас Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинээр Гавьяат барилгачин цол хүртсэн эрхмүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зүйл хадгалууллаа. Мөн Монгол улсын Гавьяат барилгачин цол хүртсэн Баруун чиглэлийн зам барилга, ашиглалтын трестийн дарга асан Д.Галбадрах, ГБЭТ” ХХК-ийн захирал Б.Эрхэмбаяр, “Түм арвижих” ХХК-ийн захирал Б.Болд, “Арц суварга” ХХК-ийн захирал Ш.Алтансүх, “Би Би сервис” ХХК-ийн захирал Н.Батбаяр, “Бидний зам” ХХК-ийн захирал Ш.Алтангэрэл нартай авто замын салбараас төрөн гарсан Баатар, гавьяатуудын түүхэн дурсамжийг хуваалцав. Шинээр төрсөн гавьяатууд…
Зуны адаг сарын шинийн 15-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын шинэ оффисын барилгын шав тавих ёслол боллоо. Ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Гавьяат барилгачин Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал Р.Буд үг хэлэхдээ “Ардын хувьсгалын 100 жил, Авто замын салбарын 92 жил, Мянганы зам төслийн 20 жилийн түүхэн их ойн босгон дээр Монгол улсын авто замын салбарын ууган байгууллага түүхэндээ анх удаа өөрийн гэсэн байртай болох шав тавьж байгаад миний бие маш их баяртай байна. Бид олон жил мөрөөдөж хамт олноороо хөдөлмөрлөн зүтгэсний хүчинд байрны санхүүгийн хуримтлал бий болгож чадлаа. Барилгын асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж…
Эсрэг байр суурь- Э.Цэрэндолгор: Н.Байгалмаатай Энхбаттай шатса н, ЦЕГ: Байгалмаа ганцаараа шатса н 2021.05.16- ндНийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 5 дугаар гудамжинд гэр шата ж байна гэсэн дуудлага цагдаа болон онцгой байдлын газарт 2021.05.16-ны өдрийн 01:18 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 01:32 цагт очиход иргэн Н.Байгалмаагийн таван ханатай гэр шата ж байсныг таван минут ажиллаж унтраасан байна. Зургийн тайлбар: Талийгаач Н.Байгалмаа Энэ хэргий г өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор талийгаачий н хадам ээжийг шалгасан юм. Иргэн Э.Цэрэндолгор…
Сүүлийн үед цахим орчинд Нүдэн гоо дууны клип олны анхаарлыг ихээр татах болсон билээ. Уг бүтээлийн үгийг нь Г.Баяр бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохиож, дуучин Б.Баяр-Отгон дуулсан. Эмэгтэй хүний гоо сайхныг илтгэх уг бүтээл анх 2013 онд дуулагдаж эхний клип нь бүтсэн юм. Хоёр дахь хувилбар нь 2015 онд хийгдэж байсан бөгөөд нийт дөрвөн клиптэй юм. Цахим орчинд дуулиан тарьж чадсан уг бүтээлийн дөрвөн хувилбарыг хүргэж байна. Клип №1 Клип №2 Клип №3 Клип №4
