Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцож 30 хоног хорилоо
Гэмт хэрэг

НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцож 30 хоног хорилоо

coolНийтэлсэн: cool08/06/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцож 30 хоног хорилоо

Нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ын ерөнхий прокуророор ажиллаж байгаад өнгөрсөн хавар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ш.Нямдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Энэ хүрээнд АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн мягмар гаргийн үдэш гэрт нь нэгжлэг хийж, улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг албадан саатуулаад байсан юм. Тэгвэл НПГ-аас түүнийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн цагдан хорих санал хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол хүлээн авч өчигдөр (2021.08.05) хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хэрхэн шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын олон нийттэй харилцах ажилтнаас тодруулахыг хүссэн ч ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм. Уг нь шүүхийн тухай сүүлийн үеийн хуулиудад шүүх нээлттэй, ил тод байна хэмээн заасан. Тодруулбал, хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-аар баталсан Шүүхийн тухай хуулийн 12.1-т “Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна”, 12.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна”, 12.4-т “Шүүх өөрийн цахим хуудастай байх бөгөөд шийдвэр, үйл ажиллагаагаа олон нийтэд тогтмол мэдээлнэ”, 12.5 дахь зүйлд “Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлнэ. Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журмыг Ерөнхий зөвлөл батална” гэж хуульчилсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол ямар учраас энэ зүйл заалтыг үл ойшоон мэдээлэл өгөхөөс татгалзаж буй нь ойлгомжгүй.

Баттай эх сурвалжуудаас бидэнд өгсөн мэдээллээр НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорих захирамж дээрх шүүгч гарсан аж. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна. Ш.Нямдорж прокурорын гэрт нэгжлэг хийх явцад мөрдөгчид их хэмжээний ам.доллар, төгрөг хураасан бөгөөд мөн жолоочийнхоос нь ч багагүй хэмжээний ам.доллар эд мөрийн баримтаар хураан авсан гэх мэдээлэл бий.

А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.