Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025

    9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

    06/17/2025

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Бусдыг хохироож гаршсан МОНЛАА ХХК-ийхан хэвлэлийг хуурч бараагүй нь баримтаар нотлогдлоо
Гэмт хэрэг

Бусдыг хохироож гаршсан МОНЛАА ХХК-ийхан хэвлэлийг хуурч бараагүй нь баримтаар нотлогдлоо

coolBy cool08/13/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Үндэсний үйлдвэрлэгчид болон хуулийн этгээдүүд гэрээ байгуулан хамтран ажилладаг нь өнөөдрийн нийгэмд тогтсон үзэгдэл. Харин олон жил болсон үндэсний үйлдвэрлэгчид залуу үеийг дээрэлхэх, гэрээрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, энэ талаар мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчээс зугтах, худал мэдээлэл өгөх зэргээр хариуцлагагүй үйлдэл гаргаж буй үзэгдэл давтагдах боллоо. Үүний нэг жишээ нь Монлаа ХХК болж байна.

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд Монлаа ХХК төмрийн хүдрийг шалаанзуудаараа ачиж зөөвөрлөн ашиг олох ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Ингэхдээ нутгийн иргэдийг БНХАУ-ын иргэдтэй гэрээ байгуулан өөрсдөө дундаас нь ашиг олж, ажлаа тайван хийж байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгч гэх тус компани Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөг зээлж авсан боловч зээлээ эргэн төлж барагдуулаагүйгээр барахгүй, ажилтнуудынхаа цалинг удаа дараа хоцроох болж, хамтран ажиллаж байсан байгууллагуудаа хүртэл хохироож, 20 гаруй сая төгрөгийн багаж хэрэгсэл техник тоног төхөөрөмж болон ажлын хөлсийг нь өгөлгүй  100 гаруй сая төгрөгийн хохирол үүсгэж “луу унжсаар” өнөөдрийг хүрчээ.

Тодруулбал, өнгөрөгч 2020 оны 07-р сарын 01-ний өдөр  Монлаа ХХК, Мастер генератор повер ХХК нар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Монлаа ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан ч  Мастер генератор повер ХХК-ийн зүгээс ажлаа гүйцэтгэсээр байжээ. Харин 2021 оны 02-р сард Монлаа ХХК  гэрээгээ ямар нэгэн үндэслэлгүйгээр цуцлах болсон гэдгээ мэдэгдэж тухайн газарт ажиллаж байсан Мастер генератор повер ХХК-ийн ажилчдыг нь хөл хорионы үеэр хөл дүүжлэх унаа тэрэг ч үгүй хөдөө уурхайгаасаа хөөхдөө хэд хэдэн тоног төхөөрөмжийг нь авч үлдсэн байна.

Энэ талаар болон бид мэдээллийг тэнцьэртэй хүргэх зорилгоор бид Монлаа ХХК -ийн захирал Х.Энхсайхантай холбогдох гэж хичээсэн ч тэрбээр манай сурважлах багаас “зугтсан”. Монлаа ХХК-д ажилладаг эсэх нь эргэлзээтэй н.Зоригтбаатар гэгч 9911-тэй дугаараас залгаж Х.Энхсайханы өмнөөс тайлбар өгсөн. Н.Зоригтбаатарын хэлж байгаагаар уг асуудлыг шийдүүлэхээр цагдаад хандсан гэж байгаа ч бидэнд үзүүлсэн баримт нь уг гэрээтэй хамааралгүй байв. Мөн шүүхэд хандсан гэх баримт нь нийтлэл гарсан өдөр шүүхэд гаргасан өргөдөл бөгөөд уг өргөдлийн дагуу шүүхээс иргэний хэрэг үүсгэх эсэх нь эргэлзээтэй буюу н.Зоригтбаатар ташаа мэдээлэл өгсөн юм. Үүгээр ч зогсохгүй н.Зоригтбаатар нь уг асуудлын талаар мэдээлэлгүй болох нь түүний тайлбар ярианаас мэдэгдэж байсан бөгөөд харин ч худлаа мэдээлэл өгсөн болох нь дараах баримтуудаар нотлогдож байна.

Баримт №1: Гэрээг Монлаа ХХК аман байдлаар цуцалсан бөгөөд үүнийг тайлбарлахыг шаардаж Мастер генератор повер ХХК-иас албан бичиг явуулжээ.

Баримт№2 Гэрээ цуцалж байгаагаа мэдэгдсэн даруйдаа Мастер генератор повер ХХК-ийн дараах өмчийг барьцаалсан байна. Уг тоног төхөөрөмжийн нийт үнэлгээ 20 сая төгрөг

Баримт №3: Талууд байнга ажлын үр дүнг баталгаажуулж явдаг бөгөөд ажил гүйцэтгэлийн 50 сая төгрөг болон нэгдүгээр сарын цалин нийт 105 сая төгрөг болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Монлаа ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Мастер генератор повер ХХК-д 125 сая төгрөгийн хохирол учирсан байхад үүнийг Х.Энхсайханы дүү, н.Зоригтбаатар илтэд худлаа ташаа мэдээлэл өгч, сэтгүүлчийг цагдаа шүүхээр айлган сүрдүүлэхийг завдсан юм.

Нэгэнт гэрээ байгуулсан, ажил хийсэн нь үнэн болохоор техник болон цалин хөлсөө авах гэхээр дээрэнгүй хандаж, асуудлыг яаж ийж байгаад хойшлуулдаг байна. Хэдийгээр байгууллага хоорондын асуудал мэт харагдаж байгаа ч  Монлаа ХХК-иас болж маш олон хүн, ААН хохирсон байдаг. Тэгвэл Монлаа ХХК-д “дарлуулсан” маш олон ААН, иргэн байдаг бөгөөд тэд цахим орчинд групп үүсгэн эрх ашгаа хамгаалуулахын төлөө тэмцэхээр төлөвлөөд байгаа аж.

Бид тус компанитай холбоотой ноцтой мэдээллүүдийг цувралаар мэдээлсээр байх болно…

А.Баярмаа

 

Онцлох сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.