Нийслэлийн Онцгой комиссоос Дүүргийн Онцгой комисс болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагууд бэлтгэл ажлуудаа сайтар хангаж, хоорондоо уялдаа холбоотой, зохион байгуулалттай ажиллах ёстой гэдгийг хэлсэн юм. Мөн үүргээ гүйцэтгэж яваад халдвар авч, амиа алдсан алба хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлж, халуун цэгт ажиллаж байгаа дүүргийн удирдлагууд, эмнэлгийн ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, өөрсдөө халдвар авахаас сэргийлж ажиллахыг сануулсан. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил, амралтыг нь зохицуулж, дархлааг нь дэмжиж, урам өгөөрэй гэлээ. Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар 1040 хүн гэрийн ажиглалтад байна. Эдгээр хүний…
Зохиогч: cool
НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр иргэдийн дансанд орно хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийн буцаан олгох юм байна.
С.Зоригийн ам ь насыг хөнөөсө н хэрэ г т буруутгагдса н я л эдэл ж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаа р суллагда х аж. Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нар эрүүдэ н шүүсэ н хэрэг т Б.Хурц нарт я л оноосо н шүүхий н шийдвэрий г үндэслэн Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт я л оноосо н шүүхий н шийдвэрий г хүчингү й болгох тухай Прокурорын дүгнэлт үйлдэж Дээд шүү х рүү хүргүүлсэн байна. Энэ дүгнэлтийг үндэслэн Дээд шүү х Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт я л оноосо н шүүхий н шийдвэрий г хүчингү…
Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж, Дээд шүүхэд хандсныхаа дараа ЗХЖШ-д очсон гэх мэдээлэл байсан. Тэгвэл уг асуудлаар ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг мэдээлэл хийлээ. Тэрээр “Бид 3 чиглэлээр ярилцсан. Нэгдүгээрт, цэргийн ангиудад шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн холбогдох шийдвэрийн талаа, Хоёрдугаарт, Зэвсэгт хүчний 100жилийн ойн хүрээнд хийх ажлын талаар, Гуравдугаарт, цэргийн нэгдсэн холбоотой хамааралтай үйл ажиллагааны талаар ярьсан” гэв. Мөн тэрээр “Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах, аж үйлдвэрлэл, улс орны аж ахуйг хөгжүүлэх зэрэгт цаг ямагт манлайлсаар ирсэн. Бид сүүлийн үед цахим орчинд өрнөсөн цэргийн албатай холбоотой зөрчлийн үндэс шалтгааныг олж, таслан зогсоохын тулд…
Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо, болон “Босоо Монголын голомт” ТББ хамтран “Ноён уулын бүс нутгийн түүхийн дурсгалт газрыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх талаар олон жил ярьж ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд сонгуульд нэр дэвшиж байхдаа тус уулыг хамгийн түрүүнд ЮНЕСКО-д бүртгүүлэхээ амлаж байв. Гэтэл өнөөдрийг хүртэл уг ажил зогсонги байдалтай болсон талаар эх сурвалж мэдээллэв. Ноён уул нь зөвхөн монголын төдийгүй дэлхийн хүн төрлөхтний өв соёлын дурсгалыг өөртөө агуулсан томоохон дургалт газар юм. Ноён ууланд байх Хүннүгийн үеийн булш нь ХХ зууны археологийн томоохон нээлтэнд тооцогддог. 1912 онд Богд хаант Монгол улсын нийслэл Өргөө хотоос 130 км зайд орших…
УИХ-ын гишүүн асан М.Зоригт сошиалд маш идэвхитэй нэгэн. Өөрийн үйл хөдлөл бүрээ сошиалд тайлагнадаг тэрээр хуурамч аккаунтад молигдуулсан тухайгаа бичжээ. Тэрээр “Өчигдөр шөнө манай Мөнхбаясгалан над руу нилээд дайрч яасан байсан, гомдож ч үзлээ. Гэтэл хуурамч аккаунт байсан байна” хэмээн бичсэн байна. Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйтай холбоотойгоор хуурамч аккаунт бүхий троллууд сошиал сүлжээнд эрчээ авч байгаа. Хэн нэгнийг нийгэмд харлуулах гэсэн тэдний үйлдэл улс төрч, нийгмийн зүтгэлтнүүдийг барьц алдуулах шахаж буй бололтой.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө ТВ5 телевизийн нүүр царай болж явсан хөтлөгч, сэтгүүлч Л.Дөлгөөн үл хөдлөх хөрөнгийн салбарт хүч үзэж эхэлжээ. Түүний хувьд хэдэн сарын өмнө гуравдахь хүүхдээ өлгийдсөн. Үүнээс өмнө Монгол HD телевизийн мэдээний нэвтрүүлэгч хийдэг байсан юм. Тэрээр “Намайг Л. Дөлгөөн гэдэг. Би “Пропер Ти” рийл эстэйт компаний захирал. Сэтгүүлч мэргэжилтэй. ТВ5 телевизээс ажлын гараагаа эхэлж байсан бол Америкт үл хөдлөх хөрөнгийн менежментээр магистер зэрэг хамгаалж Монголд ирээд “М Си Эс Проперти” компанид 4 жил ажилласан. Энэ хугацаанд Асем вилла, Будда виста, Белла виста, Вива сити зэрэг төслүүдийн борлуулалтан дээр ажилласан туршлагатай. 2018 оноос эхлэн өөрийн “Пропер Ти”…
Дэлгэцийн урлагт хамгийн эрэлттэй жүжигчдийн тоонд ордог жүжигчин бол Б.Мишээл. Өөрийнхөө залуу насны гоо үзэсгэлэнгээр олонд танигдсан түүний хувийн амьдрал ч олны нүдэн дээр ил тод байдаг. Өдгөө МАН-ын дунд шатны удирдлагатай хоёр дахь амьдралаа зохиосон тэрээр гоо сайхны брэндийн рекламд тогложээ. Ингэхдээ өөрөөсөө илүү царайлаг эгч дүү хоёроо “уруу татаж”, хамтдаа брэндийн нүүр царай болжээ. Уг реклам дуучин Анугийн эгч дүүсийг санагдуулам харагдуулж байгаа ч, илүү натурал хэв маягийг гаргасан байх аж. Жүжигчин Б.Мишээлийн дүү Б.Үжин хэзээнээс хөөрхөн төрхөөрөө интаграм хуудсыг байлдан дагуулдаг бол түүний үзэсгэлэнт эгчийн талаарх мэдээллийг сурагласан залуус нэлээдгүй байгаа гэсэн шүү.
МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр даргын аав Б.Намбар гуай бурхны орныг зорилоо. Тэрээр “Хүмүүнд эрүүл мэндээс илүү үнэтэй зүйл үгүй билээ” хэмээн хэлдэг байжээ. Б.Намбар 1933 онд Чулуут сумын нутагт төржээ. Тэрээр 1957 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ. Анагаах ухааны магистер, клиникийн профессор цолтой. Улсын төв эмнэлэг, Хужирт, Жанчивлан, Улаанбаатар рашаан сувилалд эмчлэгч эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, 1992 оноос Рашаан судлалын үндэсний төвд захирал, зөвлөх, “Монголын рашаан сувилал” нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Б.Намбар дэлхийн болон олон улсын рашаан ашиглалтын нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуультай “Хүн амд үзүүлэх рашаан сувилалын…
Монголын үндэсний олон нийтийн телевизийн мэдээний хөтлөгч Н.Ундралын төрсөн өдөр өнөөдөр тохиож 34 нас хүрлээ. Тэрээр Их засаг их сургуулийн захирал Ням-Осорын охин бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учралын төрсөн дүү юм. Тэрээр нэвтрүүлэгч гэдгээс гадна хэл шинжлэх ухааны ДОКТОР цолтой. Хүмүүнлэгийн их сургууль, Бээжингийн хэл шинжлэлийн сургууль, АНУ-ын Caloda-ийн их сургуулийг тус тус дүүргэсэн боловсрол өндөртэй бүсгүй. Түүний нөхрийн А.Чингүүн гэдэг. Тэд дундаасаа хоёр хүүхэдтэй.
