Монголын кино урлагийн алтан үеийн нэг МУГЖ Ё.Цог гуайг танихгүй хүн ховор. Өндөр насыг зооглож буй хэдий ч реклам сурталчилгаанд тоглож харагддаг. Тэгвэл өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа аж. Энэ талаар түүний хүү найруулагч Ц.Хүсэлбаатар “Өнөөдөр хайрт аавын минь төрсөн өдөр. Урт наслаж удаан жаргаарай та минь” хэмээн сошиалд бичжээ. Ё.Цог гуайг хүмүүс “Рекламны өвөө” хэмээн нэрлэдэг гэнэ. Ялангуяа сүүлийн үеийн “….Цогоо гуай. Та ямар телевиз авсан юм бэ. Цогоо гуай….” гэдэг Хүрлээ Цогоо гуай хоёрын хошин рекламаар бүр ч андахгүй. Түүний үеийн хөгшчүүд тэтгэвэртээ гарч, гэртээ сууж байхад харин Ё.Цог гуай урлагтаа л үнэнч зүтгэсээр. Түүний тоглосон кино,…
Зохиогч: cool
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүүхэд хамгааллын 108, цагдаагийн 102 тусгай дугаарт ирж байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэлтэй танилцлаа. Энэ төрлийн дуудлага, мэдээллийг Орон зайн нэгдсэн мэдээллийн системд бүртгэж, ирсэн дуудлага бүрийн үнэн эсэхийг нягталж, шалгадаг болжээ. Хотын дарга гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Он гараад нэгдүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 2.5 дахин нэмэгдсэн. 1700 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Энэ бүхэн дээр хэрэг нээж, ажиллаад явж байна”…
Сэтгэлд хүргэн дуулдаг дуучин бол “Харанга”-ын Лхагвасүрэн. Дуулахын тулд төрсөн энэ хүнийг “Толин хул” дуу, аль эсвэл дугуй хар шил, савхин хүрэм хүмүүсийн санаанд буух биздээ. Тэрээр “Гурван гомдол нэг хараал болно. Хараал эргээд өөрийн толгой дээр. Өөрөөс л бүх юм болдог. Сайн бод. Битгий гомд. Битгий зүү, чулуу шидээд бай. Тэндээс дайн л гарна. Би дайнд дургүй. Хайрла. Нэг л удаа хамт амьдарна. Юун сүртэй юм бэ? Дахин дахин төрлөө гээд та нарыгаа таних уу? Эргэн эргэн төрлөө гээд ээжийгээ таних уу? Тэгэхээр энэ удаа л гамтай сайхан амьдармаар байна” гэв. Харангын Лхагва. 2021.04.19
Короновирусын халдварын тоо хот хөдөөгүй ихэсч буйтай холбогдуулан эмнэлгийн эмч, ажилтнууд хүний нөөцийн хомсдолд ороод байгаа талаар салбарын сайд нь хэлээд буй. Тэгвэл хөдөө орон нутгаас ХӨСҮТ-эд ирж, хүч нэмэгдүүлэн ажиллаж байсан эмч, халдвар судлаач, сувилагч нар өнөөдөр нутаг буцжээ. Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээ авах багт томилогдон ажиллаж байсан байна. ХӨСҮТ-ийн зүгээс өнөөдөр тэдгээр эмч, эмнэлгийн ажилтнуудыг гаргаж өгөөд, хүнд цаг үед ирж хүч нэмэгдүүлсэн та бүхэндээ баярлалаа хэмээн сэтгэлийн үгээ дайжээ.
Эдийн засагч гэхээсээ илүү комедиан нэрээр олонд танигдсан Д.Амартүвшин буюу Амараа өөрийн гэсэн үзэл бодолтой гэдгээрээ үеийн залуусаасаа ялгардаг. Хааяа гажигтай ч юм шиг, заримдаа ухаантай ч юм шиг нийгэмд харагддаг тэрээр энэ жил 37 настай. Тэрээр өнгөрсөн хугацаанд бусдад таалагдахаас илүү өөртөө таалагдах ёстойг илүү ухаарсан гэдгээ дагагч фенүүддээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Комедиан Амараагийн хувьд дөнгөж оюутан болсныхоо дараа MN25 дугаар суваг телевизийн “Миний гэр” шоунд оролцож олонд танигдаж байсан. Анхны найз охин Золоогоо тус шоунаас олж авсан тэрээр чамгүй удаан хугацаанд хамт амьдарсан гэдэг. Найз бүсгүй нь харицаагаа цааш үргэлжлүүлэхийг хүсээгүй учраас одоогоос 7-8 жилийн өмнө хоёр…
Лам нарын цавд /хоол/-нд сонгино, сармис хийдэггүй учиртай. Ялангуяа сармисыг гал тогооны өрөөндөө оруулдаггүй бөгөөд лам хувраг санамсаргүй сармис идчихвэл долоо хоног хуралд орохыг цээрлэдэг ажээ. Домогт өгүүлснээр, сармис нь муу зүгийн амьтны шархнаас гарсан идээ бээр бөгөөд үүнийг идсэн ид шидтэн, лам хуварга чөтгөр шулмын хорлолд орсон хэмээн үздэг аж. Төвд төдийгүй монгол лам нар энэ уламжлалыг одоог хүртэл авч явдаг гэнэ. Сармисыг дом, засал ид шидэнд л зөвхөн ашигладаг юм байна. Монгол лам нарын хувьд сармис, сонгины оронд монгол гоньдыг хоолондоо ашигладаг аж. Түүнчлэн, зөвхөн хонь, үхрийн мах хүнсэндээ хэрэглэдэг.
Чингисийн одонт, МУГЖ дуурийн дуучин Г.Ариунбаатар спортоор бол олимп, дэлхийн аварга болсон дэлхийн шилдэг баритоны нэг. ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаа. Хөл хорионы өмнөхөн ОХУ-ыг зорьсон тэрээр тайлан тоглолтоо амжилттай тоглож, багш болон хамтран дуулагчаа цахим хуудаснаа алдаршуулжээ. Харин түүний гэргий жүжигчин Б.Баярмаа нөхрийнхөө уг сторийг өөр дээрээ шэйрлэж, нөхрөөрөө бахархаж, баясаж байгаагаа илэрхийлээд авсан байна. Дөнгөж 30 гаруйхан насандаа хүний өөрийн нийлсэн 7 хүүхдийн эцэг эх болсон тэд нэг нэгнээ гэх хайр, итгэл, сэтгэл гал халуунаараа байгаагаа үүгээрээ илэрхийлэх шиг мэдрэмжийг дагагч найзууддаа төрүүлэх ажээ. Тэдний өнгөрсөн амьдралыг сөхвөл, Г.Ариунбаатар 25 насандаа хоёр ч бүсгүйгээс хоёр хүүтэй болсон.…
Шадар сайд С.Амарсайхан хөл хорионы хугацаанд явган хүний хөл хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлах арга хэмжээ авахыг мэдэгдлээ. Эхний ээлжинд хүүхдийн тоглоомын талбай болон олон хүн цугладаг байршлуудыг хаах юм аж. УОК-ын Шуурхай штабын өгсөн мэдээллээр автомашинтай холбоотой зөрчлүүд цэгцэрсэн байна. Цаашид явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах арга хэмжээг шат дараатай авах юм. Түүнчлэн, PCR шинжилгээг нарийвчлан зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар тус штабын дарга, хурандаа Ц.Ганзориг хэлэхдээ “PCR шинжилгээний зохион байгуулалтыг цэгцэнд нь оруулна. Ялангуяа аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчид шинжилгээ өгөх асуудлыг нарийн зохион байгуулна” гэв.
Дархан-Уул аймагт энэ сарын 18-наас эхлэн зургаа хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн эргэн тойрны зарим сумдад мах, ногоо болон бусад төрлийн барааны хомсдол үүсч эхэлсэн байна. Нөөцийн мах тасарсан, хэзээ нийлүүлэлт хийхийг мэдэгдэхгүй хоёроос гурав хонож байгаа аж. Гэхдээ нөөцийн махны нийлүүлэлт өнгөрсөн долоо хоногоос эрс сайжирсан гэж тэд мэдээлж байгаа ч бодит байдал дээр хомсдолтой байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр, иргэд төмс, хүнсний ногоо, нөөцийн мах, нарийн ногоо, талх, нарийн боов, хэрчсэн гурил түлхүү худалдаж авдаг гэнэ. Харин чихэр жимсгэнэ, амтат барааны гүйлгээ бараг хийгдэхгүй байгаа аж. Хэдийгээр Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос гаргаж буй шийдвэр…
Монголын Бүжгийн Спортын Холбооны шүүгч, Латин формейшн бүжгийн ДАШТ-ний 5, 6-р байрны шагналт “Moon dance” хамтлагийн үүсгэн байгуулагч, удирдсан багш дасгалжуулагч, бүжиг дэглээч Очирхүүгийн Саранхүү өдгөө “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгчээр ажиллаж байгаа. Чамин хээнцэр төрхтэй түүний ээмэг, үсний гоёлууд охид бүсгүйчүүдийн харцыг булаадаг. Бүсгүйчүүдийн дунд “Энэ ээмгээ хаанаас авдаг юм бол?” гэх асуултууд яригддаг гэсэн. Бүжгийн спорттой амьдралаа салшгүй холбоод 20 жил болж байгаа түүний дасгалжуулсан тамирчдаас бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер 21 тамирчин, спортын мастер 35 тамирчид төрсөн гэдэг. Бүжгийн спортын хөгжил, Монгол улсын багийн спортын амжилтад үнэтэй хувь нэмрийг оруулж буй түүний талаар нэгэн сонирхолтой мэдээлэл…
