Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тэгвэл үүний хэрэгжилт 90 хувьтай байжээ. НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хэрэгжилтийг танилцууллаа. Тухайлбал, холбогдох чиг үүргийн байгууллагууд хамтран хүнсний худалдааны 3010 газрыг хамруулан шалгаж, 398 зөрчил илрүүлэн, 83.9 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн дөрөвдүгээр сарын 10-16-ны байдлаар нийслэл рүү 3514 тээврийн хэрэгсэлтэй 6165 хүн орж, 3345 тээврийн хэрэгсэлтэй 5891 хүн нийслэлээс гарчээ. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдваргүйтгэлийн компаниуд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны хооронд 51336…
Зохиогч: cool
Дамбын Хишгээ гэдэг нэрээрээ олонд танигдсан Монголын томоохон бизнесмэн Д.Хишигжаргалын бага хүү Мөнхжин сайн дурын ажил хийж, хандивын аян өрнүүлдэг гэдгээрээ алдартай. Баян айлын хүүхдүүдээс ганцаараа шахуу эр цэргийн алба хаагаад ирсэн тэрээр тамхийг жигшиж эхэлсэн гэнэ шүү. Энэ тухайгаа “Тамхинаа c гараад 9 сар болж Цэрэгт нэг жил л их татсандаа энэ муухай үнэртэй юмыг яаж татдаг байсан байна аа” хэмээн бичжээ. Түүний хувьд өдгөө 26 настай. Цэргийн албанд байхдаа “Морьтон цэргийн зөвлөл”-ийг байгуулж, үе тэнгийн найз нөхдөө зөв зүйлд уриалах болсон гэдэг.
Монголын соёл урлагийн салбарын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болох Х-Түц хамтлагийн жүжигчин З.Онон, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа нар нэгнийгээ “чадах” челленжийг эхлүүлжээ. Эхний өдөр З.Ононг амаар нь дүүрэн хоолны амтлагч хийлгэж, түргэн хэллэг хэлүүлсэн бол Д.Одзаяаг бүтэн сонгино түүхийгээр нь идэж нөхрөө үнсэх даалгаварыг нэг нэгэндээ өгч, биелүүлсэн. Өнөөдөр буюу хоёр дахь өдрийн даалгавартаа Д.Одзаяа З.Ононг 9-ын тосоор шороо зуурч нүүрэндээ тавихыг “үүрэгдэв”. Тэдний челленжийг сонирхон хүлээн авах нэгэн байхад “хийх юмаа олж ядсан хүүхнүүд” гэж дургүйцэж үзэх хүмүүс бас бий.
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтэй гадаадад байгаа монголчуудыг маргаашнаас бүртгэж эхэлнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд орон даяар явагдана. Иймд Сонгогч Та, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын election.burtgel.gov.mn сайтаар орж шалгахыг зөвлөлөө. Тус сайтад хандаж зөвхөн өөрийн мэдээлэлтэй танилцахаас гадна өөрийн оршин суугаа хаяг дээр бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжтой. Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухай хүсэлтээ 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 2021 оны 5 дугаар сарын 9-нийг дуустал өөрийн оршин суугаа орны дипломат төлөөлөгчийн газарт хандан гаргаж бүртгүүлэх юм.
PUBG Mobile-ын дэлхийн аваргын хүрэл медальт Монголын ZEUS ESPORTS баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцох эрхээ авчээ. Эх сурвалжийн мэдээллээр 3 сая юань буюу 1.3 тэрбум төгрөгийн шагналын сантай “Peace Elite Asia Invitational 2021” тэмцээн энэ сарын 27-нд эхлэх юм байна. ZEUS баг өнгөрсөн долоо хоногт PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд өрсөлдөн хоёрдугаар байр эзэлсэн ба про лигийн Гранд финалд шалгарсан. Тэмцээний хоёрдугаар байранд шалгарснаар “Peace Elite Asia Invitational 2021”-т оролцох эрхтэй болжээ. PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд zeus GODLESSS финалын үнэ цэнэтэй тоглогч болсон бол ICY, ZYOL нар хамгийн олон kill хийсэн жагсаалтын 2,…
Өнөөдөр 2021 оны 4 сарын 19. Таван жилийн өмнө…яг энэ өдөр хань минь насан хутгийг олсон. Энэ агшинд би түүнтэйгээ өнгөрүүлсэн гуч гаруй жилийн олон сайхан дурсамжаа нэхэн санаж сууна. Хань маань архи огт амсдаггүй кофе их уудаг, гэр бүлдээ гойд халамжтай, аав хүний үүргээ сайн мэддэг нэг л дулаахан хүн байж билээ. Зураг авалтаар хөдөө явахад машиныхаа арын суудлыг буулгаж ор засаад халуун савтай цай, зууш бэлдээд намайг замд их тухтай явуулна. Арван хэдэн цаг давхиад аль нэг нуур, голын захад машин дотроо бэлэн хөнжилдөө шургаад унтчихдагсан. Өглөө үзэсгэлэнт байгалд сэрнэ. Тэгэхэд Машка маань аягатай ус түмпэн оо сойз…
Зарим хүн ёс жаяг нь дэндэх болжээ. Хэт өнгөний болж хувирсан гэж би хэлнэ. Заримдаа би энэ бодол худлаа байгаасай гэхэд хүрдэг шүү. Амьдралыг жүжиг болгож, хүнд үзүүлэхийн тулд л амьдраад байна уу даа. Тухайлбал, ёс журмаа мэддэг хүн болж харагдах гэж жүжиглэх хэрэг байна уу, угтаа сайн мэдэж байна уу үгүй юу гэдэг чухал. Хөрөнгө, мөнгө, өнгө зүсээр уралдаад л. Би тайзан дээр үнэн амьдрах гэж сэтгэлээ зориулж байдаг. Гэтэл иргэд амьдралаа жүжиг болгох гэх юм. Ингээд бодохоор бидний байр солигдчихоод байгаа юм биш үү гэж хэлэхээр найруулагчид “нээрээ тийм” гээд инээлддэг юм. Нэг л хиймэл. Хүн түвшиндээ тааруулаад…
Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүлсэн талаар мэдээллэв. Тэрээр “Монгол Ардын нам Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, нам төрийн тогтолцоог зүй бусаар өөрчилж, хараат бусаар ажиллах ёстой үүрэг зорилгыг гажуудуулж, МАН-ын эгэл жирийн гишүүдийн итгэлийг эвдэж, орон нутаг дахь намын удирдлага, Засаг даргын цэрэгжүүлсэн, үндсэн хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан тул МАН-ыг тараах тухай Ерөнхийлөгчийн захирамж гарган Дээд шүүхэд шилжүүлжээ” гэсэн юм. Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар 9 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж 1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана. 2.Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол…
Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг “мөнхийн залуу” тодотголтой Э.Одгэрэл өдөр бүр “Карантин 14” шоугаар үзэгчдийнхээ мэлхийг мялаах болсон. Өдгөө 55 настай тэрээр сошиал хэрэглээнээс эрс татгалздаг нэгэн. Учир нь стрессдэх тун дургүй. Тийм дээ ч хар бараан зүйлсээс ангит байхын тулд фэйсбүүк, инстаграмм гэсэн цахим хаяггүй билээ. Мөнхийн залуу гоо үзэсгэлэнгээ сайн нойроо авснаараа хадгалж яваа гэдгээ хэдэнтээ ярьсан. Эгэл жирийн гэр хороололд төрж өсөөд, угаагчаас топ модель, нэр алдартай, үнэ хүндтэй гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг болсон мөнхийн залуу хатагтайн од шүүрсэн хувь тавилантай. Э.Одгэрэл микрт бага насаа өнгөрүүлсэн, 7 хүүхэдтэй өнөр бүлийн отгон охин. Багадаа бүжиглэх дуртай, хичээлдээ явах дургүй…
ТЕГ-ын дарга асан Б.Хурц бусдыг эрүүдэ н шүүсэ н гэх үндэслэлээр 1,6 жилийн хорих ялы г шүүхээ с сонссон. Шүүхий н шийдвэрий н дараа түүний гэргий Ү.Сарнай хэвлэлүүдэд “Ц.Нямдоржийн “Хонгил”-ын цорын ганц золио с нь миний нөхөр” хэмээн хэвлэлд ярьсан байдаг. Тэгвэл тэрээр шүүхий н шийдвэрий г эсэргүүцэж, иргэд олон нийтээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Энэ тухайгаа “Амралтын өдрийн мэнд! Анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч маш олон хүнээс зөндөө сэтгэлийн дэм, урам зориг өгсөн мессеж авлаа. Миний хийж байгаа тэмцэ л бол хэдийгээр манай хүнд хилс ял тулгасныг хүлээн зөвшөөрөхгүй ч Монголын шүүхэд хүндэтгэлтэй хандана тийм учраас “…
