С.Амарсайхан Шадар сайд болмогцоо өөрийнхөө хүүхдийг Боловсролын зээлийн сангийн зээлд хамруулсан уу УИХ-ын гишүүн, тэрбумтан, “Оюуны Ундраа” группийг эзэмшигч С.Амарсайхан 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Шадар сайдаар томилогдож, тамгаа гардан авч байлаа. Тэрбээр Шадар сайд болмогцоо албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө төрсөн хүү А.Эрдэнэхүслэнгээ БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан байж болзошгүй баримт ил боллоо. БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас Монголын толгой баян болох С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27166 ам.доллар буюу 77,423,100 /далан долоон сая дөрвөн зуун хорин…
Зохиогч: cool
Ард санхүүгийн нэгдлийн эзэн Ч.Ганхуягийн гэргий Г.Уянга нөхрөөсөө дутахааргүй алдартай. Гоо үзэсгэлэнгээс гадна дээдсийн хүрээллийн брэндлэг хатагтай нарын нэг тэрээр амьдралаас авах таашаалаа үндэсний уламжлалт хэв маягаар солих болсон гэнэ шүү. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Манай хоёр жижигхэн залуу аргал, хомоол, хог түүгээд явахаар ээжээ айлын ээжүүд юу ч түүхгүй байхад болиоч ээ гээд ичих хайрлах нь зэрэгцээд байх шиг, өөрсдөө бол хог түүчихдэг. Харин нөгөө хоёрыг нь түүхээр жоохон санаа нь зовоод байдаг бололтой. Жоохон ухаан ороод ирэхээрээ ичих биш хайрлаад түүдэг болноо. #аргалынүнэр #бүтэнсайнөдөр” хэмээн бичжээ. Түүний хувьд унаган Улаанбаатар хотын охин ч гэлээ, хүүхэд насны зуны амралтаараа…
Монголын соёл урлагийн салбарт ижил нэртэй “амьдаа” нэр бишгүй олон бий. Үүнтэй адил ижил овогтой хүмүүс нэлээд олон байдгыг жүжигчин О.Дөлгөөн баталжээ. Тэрээр “Карантин 14” шоунд хамтран оролцож буй жүжигчин О.Алдар, О.Тэмүүжин нартай ижил овогтой гэдгээ мэдэж, гайхширсан байна. Тэд бүгд ОДХҮҮ овогтой гэнэ шүү. Он цаг, орчин байршлын хувьд өөр өөр газар төрсөн ч, эцгийн овог ижил байна гэдэг “хувь заяа” хэмээн тодотгож болох юм.
Хөл хориотой өдрүүд эхлээд 9 хоногийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд ковидын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, нас баралтын тоо өдөрт 2-3 т хүрээд буй. Урин дулаан цаг ирж буй энэ өдрүүдэд балчир үрсээ нар салхи үзүүлэн, тоглуулах эцэг эхчүүд ихэссэн. Гэвч олны хөлд ковидын тархалт эрчээ авч буй бололтой. Гадаа тоглуулсан хүүхэд нь нэг, хоёр дугаар үеийн хавьтагч болж ХӨСҮТ-эд хүргэгдсэн явдлууд гарах болсон байна. Тиймээс эцэг эхчүүд минь, үр хүүхдээ гадаа бүү тоглуулаарай.
Сэлбэ гол сэргэлээ гэж нийслэлчүүд баярлаж байсан цаг саяхан. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2011 онд “Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах” төсөл боловсруулж, Сүхбаатар дүүргийн VII хороонд хамаарах Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 километр хэсгийг хоёр тэрбум орчим төгрөгөөр тохижуулж байв. Гэвч бүтээн байгуулалтын төсөл нь томдож, төсөв нь багадсан гэдэг шалтгаанаар гүйцэтгэгч болох “Норбу” компани ажлаа дутуу хийсэн байдаг. Тус компани бүтэн гурван жилийн хугацаанд Их тойруугийн гүүрнээс “Голден вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр хэсгийг л хагас дутуу тохижуулсан юм. Ингэхдээ голын эргийг зүлэгжүүлж, даланг чулуун хавтангаар бүрж, чулуун зам, шат хийж, усны доогуурх хөрсийг…
ХУД-ийн нутаг дэвсгэр АПУ компаний зүүн хойд уулзвар дээр өчигдөр орой Приус маркийн автомашиныг, ниссан тина маркийн автомашин баруун талаар нь орж толийг нь шүргээд замын хашлага даван, хашаа мөргөсөн осол гарчээ. Тус Ниссан тина маркийн автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож явжээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг түргэнээр ГССҮТ-д хүргэсэн байна. Түүний согтуурлын зэргийг шалгахад 1.31 гарсан байна. Эх сурвалжийн мэдээллээр, Б.Пүрэвдорж гишүүний уруул язарснаас өөрөөр биеийн байдал нь тайван байгаа аж.
Хөл хориотой энэ өдрүүдэд короновирусын эсрэг эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа нар нэгэн зорилго дор нэгдэж өөр өөрийн үүргээ гүйцэтгэж яваа. Гэтэл зарим цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэхээр явж буй эмчийнхээ ажлын үнэмлэх, ажлын газрын тодорхойлолтыг хураан авсан явдал гарсан байна. Энэ тухай фэйсбүүк хэрэглэгч Bayarmagnai S Myangan өөрийн цахим хуудаснаа “ЧДийн цагдаагийн ажилтан М…..ажил руу явж буй эмчийн үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт хурааж аваад маргааш надаас очиж аваарай гэнэ. Дайны талбарт ч гэсэн эмчийг буудчихгүй ажлыг нь хийлгэдэг билээ. Төрийн нэр барьсан ёс зүйгүй, УОК ийн шийдвэрийг иргэддээ олигтойхон хүргэчих чадваргүй дээрэлхүү, харьцааны соёлгүй цагдаатай хоёрдохь удаагаа таарлаа. Цагдаад ёс…
Ирэх зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор УБЕГ-аас энэ сарын 10-наас шилжилт хөдөлгөөнийг зогсоож буйгаа мэдэгдсэн. Мөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг https://election.burtgel.gov.mn/ харах боломжийг олгож байгаа. Гэтэл зарим гэрийн хаяг дээрээ ганцаараа болон хоёулаа амьдардаг иргэдийн мэдээлэлд нэр бичигдээгүй 15 жагсаалтын самбарыг оруулжээ. Жишээлбэл, Налайн дүүргийн иргэн Д, Баянзүрх дүүргийн иргэн Б нарын хаяг дээр иймэрхүү нэр бичигдээгүй хэрнээ, нэрсийн дэс дугаар бүхий орон зай салбар УБЕГ-ын сайтад орсон байна. Дээрх иргэд уг асуудлыг хороо, дүүргийнхээ холбогдох газруудад мэдэгдсэн боловч “МЭДЭХГҮЙ” гэх хариултыг өгчээ. Иргэн…
ХОНЬ Сэтгэл хөдлөл ихтэй байна. Гэр бүлд гэнэтийн мэдээ баяр хөөр авчирна. Ажилдаа зүтгэлтэй байж, үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Ирээдүйгээ бодож, тодорхойлох хэрэгтэй. Санааг тань зовоож байгаа асуудлуудаа түр мартах хэрэгтэй. Нойргүйдэл, буруу хооллолтоос шалтгаалан таны эрүүл мэнд муудна. Хорт зуршлаасаа татгалзаж, дархлаагаа дэмжээрэй. ҮХЭР Сэтгэл санаа тайван, догдлонгуй өнгөрнө. Долоо хоногийн эхээр хайр дурлалын харилцаа тань сэтгэл догдлуулам романтик үйл явдлуудаар дүүрэн эхэлнэ. Ажил дээрээ магтаалын үг сонсох эсвэл цалингийн нэмэгдэл авах магадлалтай. Хэрвээ хувийн бизнес эрхлүүлэх гэж байгаа бол долоо хоногийн сүүлийн өдрүүд хамгийн тохиромжтой. Амралтынхаа өдрүүдэд зугаатай зүйлсийг хийж, өөрийгөө хөгжөөгөөрэй. ИХЭР Энэ долоо хоногт хуучин дадлаа…
Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотод Ислам шашны хөлгөн судар “Куран”-ыг монгол хэлээр хэвлэн гаргажээ. Судрыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, доктор Т.Султан, араб хэл судлаач М.Салих, ислам судлаач Б.Баттогтох нар орчуулсан байна. Хянан тохиолдуулах, найруулан засах ажлыг мөн Т.Султан гүйцэтгэжээ. Уг ажилд Туркийн Шашны хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгч Сабри Демир дэмжлэг үзүүлсэн байна. Улмаар Монголын Мусульман шашны нийгэмлэгүүдийн холбооны хүсэлтээр Турк Улсад дэлгэрэнгүй тайлбар толь, лавлах бичигтэйгээр 4 мянган ширхэг хэвлүүлсэн бөгөөд хөл хорионы дараа уншигчдад хүргэхэд бэлэн болжээ. Куран судрыг орчуулагч Ц.Гомбосүрэн Монголын Мусульманы нийгэмлэгийн захиалгаар 2000-аад оны үед анх монгол хэлэнд хөрвүүлж байжээ. Тус…
