ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөрөөс халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэд хөл хорио үр дүнтэй байгаа эсэх талаар мэдээлэл авчээ. Тэрээр “Хөл хорионы төгсгөлд халдварын хамааралтай нас баралт болоод хүндрэлийн тохиолдол оргилдоо хүрнэ. Яагаад гэвэл тохиолдлын тоо нэмэгдсэнээс хойш 2-3 долоо хоногийн дараагаар хүндрэлүүд гардаг. Иргэд хөл хорио тогтоосон байхад халдварын тохиолдол нэмэгдэж буйд гайхаад байна. Халдварын тохиолдлыг бид тогтвортой 800-1000 хооронд нэг түвшиндөө барьж байгаа. Өвчинд нууц үеийн хугацаа гэж бий. Тэр үеийн хугацаанд ногдол өндөр гарч байна. Тооцооллоор бол халдварын тохиолдол буурах хандлага руу явах ёстой. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа шиг хөл хорио тогтоогоод л халдварын тохиолдлын тоо шууд…
Зохиогч: cool
Хөл хориотой хэдий ч урин дулаан энэ өдрүүдэд гэр хорооллын хүүхэд багачууд хашаа хашаандаа тоглож харагдана. Хүүхдүүдийнхээ чимээ шуугианаас залхсан зарим эцэг эхчүүд өглөө тэднийгээ хооллосон болоод өдрийн тэн хагасад хүүхдээ үл хайхран орхих мэт… Хэдийгээр төрөөс иргэн бүрд 300 мянган төгрөг тараасан боловч хүүхдийнхээ хадгаламжид хийсэн нь ховор. Хүүхдүүд нь хичээлдээ явахгүй байгаа учир хүнсний хэрэглээ нь хоёр дахин нэмэгдэж буй учир хэрэглээндээ зарцуулсан айл ихэнх нь. Сэтгэл өмөр ч, зүрх шимширмээ р энэ дүр зураг Монголын мянга, мянган өрхөд бий. Сургууль, цэцэрлэг зарим хүүхдийн хувьд суралцах, хөгжих орчин байдаг бол заримынх нь хувьд айдасгүй, өлсөж, даарахгүй өдрийг өнгөрөөдөг…
Цэдо гэж нэршсэн М.Цэрэндолгор Москва хотноо ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, киноны жүжигчин мэргэжлээр 2017 онд төгссөн. Оюутан байхдаа Г.Ундармаагийн “Тютю” кинонд тоглон Монгол үзэгчидтэйгээ танилцсан. Боловсрол телевизийн “Яг түүн шиг” шоунд оролцсоноор нь хүмүүс сайн мэднэ. Жүжигчин М.Цэрэндолгор UBS телевизийн захирал Л.Балхжавын бага хүү Б.Билгүүнтэй хамтран амьдраад багагүй хугацааг үдэж буй. Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэсэн тэрээр өөрийнхөө хариуцан ажлуулдаг ресторандаа тууштай ажиллах, 21-ээс дээш насны тогооч хайж байгаа аж. Тэрээр уг бизнесийнхээ хажуугаар энд тэндэхийн байгууллагын рекламны нүүр царай болдог. Түүнчлэн, сүүлийн үед “Шүүдэр” филмийн “Хотулан гүнж” киноны гол дүрд тоглож буй.
Хувьсан продакшны “эзэн” МУГЖ У.Уранчимэг гоо сайхны хагалга a, хөгшрөлтий н эсрэг үйлчилгээтэй эм тариа, үйлчилгээг хүлээн зөвшөөрдөггүй аж. Тэрээр өөрийн шүтэн бишэрдэг Италийн алдарт жүжигчин Моника Беллучигийн хэлсэн үгийг өөрийн цахим хуудааснаа оруулаад “ТУУЛСАН НАСАА ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЁСТОЙ” хэмээн бичжээ. Жүжигчин бүсгүйн хувьд энэ жил 49 настай. Эхээс наймуулаа бөгөөд тэрээр айлын дундах хүүхэд нь юм. Тэрээр арван жилд байхдаа 73 кг жинтэй, улаан хацартай охин байсан гэдэг. Дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгуулсан ч тэнцээгүй учраас дөрвөн жил мэргэжлийнхээ мөн чанартай танилцан, суралцаж яваад дахин шалгалт өгч СУИС-д орон 1998 онд жүжигчний ангийг төгссөн гэдэг. 23 настайгаасаа төрсөн…
Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж Дээд шүүхэд хандаж байгаагаа мэдэгдсэн. Харин МАН-ын зүгээс түүний захирамжийн хариуд мэдэгдэл гаргажээ.
Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж улсын их хурлын суудалд улиран сонгогдсон тэрээр хүнд өвчни й улмаас хэсэг хугацаанд эмчилгэ э хийлгэсэ н . Энэ хугацаанд түүнийг дэмжин тусалдаг ард иргэдийн сэтгэл, урмаар тэтгэгдэж эсэн мэнд болоод эх орондоо ирсэн билээ. Түүний гэргий Ч.Сэлэнгэ сайн бэрүүдийн жагсаалтад дээгүүр бичигдэх чамбай эмэгтэй юм. Сайн ханьтай болно гэдэг зөв явсны шагнал юм шүү дээ.Н.Учралын дэргэд хөл дээрээ босох хүртэл хамт байж чадсан халамжтай бүсгүй юм. Тэрээр цахим хуудаснаа “Эмэгтэй хүн амьдралдаа 2 л сонголт-г маш сайн хийх ёстой гэж би боддог. 1.Мэргэжил 2.Нөхөр ( ханиа) Энэ 2 зүйл бол бүхэлдээ таны амьдрал-н баталгаа…
Жүжигчин Б.Баатархүү цахим хуудаснаа “Сэтгүүлч Баасанжавын Отгон 2021.4.16 н “Карантин14 “шоу бол биш зовло н юм шүү Инээд чинь ханиад болоод байна. хэмээн дараах 8 н зүйлээр буруутга н , доромжилжэ э. Энэ гутаалтанд аа жүжигчид болон арын албанд ажиллаж байгаа нийт уран бүтээлчдээс гадна мөрөөрөө гэртээ байгаа жүжигчдийг хүртэл хамааруулсан учраас үгээ хэлэх нь зөв гэж бодлоо. Хэн нэг нь хэлэхгүй бол дараагийн удаа Монголоос минь хөөж мэдэх нь. Та- (инээх нь бүү хэл эмгэнэ л төрлөө гэжээ.) Та инээхгүй байж болно. Энэ нийгэмд таниас өөр хүмүүс амьдарч байгааг бод. Тэдний эрх чөлөөнд битгий халд. Тэд инээх, хөгжилдөх, дуртай…
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22, 28 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгч аж ахуйн нэгжүүд нь татварын хөнгөлөлтөө эдлэх, илүү төлөлтөө буцаан авах эрхтэй байдаг. Монголын татварын алба нь 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ныг дуустал цахим татварын системээр буцаан олгох хүсэлтийг хүлээн авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хэрвээ таны борлуулалтын орлого 300 саяас 1.5 тэрбум төгрөг, Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангадаг, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг, татвараа хуулийн хугацаандаа төлсөн бол илүү үлдэгдлээ буцаан авах хүсэлтээ цахимаар илгээн, хуулийн дагуу хөнгөлөлтдөө хамрагдах боломжтой. НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР
Тоглоомын талбайд хүүхдүүд тоглож байгаад нэгнээсээ халдвар авч байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хувьд хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийхийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр удаа дараа үүрэг болгож байгаа. Иймээс ч Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэл хэрхэн хийж байгаатай танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, тус дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Голден парк-1” хотхон л гэхэд 16 давхар долоон байртай. 1500 өрх, 3000 гаруй оршин суугчтай. Энэ байруудыг хариуцдаг “Чандмань Хайрхан”…
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн хэмжээнд нийт 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, заавар, зөвлөмжийн дагуу хийж байна. Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Д.Ганбатаас тодрууллаа. -Зам засварын ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юү? -Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед бид зөвхөн замын заадас засварлах ажил хийх биш, хөдөлгөөн зохион байгуулах тэмдэг, хайс, хашилтын засварын ажлыг хийж байна. Мөн тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэх, хяналтын инженерүүд шаардлага хангахгүй тэмдэг, тэмдэглэгээг газар дээр нь сольж байгаа. Чингисийн өргөн…
