Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Д.Цогтбаатар гишүүн ээ ял хойшлуулах хуулийн заалт өөрт тань хамаарахгүй !!!
Гэмт хэрэг

Д.Цогтбаатар гишүүн ээ ял хойшлуулах хуулийн заалт өөрт тань хамаарахгүй !!!

coolBy cool03/27/2025Updated:03/27/2025Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшиж 55 мянга гаруй сонгогчийн саналыг авч хууль тогтоолцохоор болсон Даваагийн Цогтбаатарыг УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийн “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэх заалтыг үндэслэн эгүүлэн татах нөхцөл бүрдээд байна.
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын тухайд 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан нэгэн. Энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон дуулиант “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан юм. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ.

Гурван шатны шүүхээр түүнийг гэм буруутай гэж үзсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажлаа хийх ёстой ч Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн ажил өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна.

Өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Д.Цогтбаатар 2025 оны гуравдугаар сарын 10-нд Улсын дээд шүүхэд ханджээ. Тэрбээр УДШ-ийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаярт ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх хүсэлт хүргүүлсэн байна. Энэ талаар тэрбээр /2025.03.24/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Би гайхаж байгаа учраас Улсын дээд шүүхээс ямар бичиг гарсан бэ гэдгийг очиж аваад шүүхийн шатанд дахин гомдол өгөхөөр материал бүрдүүлэн өмгөөлөгчийнхөө багт өгөх ёстой. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авсан юм. Харин Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авснаараа ямар нэгэн байдлаар надад холбогдуулж байгаа гэмт хэргийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эрхзүйн байдалд ялгаатай ойлголт байхгүй. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэж хэн бэ, хүний сонгох болон сонгогдох эрхийн талаар дурдаад өгсөн байгаа. Хэрвээ Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангарагаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах, түдгэлзүүлэх асуудлыг зааж өгсөн. Тэрнээс Үндсэн хуулийг Үндсэн хуулийн Цэц тайлбарлана, бусад хуулийг УДШ тайлбарлана. Дуртай нэгэн хуульч, сэтгүүлчид ямар нэгэн өнцөг гаргаж, хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хуульд гурван өгүүлбэр байхад хоёр нь уншиж болохгүй. Би гишүүн болсноосоо хойш Үндсэн хууль зөрчөөгүй. Өмнө нь ч Үндсэн хууль зөрчөөгүй. Би шүүхийн шатанд дахин гомдол гаргаж байгаа. Би жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн биш. Би хангайн бүсийн нэгдүгээр тойрогт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Иргэнийг биш УИХ-ын гишүүнийг гэж хуульд заасан” гэсэн юм.

Мөн ял хойшлуулж өгөх хүсэлт гаргасан гэдгээ ч мэдэгдсэн нь хууль тогтоох байгууллагын нэг эд эс нь хуулиа мэдэхгүй байгааг илтгэв.

Тодруулбал, зөвхөн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулдаг хуулийн зохицуулалттай.  Мөн  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэг бол ялыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болдог. Мөн хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргаж, шийтгэх тогтоолд бичүүлдэг болохоос гурван шатны шүүх шийдвэр гаргасны дараа шүүхэд хүсэлт өгөөд шийдүүлэх зохицуулалт байдаггүй гэдгийг хуульчид мэдэгдэж байна.

Холбоотой мэдээлэл:

Ял авсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг “огцоруулна” https://www.tac.mn/article/147740

Танилц: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын холбогдсон болон ял авсан гэмт хэргүүд https://www.tac.mn/article/147743

 

гэмт хэрэг Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.