Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»С.Амарсайхан Шадар сайд болмогцоо өөрийнхөө хүүхдийг Боловсролын зээлийн сангийн зээлд хамруулсан уу
Мэдээ

С.Амарсайхан Шадар сайд болмогцоо өөрийнхөө хүүхдийг Боловсролын зээлийн сангийн зээлд хамруулсан уу

coolНийтэлсэн: cool04/19/2021Шинэчилсэн:04/19/20211 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

С.Амарсайхан Шадар сайд болмогцоо өөрийнхөө хүүхдийг Боловсролын зээлийн сангийн зээлд хамруулсан уу

УИХ-ын гишүүн, тэрбумтан, “Оюуны Ундраа” группийг эзэмшигч С.Амарсайхан 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Шадар сайдаар томилогдож, тамгаа гардан авч байлаа.

Тэрбээр Шадар сайд болмогцоо албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө төрсөн хүү А.Эрдэнэхүслэнгээ БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан байж болзошгүй баримт ил боллоо.

БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас Монголын толгой баян болох С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27166 ам.доллар буюу 77,423,100 /далан долоон сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун/ төгрөгийн зээлийг авсан байна.

Боловсролын зээлийн сангийнхан уг зээлийнх нь санхүүжилтийг  С.Амарсайханыг  Шадар сайд болсноос нь ердөө 17 дахь хоногт буюу 2021.02.16-ны өдөр олгосон байв.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы хүүд яагаад 77.4 сая төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлд олгосон бэ? Тэр хүн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж нэн хөнгөлөлттэй зээл өөрийнхөө төрсөн хүүгээ хамруулсан уу хэмээн БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдоос утсаар тодруулахад “Энэ бол хувь хүний нууцтай холбоотой асуудал. БШУЯ-аас тодруулаарай” гэж хэлээд утсаа тасалллаа.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатараас энэ зээлийн талаар тодруулахад  “Үнэн. Яагаад Шадар сайдын хүүхэд хөнгөлөлттэй зээлээр сурч болохгүй гэж” хэмээн хариулж байна.

Шадар сайд С.Амарсайханы нэг жилийн орлого 83,057,900.0 төгрөг, эхнэр Ч.Ичинхорлоогийх нь 173,400,000.0 төгрөг ажээ.  Мөн тэд  10 тэрбум /10,767,000,000/  төгрөгийн үнэлгээтэй гурван байшинтай.  200 сая гаруй төгрөгийн үнэ бүхий /202,638,000.0/ үнэтэй  хоёр автомашинтай.  Зөвхөн үнэт эдлэл нь л гэхэд 225,000,000 саяаар үнэлэгддэг хүрэх бөгөөд дансандаа 77,000,000 сая төгрөгийн хадгаламжтай гэр бүл юм байна

С.Амарсайхан сайдын бусдаас авах авлага нь л гэхэд бараг таван тэрбум /4,499,999,740.0/ төгрөг гээд бодохоор ямар их хөрөнгө чинээтэй болох нь шууд харагдаж байгаа биз.

Тэгсэн атлаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрөөсөө гаргаад төлчих сэтгэлгүй, улсын төсвөөс цөөхөн хүүхдэд олгодог нэн хөнгөлөлттэй зээлд хүүхдээ хамруулсан нь ичгэвтэр асуудал мөн.

Бид  дараагийн дугаартаа С.Амарсайхан хүүхдээ нэн хөнгөлөлттэй зээлд хамруулахын тулд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан уу гэдэг асуудлыг Боловсролын зээлийн сангийн эх сурвалжуудаасаа тодруулан мэдээлэх болно.

А.Баярмаа

 

Нийтлэлчид Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

1 сэтгэгдэл

  1. sad on 04/19/2021 15:49

    nohoin golog

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.