Бүсгүйчүүд минь… нүдний доод зовхи унжих гээд… зураасан үрчлээс суугаад… шахаж ч болохгүй жижигхэн цэг төдий батгадаад… нэмээд уутанцар үүсээд байна уу? За өнөөдрөөс энэ баба проблем цаашаа… Аптекаас дангаар нь ВИТАМИН Е худалдаад авчих Бас вазелин… Унтахын өмнө нүүрээ сайхан цэвэрлээд ВИТАМИН Е-гээ зүүгээр цоолоод гуравны нэгийг нь вазелинтайгаа холиод нүүрэндээ бас хүзүүндээ массажлаад түрхчих. (Вазелинаа нимгэн…өөрөөр хэлбэл нээх нялалгүй сайхан шингэлт өгөхөөр тооцоолоорой…) З0 аад минутын дараа дангаар нь ВИТАМИН Е-гээ долоовор хурууныхаа өндөг дээрээ жаахан тавиад 2 хуруугаа нийлүүлээд нүднийхээ доор нимгэхээн тоншоод түрхээд унтааский.. Орой болгон заавал түрхээрэй. Удахгүй нүдний доорхи уутанцар… үрчлээний зурвас… жижигхэн батга…
Зохиогч: cool
Бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин М.Мойлоо ээжийнхээ мэргэжлийг өвлөж байгаа билээ. Түүний охин одоо 24 настай. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Хайртай хүнээ үнсэхдээ хөлөө өргөх,харахдаа нэг л өөр,хамтдаа байхдаа аз жаргалтай байна гэдэг эрэгтэй эмэгтэй огт ялгаагүй.Хайртай шүү охиндоо.Хайртай хүмүүстээ үргэлж хайртай гэж хэлж байгаарай” гэв. М.Мойлоо нь АШУҮИС-ийг 2018 онд төгссөн юм. Мөн тэрбээр бодибилдингийн спортоор хичээллээд “бикини” ангилалд -60 буюу 160 см-аас доош ангилалд өрсөлддөг юм. Тэрбээр 2018 онд Тайландaд болсон Бодибилдинг, фитнессийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Women’s Model bikini” төрөлд хүрэл медаль хүртэж байжээ. Мөн 2019 онд 28 дахь удаагийн Бодибилдинг фитнессийн улсын…
Би армид алба хааснаараа бахархдаг. Би яахавдээ. Өөрийн алба хаасан байдлаараа одоо байгаа байдлыг дүгнэж сууна. Би бол бэлтгэл түрүүч, “ахлах сапёрчин” цэргийн мэргэжилтэй хүн. Армид цэрэг “зо д ” гэж хэлдэггүй, харин дүрмийн дагуу ажилла гэж хэлдэг. Энэ том байгууллагад сайн нь ч байна, саар нь ч байна. Бүгд л армиа муулж зарим нь хэрэггүй ухааны юм бүлтэрч, зоддо г гэдгээс өөр бодолгүй, цэргийн байгууллага руу хамраа ч цухуйлга ж үзээгүй хэрнээ мэддэг мэт дайрч давшлаха д , ёс болон хуулиа дагаад хаагаад ирсэн мань мэт хэт хүлцэнгүй чимээгүй байх нь огт цэрэгт ч явж үзээгүй эрчүүд, цэрэг гэх…
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоолоо. Уг шийдвэр нь COVID-19 өвчний тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс тавигдаж буй. COVID-19-ийн шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсныг харгалзан хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна. Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг…
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ Бондыг гаргахаар зарласан. Эхний үе шатыг 600 тэрбум төгрөгийн хэмжээтэйгээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр арилжааг нээж, 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн 17:00 цагаар тасалбар болгож, амжилттай зохион байгууллаа. Уг бондын арилжаа, санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт 677.7 тэрбум төгрөгийн захиалгыг оролцогч талуудаас ирүүлж, төлөвлөгөөт зорилтыг бүрэн хангасан байна. Арилжаанд 964 аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцож, төгрөгийн 10%-ийн хүүтэй 336.6 тэрбум төгрөг, ам.долларын 6.3%-6.8% хүртэл хүүтэй 119.7 сая ам.долларын…
Улаанбаатар хотыг маргаашаас эхлэн гамшгийн үеийн “Улаан түвшин”-д шилжүүлж байна. Энэ хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн төрийн байгууллага болон хуулийн этгээдийн ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулж Өглөө 06:30-10:00 цаг, Өдөр 12:00-15:00 цагт Орой 17:30-22:00 цагт зорчуулахаар болсон байна.
Дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулах эрх бүхий дэлгүүрүүд 18 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундаа худалдахгүй. Хүнсний дэлгүүрүүд 07:00-21:00 цаг хүртэл ажиллах юм байна.
Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу өчигдөр 1 сая 196 мянган хүүхдийн дансруу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол өнөөдөр www.ebarimt.mn болон www.ehalamj.mn-д бүртгэлтэй 1 сая 651 мянган иргэдийн дансруу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдэж байна. Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэд цахим төлбөрийн систем болох www.ebarimt.mn-д /апп болон портал/ бүртгүүлж дотоодын банкны өөрийн дансаа холбосноор төрөөс олгож буй мөнгөн дэмжлэгийг хүлээн авах боломжтой юм. Иргэн бүрт олгож буй 300 мянган төгрөгийн дэмжлэгийг татварын албанаас Оюутолгой ХХК-д ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох 1 их наяд…
2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсо н дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн анха н шатны хэргий н шүүхэ д нэхэмжлэ л гаргажээ. Нэхэмжлэлий г Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүн, хуульч А.Эрдэнэцогт өнөөдөр Ерөнхийлөгчийг төлөөлөн Сүхбаатар дүүргийн анха н шатн ы хэргий н шүүхэ д хүлээлгэн өгөв. Хуульч А.Эрдэнэцогт: “Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд, ажил хэргий н нэр хүндийг илтэд гутааса н мэдээллийг тараасан. Ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээ н самуун д турхир ч ,…
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн парламент хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг сайжруулах, шүүхийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаа илэрхийлсэн билээ. Үүний дагуу УИХ-ын даргын 2021 оны 28 тоот захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Б.Энх-Амгалан гишүүнээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Уг ажлын…
