Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ҮАБЗ-ийн зарим албан хаагчид боомтоор их хэмжээний мөнгө оруулж ирсэн гэх асуудлаар ТЕГ-аас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна
Мэдээ

ҮАБЗ-ийн зарим албан хаагчид боомтоор их хэмжээний мөнгө оруулж ирсэн гэх асуудлаар ТЕГ-аас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна

coolBy cool04/09/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн парламент хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг сайжруулах, шүүхийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаа илэрхийлсэн билээ.

Үүний дагуу УИХ-ын даргын 2021 оны 28 тоот захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Б.Энх-Амгалан гишүүнээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Уг ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2021.04.09/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр бүхий албан хаагчид Алтанбулаг боомтоор их хэмжээний мөнгө оруулж ирсэн гэх асуудал болон нэр бүхий өмгөөлөгч, шүүгч нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгээс дээрх асуудлуудыг хэрхэн шалгаж буй талаар мэдээлэл авахаар 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт тус тус албан бичиг хүргүүлжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий өмгөөлөгч, шүүгчтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг шалгаж, харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн тухай хариуг Улсын ерөнхий прокурорын газраас 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 1/1790 тоот албан бичгээр ирүүлсэн байна.

Түүнчлэн прокурорын байгууллагаас ажлын хэсэг гарч, мөрдөх байгууллагад шалгагдаж буй хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдсэн хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой 20 хэрэг, хуулийн байгууллагын ажилтнуудын нэр дурдагдсан 86 хэргийг хянан шалгаж эхэлсэн байна.

Мөн Тагнуулын ерөнхий газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнуудын асуудлаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа бол Цагдаагийн ерөнхий газраас нэр бүхий өмгөөлөгч, шүүгч нартай холбоотой асуудлыг шалгаж, харьяаллын дагуу шилжүүлсэн талаар хариу мэдэгджээ.

“Нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, хуулийн байгууллагын ажилтнуудын хууль бус үйл ажиллагааны талаар иргэдээс өргөдөл, гомдол, мэдээллүүд УИХ-д ирж байна. Хэн нэгнийг яллаж, буруутгахыг урьтал болгоогүй. Гагцхүү нөхцөл байдлыг үнэн зөвөөр шалгаж, хууль бус үйл ажиллагаа байгаа бол хариуцлага тооцдог байхыг шаардаж байгаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Цаашид эдгээр хэргүүд замхрахгүй байх, хэрэгсэхгүй болохгүй байх, хэргийн үнэн зөвийг бодитоор тогтоох асуудалд хяналт тавьж ажиллана. Гэхдээ хэргийг мөрдөн шалгах процессын үйл ажиллагаанд бид оролцохгүй. Шаардлагатай гэж үзвэл эдгээр хэргийг шалгаж буй асуудлаар УИХ дээр сонсгол хийнэ” хэмээн ажлын хэсгийн гишүүд хэллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.